Газар үнэрлэн ергөж яваа
Ганц морийг битгий үргээ… хэмээх дуу төрсөн цагаасаа эхлэн олны хэллэгээр “хит” болж одоог хүртэл морио дээдэлдэг Монгол түмний амандаа аялах дуртай дуу болсон билээ. “Гүйгүүл морин”, “Сэтгэлдээ дуулъя” хэмээх олон сайхан дуунуудыг дуулж ард түмэндээ хүргэсэн дуучин бол залуу уран бүтээлч Алтангэрэлийн Хосбаяр юм. Ингээд уншигч танд түүнтэй ярилцсан сонирхолтой ярилцлагаа хүргэж байна.
Ангилал: Жазз
АНУ-д дуудлага худалдаагаар зарагдах гэж байсан “Тиранозаурус Батаар”-ын ясыг Монголынх гэдгийг нотлох ажил үргэлжилж байгаа. Энэ үлэг гүрвэлийн ясыг Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг Нэмэхтийн хөндийгөөс хууль бусаар хил давуулан гаргасан болох нь эхний байдлаар тогтоогдоод байгаа. Энэ ажилд анхнаасаа гар бие оролцсон хүн бол Соёл, Спорт, Аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл. Бид түүнтэй уулзаж, энэ асуудлын талаар ярилцлаа.
“ТНГРИ” киноны продюссер, жүжигчин Доржнямбуугийн Энхтөмөртэй ярилцсанаа хүргэе. Кино урлагийн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулж, сонирхолтой бүтээлээр үзэгчдээ гайхуулж чаддаг тэрбээр өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд шинэ киноныхоо нээлтийг хийх гэж буй юм.
“Дэлгэцийн танил” булан маань үргэлжилж байна. Энэ удаа төрийн шагналт, ардын жүжигчин Н.Сувдаас “Мандухай цэцэн хатан” кинонд ухаант Мандухай хатны дүрийг хэрхэн бүтээсэн талаар яриулж, залуусын анхааралд хүргэхийг зорьсон юм.
Тийм ээ, энэ хорвоод ээжээс илүү нандин сайхан зүйл байхгүй шүү дээ. Ээжийнхээ тухай дурсч ярихаар ямар ч үед хоолой минь зангирдаг. Миний ижий Дундговь аймгийн Өлзийт сумын Буянт бригадын хүн байсан. Ээжийн маань ээж Гурвансайхан сумынх байсан ч хүнд өргүүлээд Буянт гэдэг газар ирсэн юм билээ. Манай аав ч бас Буянтын хүн. Аав ээж хоёр минь гал голомтоо бадрааж 30 гаруй жил ханилахдаа есөн сайхан хүүхэдтэй болсон доо. 17 настай байхдаа аавтай ханилсан ижий минь 20 настайдаа эгчийг, 22-тойдоо намайг төрүүлсэн юм билээ. Энэ маягаар хоёр жилийн зайтай арван хүүхэд төрүүлснээс одоо ес нь бий. Миний ээж хөдөөний эгэл жирийн малчин бүсгүй ямар байдаг вэ, яг л тийм хүн байсан. Хамгийн сайхан сэтгэлтэй, үр хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулсан эмэгтэй.
“Мисс Монголиа-2012” тэмцээний хөтөлбөр нь их шахуу байлаа. Нийслэл хот төдийгүй хөдөө орон нутгийн хацар гоо охид авьяас чадвар, гоо сайхан, ур ухаанаа уралдуулан өрсөлдөхөд тэргүүн байр эзэлсэндээ үнэхээр баяртай байна. Тэмцээний эхний шатанд 200 гаруй охин бүртгүүлсэн байсан. Ингээд олон шалгаруулалт хийгдээд 20 охин үлдсэн юм. Мэдээж хэрэг өрсөлдөж байгаа учраас охидуудаа нэлээн сайн ажиглаж байлаа. Бүгд л ганцхан хүсэл тэмүүлэлтэй оролцож байгаа учраас маш хүчтэй өрсөлдөөн явагдсан шүү. Тэр дундаа сүүлийн шатанд тунасан зургаан охин бол авьяастай, үзэсгэлэнтэй байлаа. Яг хэн нь ялагч вэ гэдгийг тодруулах шалгаруулалт дээр дэд байрыг эхэлж дуудсан. Дэд байрт шалгарсан А.Уянга маань шагналаа аваад зогсож байхад дотроо “Тэргүүн байрт хувийн дугаар 19, Д.Долгион шүү” гээд л залбирч байлаа. Ингээд миний нэрийг дуудахад ёстой итгэмээргүй санагддаг юм билээ.
