976 галерей дэлхийн сод уран бүтээлчдийн бар зургийн ажлуудын эх хувийг анх удаа Монголын урлагт шимтэгч, олон нийтэд дэлгэн, үзүүлэх гэж байна.Уг үзэсгэлэнгийн хүрээнд Сальвадор Дали, Виктор Вазарели, Жорж Брак, Сэм Фрэнсис, Карл Отто Гёц, Мэл Рамос, Валтер Вомака, Хэнри Мүүр, А.Р.Пенк, Ханс Хартунг, Фернанд Лежер, Отто Пийнэ, Антони Тапиес нарын дэлхийд данстай, сод уран бүтээлчдийн бар зургийн 23 ажлын эх хувийг Монголын урлаг сонирхогчид, олон нийтэд анх удаа дэлгэх юм.
Ангилал: Сонсох
Монгол Улсын Соёлын Гавъяат Зүтгэлтэн Ц.Нарангэрэл түүний шавь нарын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн Blue Moon арт галерейд дэлгэгдэж байна.
Зураач Б.Сайханбаярын “Ирэх цаг-18” бие даасан үзэсгэлэн ирэх сарын 9-нөөс эхлэн Уран зургийн галерейд дэлгэгдэх гэж байна.
Нийслэлийн Аялал Жуулчлалын газраас санаачлан нийслэлийн засаг даргын дэмжлэгтэйгээр Bluemoon арт галерейтай хамтран “СЭТГЭЛ ТАТАМ УЛААНБААТАР” нэртэй дүрслэх урлагийн үзэсгэлэн зохион байгуулах гэж байна.
МУЭ-ийн гишүүн зураач Д.Соёлмаа, Ц.Давааням нарын хамтарсан “Art Mystic” үзэсгэлэн 2013 оны 11–р сарын 8-ны өдөр 18 цагаас нээгдэнэ. Уг үзэсгэлэнд тосон будаг болон холимог техникийн аргаар зурсан 40 гаруй бүтээл дэлгэгдэх бөгөөд зураач бүр тус тусын арга барилаар ажилласан шинэ бүтээлүүд юм.
Соёл, урлагийг хөгжүүлэх сангаас зохион байгуулж буй үзэсгэлэн энэ сарын 5-нд буюу өнөөдөр Уран зургийн галерейд нээгдэх гэж байна.
Монголын Урчуудын Эвлэлийн хорооны үзэгэлэнгийн танхимд 11 сарын 1-7 ны хооронд зураач Б.Баярт-Од, Ө.Гандулам нарын уран бүтээлийн “Би” үзэсгэлэн нээгдэх гэж байна.
Г.Эрдэнэтуяа /“Өнөөдөр” сонины гэрэл зургийн албаны дарга/, С.Бадамханд /“Моннип фото” компанийн дэд захирал, гэрэл зурагчин/ нарын хамтарсан “ЕРТӨНЦИЙН ӨНГӨ” гэрэл зургийн үзэсгэлэн Blue moon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэж уран бүтээлээ үзэгчдэд толилуулах гэж байна.
Монголын Үндэсний Уран зургийн галлерейд 2013 оны 11-р сарын 2,3-нд нэгэн гайхалтай үзэсгэлэн дэлгэгдэх нь ээ.
Монголын уран сийлбэрч Г.Цогбаярын “Уран сийлбэр” номын нээлт болон багш шавь нарын хамтарсан 42 сийлбэрчиний сийлбэрийн үзэсгэлэн анх удаагаа ийнхүү олны хүртээл болохоор болсон байна.
“Ертөнцийн өнгө”-өөр аялаарай. Бүсгүйчүүдийн нүдээр ертөнцийн өнгийг тольдох гэрэл зургийн нэгэн сонирхолтой үзэсгэлэн тун удахгүй олны хүртээл болох гэж байна