Монголын соёл, яруу найргийн академиас “Тэнгэр, нар, түншлэл” нэртэй Монгол, Япон уран бүтээлчдийн хамтарсан каллиграф буюу уран бичлэгийн үзэсгэлэн Blue Moon арт галерейн үзэсгэлэнгийн тахимд энэ сарын 20-нд нээлтээ хийнэ.
Уг үзэсгэлэнг Монгол улс, Япон улсын хооронд соёлын харилцаа эхэлсний 40 жилийн ойд зориулж байгаа бөгөөд Япон улсын нийгэм, улс төрийн зүтгэлтнүүд тус үзэсгэлэнд оролцох гэнэ. Тухайлбал, тус улсын Ерөнхий сайд тэргүүтэй Засгийн газар, парламентын 30 гишүүн уг үзэсгэлэнд оролцохоор каллиграф бичиж байгаа тухай мэдэгджээ. Үүний дотор Ерөнхий сайд Шинзо Абэ, Гадаад Хэргийн сайд Ф.Кешида нар оролцоно гэж зохион байгуулах хорооноос мэдээллээ. Үзэсгэлэнг Японы талд зохицуулах ажлыг эрх баригч Либерал ардчилсан нам дах бүлгийн ахлагч Н.Хаяаши Мото ахалж буй бөгөөд одоогийн байдлаар Ерөнхий сайд асан Ю.Хатуяама, Парламентын зөвлөлүүдийн танхимын дарга Эда Хаски зэрэг хүмүүс бүтээлээ ирүүлээд байна.