Монгол улсын төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровтой замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар ярилцлаа.
-Хоёулаа жолооч, зорчигчийн замын хөдөлгөөний соёлын талаар яриагаа эхлэх үү ?
-Замын хөдөлгөөний соёл, жолоочийн соёл гэж ярих дургүй. Би соёлтой хүн гээд ард яваа жолоочид зам тавьж өгч болохгүй биз дээ. Би ч, тэр хүн ч явдагаараа л явна. Соёлын асуудал дүрмийг хэр зэрэг биелүүлж байгаагаар л илэрнэ. Нэг нэгнээ хүндэтгэх асуудал нь соёл биш. Ер нь замын хөдөлгөөний дүрэм хэрэгждэггүй улсад засгийн газрын хөтөлбөр хэрэгжинэ гэдэг зүүд зэрэглээ.