Та гадаадад очоод хамгийн түрүүнд юу үздэг вэ? Үндэсний хоолны ресторан, дэлхийд нэртэй театр, тоглолт, алдартай шоу бас хамгийн цуутай казиногоор нь ороод гардаг уу? Хүн болгон ингэдэггүй байх. Гэвч хүн бүр тухайн орны бэлгэ тэмдэг болсон бэлэг дурсгалын зүйлийг худалдан авдаг нь жам. Харин Монголд ирсэн хүн юу авдаг вэ?
Ангилал: Сонсох
Зураач Ц.Ган-Эрдэнэ энэ сарын 19-нд ХБНГУ-ын Веслин хотын захиргаанаас зохион байгуулсан уралдааны гранпри шагналын эзэн болсон юм. Тэрбээр сүүлийн арав гаруй жил ХНБГУ-д уран зургийн чиглэлээр суралцан, ажиллаж эх орныхоо нэрийг гадаадад гаргаж яваа авьяаслаг уран бүтээлч. Зураач Ц.Ган-Эрдэнийг зуныхаа амралтаа эх орондоо ирээд буцах гэж байхад нь бид уулзаж ярилцсан юм. Тэрээр өнгөрсөн пүрэв гаригт Германыг зорин өчигдөр буюу энэ сарын 19-нд Веслин хотын захиргаанаас зохион байгуулсан уралдааны гранпри шагналаа гардан авсан юм.
Уран бүтээлч, зураач Х.Заяат, С.Ариунаа нарын хамтарсан “Домог эхлэх цаг” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт өчигдөр Монголын урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд боллоо. Арьсан урлагийн зураачдын нэг болох Х.Заяат энэ удаагийн үзэсгэлэнд зориулж, эртний сэдэвтэй, монголчуудын мартагдсан тууль домгийг арьс, мод, тосон будгаар илэрхийлсэн нийт 40 бүтээлээ толилуулсан байна. Монголчуудын нүүдэлчин амьдралын илэрхийлэл болсон үхэр тэрэг хөллөсөн өвөрмөц дэглэлттэй үзэсгэлэн наймдугаар сарын 21-нийг хүртэл үргэлжилн
Монгол урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд зураач Х.Заяатын “Домог эхлэх цаг” уран бүтээлийн үзэсгэлэн маргааш нээгдэнэ.
Арьсан урлагийн зураачдын нэг болох Х.Заяат нь энэ удаагийн үзэсгэлэндээ зориулж эртний сэдэвтэй монголчуудын мартагдсан тууль домгоор 40 бүтээл туурвисан байна.
Зураач Х.Заяатын “ДОМОГ ЭХЛЭХ ЦАГ” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд маргааш нээгдэх гэж байна.
Арьсан урлагийн зураачдын нэг болох Х.Заяат нь энэ удаагийн үзэсгэлэндээ зориулж эртний сэдэвтэй монголчуудын мартагдсан тууль домгоор 40 бүтээл туурвисан байна. Монголчуудын нүүдэлчин амьдралын бэлгэдэл болсон үхэр тэрэг хөлөглөсөн өвөрмөц дэглэлттэй үзэсгэлэн энэ сарын 15-наас 21-ний хооронд үзэгчдийн хүртээл болох юм.
Олон улсын эмэгтэй уран бүтээлчдийн холбооноос дэлхийн эмэгтэй уран бүтээлчдийг туршлага солилцуулах зорилгоор хоёр жил тутамд Дэлхийн эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн зохион байгуулдаг. Энэ жилийн үзэсгэлэн Вьетнам улсын Хо Ши Мин хотод болсон бөгөөд 23 орны 213 уран бүтээлч оролцсон байна. Нэр хүнд бүхий энэ үзэсгэлэнд монголоос Б.Насанцэнгэл, Б.Хонгорзул, Б.Шатарсайхан, Т.Нурмаажав, Ц.Энхтуяа, В.Ундраа, Э.Билэгт, Д.Соёлмаа, Г.Оюун, Д.Булгантуяа нар оролцсон аж.
Герман улсын нийслэл Берлин хотод хоёр жилийн өмнөөс ЗУРАГ нэртэй уран зургийн галерей ажиллуулж зөвхөн Монгол төдийгүй олон орны уран бүтээлчдийн 20 гаруй үзэсгэлэнг зохион байгуулсан Э.Отгонбаярын бие даасан “ОТГО арт” нэртэй үзэсгэлэн өнөөдөр нээгдэж байнаэ. Уг үзэсгэлэн Цагаандариум Арт Галерей & Музей-д болох бөгөөд энэ сарын 30-ыг хүртэл үргэлжлэх аж.
Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанаа дуурсгаж байгаа монгол залуусын түүчээ болсон залуу зураач Бадамын Отгонтүвдэн өнөөдөр 17.00 цагт “Цагаан дариум” галерейд бие даасан үзэсгэлэнгээ нээлээ. Үзэсгэлэнд суурь уран зураг буюу реалист уран зургийн арга барилаар туурвисан бүтээлүүдээ дэлгэжээ.
Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд барималч, керамикч Ж.Цолмонхүүгийн уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн нээлтээ хийлээ. Энэ удаагийн үзэсгэлэн бие даасан баримлын гэдэг утгаараа бусад үзэсгэлэнгээс онцлог байв. Керамик үзэсгэлэн тэр бүр гардаггүй бөгөөд жилдээ 3-4 удаа л болдог гэнэ. Керамикийн уран бүтээлчид ч мөн цөөн байдаг. Ж.Цолмонхүүгийн хувьд Дорноговь аймгаас дүрслэх урлагийн дунд сургуульд шилжин ирж баримлын мэргэжлийг сонгожээ. Түүний дараа дүрслэхийн дээд сургуулийн чимэглэх зураач, барималч мэргэжлээр дүүргэсэн гэдэг.
Энэ сарын 30-нд Хонконгийн “Schoeni art” галерейд нээлтээ хийх “Urban Nariivities” үзэсгэлэнд Монголын дүрслэх урлагийн залуу үеийн төлөөлөл оролцохоор болжээ. Тус үзэсгэлэнд монгол зураг, уран баримал, сийлбэр, хайчилбар, уран зургаар эрт эдүгээгийн Монголын амьдралыг харуулсан бүтээлээр оролцох юм байна. Зураач М.Эрдэнэбаяр, Ж.Мөнхцэцэг нарын есөн уран бүтээлч тус бүр 5-6 шинэ бүтээлээ үзэсгэлэнд оролцуулахаар илгээжээ. “Urban Nariivities” үзэсгэлэн аравдугаар сарын 6 хүртэл үргэлжилнэ.