Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонсох»“АЯЛГУУТ СОЛИР” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийлээ
Сонсох

“АЯЛГУУТ СОЛИР” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийлээ

Урлаг Урлаг05/05/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Poster-1_copy5373068702014-05-05-09-44[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

           МУСТА, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач О.ДАРАМБАЗАР, МУСТА, Польш улсын Gloria Artis мөнгөн шагналт Б.ЛХАГВАЖАВ нарын хамтарсан Ф.Шопений хөгжмийг уран зурагт буулгасан “АЯЛГУУТ СОЛИР” үзэсгэлэн Blue Moon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд 2014.05.05-11-ны хооронд дэлгэгдэж та бүхний оюуны мэлмийг баясгаж  байна.

Аливаа юмс үзэгдлийг хүний таван мэдрэхүй өөр өөрсдийнхөөрөө хүлээн авч, тархинд дамжуулан, буцааж бодол санаа, үйл ажиллагаа болгодог.

Уран зураг бол зөвхөн бодит юмс үзэгдлийг нэг цаг хугацааны агшинг хоёр хэмжээст орон зайд буулгадаг бол, хөгжим нь эхлэл, өрнөл, төгсгөл гэсэн цаг хугацааны хувьд үргэлжилсэн явцаар илэрдэг эгшиг хэмнэл юм.

Зураач О.Дарамбазар, Б.Лхагважав нар нь дэлхийн алдарт хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Фридерих Шопений хөгжмийн бүтээлүүдийг зурагт буулгах алхам хийсэн нь монголдоо төдийгүй дэлхийд ховор уран бүтээлийн үзэсгэлэн болж байна.

Уран бүтээлчид Польш улсад боловсрол эзэмшсэн нь Ф.Шопений төрсөн нутаг, соёл, уламжлал, түүхийг мэдэж мэдрэх, ухаарах таатай нөхцөл бүрджээ. Хүн төрлөхтөний сод бүтээл, оюун ухааны гайхамшгийн эгшиг болсон Шопений сэтгэлгээний бүтээлүүдийг дээрх хоёр зураачид өнгө гэрлийн илэрлээр уран зурагт буулгасан нь содон бөгөөд сонирхолтой бүтээл болсон ба МУСГЗ, Д.Нацагдоржийн нэрэмжит яруу найрагч Ц.Хуланд санал тавьснаар зурсан зургийн өнгө гэрлийг үгээр илэрхийлж, яруу найрагт буулгасан нь сэтгэлгээний эрэл хайгуулын сонирхолтой туршилт болжээ.

Энэхүү үзэсгэлэнд сонгодог хөгжим, уран зураг, яруу найргийг нэг агшин, нэг орон зайд огтолцуулсан 36 бүтээл дэлгэгдэх ба 8 бүтээлд зориулж яруу найрагч Ц.Хулан шүлэг бичсэн болно.

Үзэсгэлэнгийн үеэр 6 зураг нь MP3 тоглуулагчтай байх ба, үзэгчид Ф.Шопений бүтээлүүдээс тухайн зургийн хөгжмийг сонсох боломжтой бөгөөд үзэсгэлэн зохион байгуулагдах өдрүүдэд 18:00-19:00 цагийн хооронд Хөгжим Бүжгийн Коллежийн мэргэжлийн төгөлдөр хуурчдын 2-р уралдааны шагналтнууд тоглолт хийж, Фридерих Шопений болон дэлхийн бусад сонгодог хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс сонсгох бөгөөд зөвлөхөөр МУАЖ, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров ажиллаж байна.

Уг үзэсгэлэн 2014 оны 05-р сарын 05-11-ны хооронд “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 89806021, 88773410 дугаарын утсаар лавлана уу.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

“Музейн нээлттэй өдрүүд” ирэх долоо хоногт болно

27/02/2024
Сонсох Урлаг

“Алтан намар-2019” судалбар зургийн үзэсгэлэн Монгол арт галерейд дэлгэгдэнэ

18/10/2019
Сонсох Урлаг

“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

02/09/2019

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Олон улсын сарнайн үзэсгэлэнг анх удаа Хятадад дэлгэжээ

15/05/2025

“Guys” хамтлаг “Good luck” дууныхаа клипийг шинэчлэн цацлаа

15/05/2025

Rosé “Billboard”-ийн 25 долоо хоног дараалан бичигдсэн анхны к-поп уран бүтээлч боллоо

15/05/2025

78 дахь удаагийн каннын кино наадмын дэргэдэх “Marché du film” кино маркет эхэллээ

15/05/2025

“Касета” тоглолтод оролцох зочин артистуудыг танилцууллаа

15/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.