Намар цаг болохоор хамгийн түрүүн уран бүтээлээ үзэгчдэдээ хүргэдэг нь хошин урлагийнхан. Тэдний төлөөлөл болгож “Маск” продакшныхнар сонин сайхан юу байгааг сонирхсон юм. Тус продакшн саяхан зургаан насны төрсөн өдрөө тэмдэглэсэн. Энэ талаар болоод уран бүтээлийнх нь тухайд жүжигчин П.Эрдэнэзаантай ярилцсан юм.
Ангилал: Жазз
Нас нь дал хэвийсэн ч намба суугаагүй шар өвгөн” хэмээн шоглосон удаатай. Гэвч “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ц.Хулангийн хэлсэн “Хамгийн тунгалаг найрагч” хэмээх тодорхойлолт түүнд тун ч сайхан зохидог гэлтэй. Энэ бол яах аргагүй Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав билээ. Түүнтэй “Цаг хугацаа ба хүн” хэмээх сэдвээр ярилцсанаа та бүхэнд хүргэе.
Мото спортын Азийн аварга шалгаруулах тэмцээний 85сс-ын ангилалд оролцогчдоос хамгийн бага нь болох 13 настай П.Эрдэнэпүрэвтэй ярилцлаа.
Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн чуулгын Үндэсний хөгжмийн их найрал байгуулагдсаны 50 жилийн ой энэ жил тохиож байгаа. Үүний хүрээнд рок поп одод Үндэсний хөгжмийн их найралтай хамтран “Их хуралдай” тоглолтыг энэ сарын 25-нд Соёлын Төв Өргөөнд хийх гэж байна.
“TV cocktail” хамтлаг ирэх сарын эхэнд сэтгэхүйн эмгэнэлт драмын жүжиг үзэгчдэдээ хүргэхээр бэлтгэлдээ орсон байна. Уг жүжгийн продюссерээр ажиллаж буй “TV cocktail” хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяраас жүжгийн талаар тодруулснаа хүргэе.
Оюутны ширээнээс олонд танигдаж, тайз дэлгэцийн бүтээлд тоглосон залуу жүжигчин О.Дөлгөөнтэй ярилцлаа. Тэрбээр хамгийн отгон театр болох “Мөрөөдлийн театр”-аар овоглогддог юм.
Монголын тайз дэлгэцийн урлаг хэзээд сайхан бүсгүйчүүдээр нүүр царай хийж, гоо үзэсгэлэн, авьяас чадвар нь урлагийн алтан тайзыг чимж ирсэн. Чухам тийм л Эгшиглэнт эхийн охин, шинэ залуу үеийн гоо үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг нь залуу жүжигчин А.Ганчимэг. Хар багаасаа циркийн акробатын дугуйлангаас авахуулаад Монголын Хүүхдийн Ордны драмын дугуйланд явж, дунд сургуульд байхдаа телевизийн хөтлөгч хүртэл хийж, урлагаар амьсгалж өссөн ясны уран бүтээлч энэ хөөрхөн бүсгүй өдгөө манай мэргэжлийн том театрт хаягтай жүжигчин болжээ. Цэл залуу 23-хан настай А.Ганчимэг уран бүтээлийн их давалгаан дунд зөвхөн хийж бүтээхийг эрмэлзэж, залуу насаа завгүй өдрүүдээр чимж явна. Тиймээс түүнд алдар хүнд ирэх нь дамжиггүй. Аз жаргалтай амар тайван амьдрахыг эрхэмлэдэг, зөв бодолтой хөөрхөн царайтай түүнтэй ярилцсанаа хүргэе. Нэмж дуулгахад тэр ганц бие гэсэн шүү, залуус аа.
Хоёр жилд нэг удаа зохиогддог, “Алтаргана-2012” наадам болж өндөрлөлөө. ОХУ-ын Агийн Буриадад болсон уг наадамд 15 мянга гаруй буриад зон дэлхийн өнцөг булан бүрээс ирж оролцсон юм. Тус наадамд манай улсаас 700 гаруй төлөөлөгчид оролцож юм. Ингээд “Алтаргана-2012” наадмын тэргүүн яруу найрагчаар тодорсон яруу найрагч Б.Батхүүтэй уулзаж уг наадмын сонин сайхнаас хуваалцлаа.
“Монголын хүүхэлдэйн зураачдын холбоо”-ны тэргүүн Д.Доржхорол МУЭ-ийн танхимд “Монгол хүүхэлдэйн хаант улс” нэртэй үзэсгэлэнгээ нээлээ. Тус үзэсгэлэн нь Монголд хамгийн анхны хүүхэлдэйн үзэсгэлэн гэдгээрээ онцлог. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагаа та бүхэндээ хүргэж байна.
“Намрын синдром”, “Сайн уу, амьдрал минь” зэрэг дэлгэцийн бүтээлээрээ кино урлагт чамлахааргүй амжилт үзүүлээд буй “ТВ коктейль”-ийнхон анхны тайзны бүтээлдээ ханцуй шамлан ороод байгаа аж. Энэ талаар тус хамтлагийн жүжигчин Н.Цэнд-Аюуштай цөөн хором ярилцлаа.