Ангилал: Сонсох

“Blue moon” арт галерейн гишүүн уран бүтээлч М.Болортуяагийн бие даасан “Art Boloria” үзэсгэлэнгээ өчигдөр буюу гуравдугаар сарын 23-нд уран зураг сонирхогчдын хүртээл болголоо.

“Blue moon” арт галерейд уран бүтээлч М.Болортуяагийн “АРТ БОЛОРИА” үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийсэн юм. Түүний бүтээлүүдэд бяцхан амьтдын үр төл, шинэ ургацын ногоо, бороонд цантсан цонхнууд зэрэг нам гүм зөөлөн зураглалууд түлхүү ажиглагддаг.

“Blue Moon” арт галерейгаас 2 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “БИДНИЙ УЛААНБААТАР-2” уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэнгээ ирэх сарын 10-19-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа ажээ. Үүнтэй холбогдуулан уран бүтээлчдийн бүтээлийг 2015.04.07-04.08 ны өдөр 11-19 цагын хооронд “Blue Moon” арт галерейн байранд хүлээн авч байгаа юм байна.

Канон брэндийн албан ёсны хуудас болох www.facebook.com/CanonMGL хуудаснаа хоёр долоо хоног тутамд зарлагддаг цуврал уралдааны 2014 оны шилдэг оролцогчид болон мэргэжлийн зурагчдын “Гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэн 2015”-ыг зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэн 3-р сарын 9-өөс 13-ны өдрүүдэд The Grand Art Exclusive Gallery (хуучнаар Туул рестораны баруун талд)-д гарч байгаа бөгөөд тус үзэсгэлэн өнөөдөр өндөрлөх ажээ.

Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ жил тохиож байна. Ойг тохиолдуулан Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас Монголыг сурталчлан таниулах зорилгоор “Талын салхи” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг энэ сарын 19-нөөс 28-ны өдрүүдэд Сөүл хотноо зохион байгуулах ажээ.

Монгол цэргийн музейн үзэсгэлэнгийн танхимд зураач М.Ганбат, М.Мөнхбат, Д.Дашцэрэн нарын хамтарсан “Монгол бэлгэдлээ дээдлэе”уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. “Монгол бэлгэдлээ дээдлэе” хэмээх энэхүү үзэсгэлэнд хээ угалз, уран зураг, сийлбэрийн зэрэг олон бүтээл дэлгэгджээ.

Монголын орчин үеийн каллиграфчдын холбоо, Япон Монголын найрамдлын бүлэг, Япон Монголын эдийн засгийн хороо хамтран “Тэнгэр, Нар, Түншлэл” нэртэй уран татлагын үзэсгэлэнг Токио хотноо дэлгэсэн байна. Тус үзэсгэлэн энэ сарын 4-ны өдөр нээлтээ хийсэн бөгөөд 24-ныг хүртэл үргэлжлэх ажээ.

Канон брэндийн албан ёсны хуудас болох www.facebook.com/CanonMGL хуудаснаа хоёр долоо хоног тутамд зарлагддаг цуврал уралдааны 2014 оны шилдэг оролцогчид болон мэргэжлийн зурагчдын “Гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэн 2015”-ыг зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэн 3-р сарын 9-өөс 13-ны өдрүүдэд The Grand Art Exclusive Gallery (хуучнаар Туул рестораны баруун талд)-д гарах юм байна.

Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Blue Moon арт галлерейгаас “ЦЭЦЭГС” үзэсгэлэнг зохион байгуулдаг билээ. Энэ жил хоёрдахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус үзэсгэсэлэн Blue moon art галлерэйн үзэсгэлэнгийн танхимд “ЦЭЦЭГС” 2 нэртэйгээр зохион байгуулагдах гэж байна.