Ард түмнийхээ сэтгэлд олон сайхан дуугаараа хоногшсон, Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ өдгөө Хөгжим бүжгийн коллежийн дуулаачийн тэнхимд уртын дууны багшаар ажиллаж буй. Уртын дууны гайхамшиг, уянга тансаг хоолойн цар хүрээг илтгэсэн түүний уран бүтээлийг шимтэн сонсох дуртай хүн олон бий.
Энэ удаагийнхаа “Чухал хүн” буланд “Х түц” продакшны чухал хүмүүсийн нэг болох МУГЖ, найруулагч И.Одончимэгийг урьж, ярилцлаа.
Тийм ээ. Тоглолт болгоныхоо гоёмсог зүүлт чимэглэлийг цуглуулсаар байгаад одоо овоо цуглуулгатай болсон доо. Гэхдээ зүүлт чимэглэлийнхээ ихэнх хэсгийг гээчихсэн. Хувцас эдлэлийн хэсэгт гогодож орхигдох юмуу өрөөснийг нь хаячихсан ээмэг зүүлт ч нэлээд байгаа. Харин яг бүрэн бүтэн байгаа нь 10 гаруй жүжгийн дүрд тоглохдоо хэрэглэсэн ээмэг зүүлт бий.
Монголын соёл урлагийн ажилтнууд өөрийн гэсэн баярын өдөртэй болоод 20 гаруй жил болж байна. Жилд нэг удаа нийслэлд үйл ажиллагаа явуулдаг урлагийн байгууллагынхан амралтын газар чуулж, их сайхан баярлаж, цэнгэж баяраа тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд энэ сарын 9-нд Соёлын төв өргөөнд баяраа хийхээр бэлтгэж байна. Мэргэжил, зорилго, жаргал зовлон нэгт нөхөддөө баярын мэндийг дэвшүүлье. Бидний хийсэн бүтээлийг үзэж, цаг ямагт уран хайрлаж явдаг үзэгчдэдээ, театрын үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллаж байдаг төр засаг, бизнесийн түншүүд хэвлэл мэдээллийнхэндээ театрынхаа хамт олны өмнөөс баярын мэнд хүргэж, та бүхэнд талархаж явдгаа илэрхийлэхэд таатай байна. Уг баярыг жил бүр нэг байгууллага хариуцан зохион байгуулдаг. Энэ жил Үндэсний дуу, бүжгийн чуулга уг арга хэмжээг хариуцаж байгаа бөгөөд өнөөдөр Соёлын төв өргөөнд шинэ уран бүтээлээсээ бүрдсэн тоглолтоор бэлэг барихаар зэхээд байна.
-Энэ баяраа угтан УДЭТ ямар ажлуудыг хийгээд байна?
-Ер нь Соёл урлагийн ажилтны баярыг угтаж манай театрын хамт олон энэ онд хоёр том уран бүтээл хийхээр төлөвлөсөн. Энэ жил Монгол Улс, Япон Улстай дипломат харилцаа тогтоосны 40 жилйин ой тохиож байгаа. Энэ түүхт 40 жилийн ойд зориулан Японы алдарт зохиолч Гэнжийн туульс нэртэй уран бүтээлийг “Эсрэг дурлал” нэртэйгээр театрын уран бүтээл болгон хоёр бүрэлдэхүүнтэйгээр тайзнаа тавьж үзэгчдийн хүртээл болгосон. Хоёр дахь уран бүтээл нь бол сонгодог жүжиг байгаа. Ингээд өнгөрсөн тавдугаар сард алдарт Шекспирийн “Гамлет” жүжгийг тайзнаа тавихаар найруулагч нарын дунд сонгон шалгаруулалт хийж, залуу найруулагч Н.Наранбаатарын баг шалгарсан. Ирэх арваннэгдүгээр сарын дундуур энэхүү “Гамлет” жүжгээр УДЭТ үзвэрийн шинэ жилийн нээлтээ хийхээр бэлтгэл ажил хийгдэж байна.