Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Нар сарны дор” үзэсгэлэн нээлтээ хийнэ
Үзэсгэлэн

“Нар сарны дор” үзэсгэлэн нээлтээ хийнэ

Урлаг Урлаг03/10/2013Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
fem15l0ipdh61qv6ask904nfc7966296212013-10-03-09-04[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Төрийн соёрхолт зураач Б.Пүрэвсүхын урланд 1979 онд сурч Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран зургийн ангийг төгссөн долоон уран зураачын онцлог өнгө аясын харуулсан “Нар сарны дор” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 4-нд 17.00 цагт Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийх гэж байна.

Уг үзэсгэлэн нь хоёрдох жилдээ зохиогдож байгаа бөгөөд МУЭ-ийн шагналт зураач Ч.Хүрэлбаатар, Г.Лхагвасүрэн болон зураач Б.Очирхуяг, С.Ганболд, Д.Эрдэнэбилэг, Б.Чулуунбат, Д.Пүрэв нарын уран бүтээл дэлгэгдэх нь ээ.

Эдгээр уран бүтээлчид нь Репин, Суриковын академи, УБДС, СУИС-ийг төгссөн бөгөөд 1980-аад оноос идэвхитэй уран бүтээлээ тууривсаар өнөөдрийн үзэгчдэд үнэлэгдэж, танигдсан зураачид юм. Мөн бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ гадаад, дотооддоо гаргасан төдийгүй, уран бүтээлүүд нь Америк, Англи, Франци, Бельги, Итали, Герман, Швецарь, Солонгос, Япон, Хятад, Тайван, Малайз, Сингапур зэрэг олон орны уран зураг цуглуулагчдын сан хөмрөгт хадгалагдсаар байна.

Уран бүтээлчдийн онцлог нь 1979 оноос хойш мэргэжлээрээ тасралтгүй уран бүтээлээ тууривсаар ирсэн бөгөөд реализмаас модернизмийн өнгө аясыг илэрхийлсэн уран бүтээлүүд тавигдаж байгаа юм. Үзэсгэлэн энэ сарын 10-ныг хүртэл үнэ төлбөргүй олны хүртээл болно.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Ч.Хүрэлбаатар “Ягаан үдэш” бие даасан үзэсгэлэнгээ нээлээ

09/06/2026
Үзэсгэлэн Урлаг

“Монголчууд ба торгоны зам” тусгай үзэсгэлэнг Хархоринд дэлгэлээ

08/06/2026
Үзэсгэлэн Урлаг

“Туурайн цуурай” үзэсгэлэн дэлгэлээ

08/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Мадонна хөгжмийн ертөнцөд дахин нэг шуугиан тарилаа

10/06/2026

Дуучин Д.Болд шинэ цомог, пянзуудаар “бөмбөгдөх” нь

10/06/2026

О.Хүрэлбаатар Италийн театрт дуулж эхэллээ

10/06/2026

“Physical Asia” шоуны шилдгүүд Дэлхийн адууны өдрийн морьт жагсаалд оролцоно

10/06/2026

Б.Аззаяа: “Miss Global 2026” тэмцээний тайзан дээр Хотулун гүнжийн эрэлхэг, дайчин дүр төрхийг харуулна

10/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.