Ангилал: Сонсох

Уран бүтээлч С.Оюунгэрэл Тайз дэлгэцийн зураач мэргэжлээр төгссөн бөгөөд мэргэжлийн давуу тал онцлогыг шингээсэн бүтээлүүдээрээ анхны бие даасан үзэсгэлэнгээ Blue moon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд дэглэн та бүхний оюуны мэлмийд өргөн барьж байна.

Чимэглэх урлаг, ханын арьсан чимэг зэрэг олон сонирхолтой бүтээл дэлгэсэн “Нэг хэсэг” үзэсгэлэн “Сувд арт” галерейд өчигдөр нээлтээ хийлээ. Энэ үзэсгэлэн нь СУИС-ийн ДУС-ийн Я.Эрдэнэчимэгийн Чимэглэх урлагийн урланг 2008, 2010 онд төгссөн Б.Баасанхүү, Э.Бямбасүрэн, Б.Даваажаргал, А.Дэлгэрмаа, Б.Ням-Очир, Р.Сэнгүм, Э.Уранзаяа нарын залуу уран бүтээлчдийн анхны үзэсгэлэн юм байна.

Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Я.Оюунчимэг энэ сарын 26-нд 17.00 цагт “Цагаандариум” арт галерейд шинэ бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ дэлгэх гэж байна. ОХУ-н И. Репиний Академийг дүүргэсэн тэрбээр Дүрслэх урлагийн дээд сургуульд зураасан зургийн мэргэжлийн багшаар 32 жил ажиллаж олон сайхан уран бүтээлч шавь төрүүлсэн юм.

Монгол Улс – Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын хооронд дипломат харилцаа үүсч, хөгжсөний 65 жилийн ойд зориулан монгол дахь “КИМЖӨНИРХВА” нийгэмлэгээс санаачлан энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Төрийн соёрхолт зураач Б.Пүрэвсүхын урланд 1979 онд сурч Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран зургийн ангийг төгссөн долоон уран зураачын онцлог өнгө аясын харуулсан уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 4-нд 17.00 цагт Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийх гэж байна.

Blue moon арт галерейгаас санаачлан энэ жилээс дүрслэх урлагийн төрлүүдээр төрөлжүүлэн нийт уран бүтээлчдийн дунд үзэсгэлэн зохион байгуулан шилдэг бүтээл шалгаруулж байгаа билээ. Энэ нь цаашдаа манай галерейн зүгээс зохион байгуулах “Дүрслэх урлагийн тэргүүн дээд шилдэг уран бүтээл”-үүдийг шалгаруулах арга хэмжээ зохион явуулах, мөн тогтмол ажиллагаатай мэргэжлийн дуудлага худалдаатай болох үйл ажиллагааны бэлтгэл ажил юм.

“Сайн байна уу ээжээ”, “Улаан тоос”, “Уургач”, “Их үсрэлт” зургуудыг мэдэхгүй хүн бий юу. Эдгээр бүтээлээрээ олны танил болсон ардын зураач, төрийн шагналт, Дүрслэх урлагийн сургуулийн анхны захирал Д.Амгалангийн үе үеийн шавь нар хамтран багшийнхаа 80 насны ойг энэ өдрүүдэд тэмдэглэж байна.

Монголын дүрслэх урлаг шинэ залуу уран бүтээлчдийн бүтээлээр өдрөөс өдөрт өргөжин тэлж, байгаа юм. Үүний нэг тод илрэл бол өнгөрсөн амралтын өдөр “Цагаандариум” арт галерейд ХБНГУ-ын Веслинг хотын урлагийн холбооны шагналт зураач Цэндийн Ган-Эрдэнэ, ХБНГУ-ын Д.Конвиарцын нэрэмжит шагналт Зураач Цэгмэдийн Цаца нарын хамтарсан уран бүтээлийн шинэ үзэсгэлэн нээлтээ хийлээ.

“Blue moon” art gallery-н дэргэдэх “Аялагч зураачдын клуб”-ын санаачлагаар клубын уран бүтээлчид 2013.07.20-08.06-ны хооронд эх орныхоо үзэсгэлэнт байгалаар аялан 60 орчим бүтээлийн арвин их олзтойгоор анхны үзэсгэлэнгээ дэлгэн үзүүлж байна.

Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач Д.Түвдэндорж, Н.Одонбаяр нар “Гал голомт” хамтарсан үзэсгэлэнгээ гаргахаар болжээ. Зураачдын “Гал голомт” үзэсгэлэнгийн нээлт маргааш буюу есдүгээр сарын 13-ны өдрийн 17.00 цагаас “Маршал арт” галерейд болох юм.