Монголын урчуудын эвлэлийн гишүүн, залуу зураач, гэр бүлийн авьяаслаг уран бүтээлч Т.Өлзийжаргал, А.Өлзийжавхлан нарын хамтарсан уран зургийн үзэсгэлэн 5 сарын 08-12 өдрүүдэд Барилгачдын талбайн баруун талын Арт хаус төвийн 3 давхарын АРТ ГАЛЕРЕЙД гарахаар болжээ.
Ангилал: Сонсох
МУСТА, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач О.ДАРАМБАЗАР, МУСТА, Польш улсын Gloria Artis мөнгөн шагналт Б.ЛХАГВАЖАВ нарын хамтарсан Ф.Шопений хөгжмийг уран зурагт буулгасан “АЯЛГУУТ СОЛИР” үзэсгэлэн Blue Moon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд 2014.05.05-11-ны хооронд дэлгэгдэж та бүхний оюуны мэлмийг баясгаж байна.
Залуу уран бүтээлч Э.Энхзаяагийн бие даасан үзэсгэлэн 2014 оны 5-р сарын 1-12-ны хооронд Монголын Урлагийн Зөвлөлийн “УЛААН ГЭР” арт галерейд 10 хоногийн турш дэлгэж та бүхний оюуны мэлмийд өргөн барьж байна. Уран бүтээлч 2010 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран зургийн ангийг Г.Лхагвасүрэн багшийн урланд суралцаж зураач мэргэжлээр төгссөн. “Хөх нар” монголын контемпорари урлагийн төвийн гишүүн бөгөөд уран зураг, видео, орон зайн урлагаар бүтээлээ туурвидаг.
СТА, МУБТА, ШУТИС-н Үйлдвэрлэлийн Технологи Дизайны багш, Дүрслэх урлаг зураг судлалын төвийн захирал С.БОЛДБААТАР, МУЭХ нэрэмжит шагналт зураач, урлаг судлалын магистр Л.ГАНБОЛД нарын хамтарсан үзэсгэлэн Blue Moon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд 2014.04.26-05.04-ны хооронд дэлгэгдэж та бүхний оюуны мэлмийг баясгаж байна.
Баримтат гэрэл зургийн Ц.Батзориг сангаас зохион байгуулж буй “Шинэ бүтээл-Хүмүүс 3” гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 26-30-ны өдрүүдэд МУЗ-ийн “Улаан гэр” галерейд болох гэж байна.
с Зураач Э.Лхагвадорж нь Хонгконг, Хятад, Герман, Австрали улсуудад өөрийн үзэсгэлэнгээ гаргаж байсан авьяаслаг уран бүтээлч юм. Түүний “Байгаа, байхгүй” үзэсгэлэн нь “976 арт галерей”-д дөрөвдүгээр сарын 21-ээс тавдугаар сарын 7-ныг хүртэл үзэгчдийн хүртээл болох нь ээ.
Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, гэрэл зурагчин Ч.Ганбатын “Сочи-2014” гэрэл зургийн үзэсгэлэн Blue Moon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд 2014.04.23-25-ны хооронд дэлгэгдэж та бүхний оюуны мэлмийг баясгах гэж байна.
Үзэсгэлэнгийн нээлт: 2014.04.23-ны 13:00 цагт болно. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
“Гоодаль” сэтгүүлийн зурагчин Н.Галбадрал сэтгүүлийнхээ есөн жилийн ойг угтаж бие даасан Фэшн үзэсгэлэнгээ гаргах гэж байна. Фэшн зургаар дагнасан үзэсгэлэн урьд нь гарч байгаагүй учраас энэ төрлөөр анхдагч гэж хэлж болох юм. Энэ эхлэл нь дараа дараачийн удаад хөрөг зургаар гаргах үзэсгэлэнгийн хөтөч болох ажээ.
2014.IV.1-IV.19. 976 галерей хоёр жилийн ойдоо зориулан өнгөрсөн баасан гаригт “Contemporary art exhibition II” үзэсгэлэнг нээлээ. Тус үзэсгэлэнд уран бүтээлч Г.Мөнхболор, М.Батзориг, Бу.Бадрал, Годо буюу Д.Баярцэцэг, С.Ганзүг, Д.Үүрийнтуяа, У.Нарбаясгалан, Б.Нандин-Эрдэнэ, Б.Энхчулуун, Г.Гэрэлхүү, Б.Энэрэл, Э.Энхзаяа, түүнчлэн “Хүн, байгаль, хайр, эрх чөлөө” хөдөлгөөний цоо шинэ бүтээлүүдийг дэлгэн харуулах юм.
МУЭ-ээс жил бүр зохион байгуулдаг “Хавар-2014” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 16:00 цагаас болно. Шинэлэг санаа, шинэ уран бүтээлчдийг дэмжигч уг үзэсгэлэн нь мэргэжлийн болон урлаг сонирхогчдын санал бодлоо хуваалцах талбар болж ирсэн байна.