Ангилал: Сонсох

“Хүннү малл” цогцолборт шинээр дэлгэгдэж буй дэлхийд гайхагдах “МОНГОЛЫН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ГАЙХАМШИГ” үзэсгэлэн 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 12.00 цагт “Хүннү малл” цогцолборт албан ёсоор нээлтээ хийнэ. Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын ажиллагаанд БСШУ-ны Сайд Л.Гантөмөр, ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатар, академич, үлэг гүрвэл судлаач Р.Барсболд нар оролцож үг хэлнэ.

DUAL ZET про агентлагийн гэрэл зурагчин Б.Бат-эрдэнэ-н “НҮД БАЯСГАХ МИНИЙ ЕРТӨНЦ анхны бие даасан үзэсгэлэн Blue moon арт галлерейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн нээлт: 2015.05.27-05.30 ны өдрийг хүртэл үргэлжилнэ
Та бүхэн хүрэлцэн ирж таалан соёрхоно уу.

“Блью Мүүн” арт галерейн захирал, уран бүтээлч, Э.ТЭМҮГЭ-н “Аялгуу” нэртэй уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн 2015.05.11-05.21-ны хооронд BLUE MOON арт галерейд нээгдэх гэж байна. Урлагт хайртай та бүхэн хүрэлцэн ирж түүний уран бүтээлүүдээс эгшиглэх аялгууг сонордоно уу.

Урлагаар дамжуулан гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, энэ талаарх олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийг сурталчлах зорилготой “Үл үйлд” медиа үзэсгэлэн нээлтээ хийгээд удаагүй байгаа билээ.

Монгол Улсын Соёлын Гавъяат Зүтгэлтэн Ц.Нарангэрэл түүний шавь нарын хамтарсан Урлан-1 уран бүтээлийн үзэсгэлэн Blue Moon арт галерейд 2015.05.01-05.10 ны өдрүүдэд дэлгэгдэнэ. Үзэсгэлэнд нийт 18 уран бүтээлчийн 50 орчим бүтээл тавигдах гэж байна. Урлаг сонирхогч, уран бүтээлч та бүхэн хүрэлцэн ирж Урлан 1-р зочилно уу

Монгол Улсад гэрэл зураг, дуу дүрсний алба үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан МГЗНХ-ноос эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан гэрэл зургийн үзэсгэлэн “Блью Мүүн” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд 2015.04.23-26-ны хооронд дэлгэгдхэд бэлэн боллоо.

Уран бүтээлч С.Энх-Амгалангийн “Хаврын уянга” 7 дахь удаагийн бие даасан үзэсгэлэн 4 дүгээр сарын 1-9-ны өдрүүдэд Blue moon art галлерейд тавигдах гэж байна. Таныг төгөлдөр хуурын аяз сонсон, урлагийн гайхамшигт ертөнцөөр аялж, дээд зэрэглэлийн загварын байранд нэгэн үдшийг гэр бүл, найз нөхдийн хамт тухлан саатаж, алжаалаа тайлахыг урьж байна.