Гэрэл зурагчин Г.Ганөлзийгийн Нүүдэлчин Монгол нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 14-өөс 21 ний хооронд үзэгчдийн хүртээл болох гэж байна. Тус үзэсгэлэнд гэрэл зурагчин өөрийн аялаж, биеэр очсон Монгол орны, нүүдэлчин ард түмний амьдрал ахуйг тод тусгасан бөгөөд энэ удаагийн үзэсгэлэндээ 30 гаруй гэрэл зургийг сонгон дэлгэжээ.
Ангилал: Сонсох
Яг л Франц улсад очсон мэт сэтгэгдэл төрөх аж. Зуун долларын өртөг бүхий дарс, Франц маягын хоолтой хоршин ширээ чимэн байрлажээ. Ирсэн зочид ч өндөр өртөг бүхий дарстай ширээнээс холдсонгүй.
2014 онд Монгол Улс-БНХАУ-ын дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд “Дуньхуаны сувдыг түүхүй” үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд зохион байгуулсан билээ.
1947 оноос өнөөг хүртэл амьдралынхаа нэгэн жаран илүүтэй хугаацааг гэрэл зураг хэмээх энэхүү урлагтай холбож ирсэн, энэ хугацаанд олон зуун шавь төрүүлэн гаргасан манай ахмад үеийн томоохон төлөөлөл Ж.Даваасамбуу гуайн “Жаранг түүхэлсэн агшин” гэрэл зургийн бие даасан үзэсгэлэн маргааш 14:00 цагаас Q Art Gallery-д нээлтээ хийнэ.
Blue moon арт галерейгаас уран бүтээлчдийг дэмжих, тэдний идэвхийг нэмэгдүүлэх, урлагаар дамжуулж хүмүүсийн гоо сайханы таашаалыг хөгжүүлэх, Монголын дүрслэх урлаг, уран бүтээлчдийг дэлхий нийтэд таниулах, шинэ залуу авьяслаг уран бүтээлчдийг дэмжих, хотын соёл, өнгө төрхийг урлагаар дамжуулж нийгэмд хүргэх зорилгын хүрээнд дүрслэх урлагийн төрлүүдээр төрөлжүүлсэн сэдэвт үзэсгэлэнг уран бүтээлчдийн дунд тогтмол зохион байгуулж 500 гаруй уран бүтээлчдийг хамруулаад байгаа билээ.
Уран бүтээлч О.Дарамбазар – Тэрээр ХХ р зууны монголын уран зургийн мастеруудаар хичээл заалгаж, тэдгээрийн арга барилаас суралцаж байжээ. Зураач О.Дарамбазар 1980 оноос хойш график болон уран зургийн чиглэлээр бүтээлээ туурвисаар байгаа. Судалбар Үзэсгэлэнд түүний 20 орчим байгалийн судалбар зургууд дэлгэгдсэн.
Монголын Урчуудын Эвлэл нь 1942 онд Монголын дүрслэх урлагийг хөгжүүлэх, зураач урчуудын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, зураач урчуудынхаа бүтээн туурвих болон урлагийн бүтээлүүдээ нийтийн хүртээл болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой байгуулагдсан энэ салбарын анхдагч бөгөөд хамгийн том олон нийтийн байгууллага юм.
Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан 100 жилийн өмнө Их хүрээнд тэмдэглэдэг байсан Даншиг наадмыг сэргээнМонголын бурхан шашны сүм хийдүүд, НЗДТГ-тай хамтран Улаанбаатар хотноо Хүй долоон худагтэнэ сарын 8, 9-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо. Наадмыг зохион байгуулагчид өчигдөр мэдээлэл өгсөн юм.
Уг үзэсгэлэнгийн нэр нь Бельгийн нэрт зохиолч Метерлинкийн Цэнхэр шувуу зохиолтой салшгүй холбоотой юм. Зураач энэхүү зохиолыг уншиж өөрт төрсөн сэтгэгдлээрээ бүтээлүүдээ тууривсан ажээ. Зохиолд хоёр жаал аз жаргалын бэлэгдэл болсон цэнхэр шувууг хайж байгаа тухай өгүүлнэ.
Үндэсний их баяр наадмын үзэсгэлэнгийн удирдамж
Зохион байгуулагч: Монголын Уран Зургийн Галерей
Хамтран зохион байгуулагч: Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яам