Монголд анх удаа хүрэл цутгуураар хийсэн бүтээлүүдийг дэлгэх нь. Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 24-нд нээлтээ хийх “Тэнгэрийн санаа” нэртэй үзэсгэлэнд 16 бүтээл тавигдах юм байна. Дээрх арга хэмжээг санаачлагч нь Монголын уран цутгуурын үйлдвэрийнхэн. Одоогоос зургаан жилийн өмнө үйл ажиллагаагаа эхэлж байсан энэ хамт олны урласан олон сайхан бүтээлүүд бий. Тухайлбал, тэд Эрдэнэт хот дахь өндрөөрөө Ази тивдээ хоёрт орох Бурхан багшийн хөшөө цогцолборыг бүтээсэн. Мөн Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд Соёмбо хэмээх цогцолбор байгуулж, 21 Дарь эх, Язгуурын таван бурханыг Өндөр гэгээний өөрийнх нь тэг хэмжээсээр цутгаж хийсэн нь олны талархлыг хүлээгээд байна. Түүнээс гадна Арвайхээр хотод босгосон Өндөр гэгээн Занабазарын суурьтайгаа 25 метр өндөр хүрэл цутгуур, гадаад хэргийн анхны сайд Чин ван Ханддорж, Монгол Улсын генерал Цог, Чингүнжав нарын хөшөө гээд тэдний хийсэн бүтээлийг нэрлэж болно.
Ангилал: Сонсох
“Рearl Art gallery” буюу “Сувд” арт галерейд аравдугаар сарын 26-нд зураач Ц.Ягаанцэцэг “Гэгээ” нэртэй уран зургийн бие даасан үзэсгэлэнгээ нээх гэж байна. Уран бүтээлч Ц.Ягаанцэцэг нь Унгар улсын Будапешт хотод Хөнгөн үйлдвэрийн дээд сургуулийг загвар зохион бүтээгч мэргэжлээр төгссөн. Тэрээр Монголийн урлагийн зөвлөлийн гишүүн бөгөөд Турк улсад зохиогдсон олон улсын үзэсгэлэнгээс “Мөнгөн баавгай” шагнал хүртэж байсан авьяаслаг уран бүтээлч юм.
2012 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Лондон хотод Монгол зураач Цогтын Отгонбаярын бие даасан уран зургийн үзэсгэлэн нээгдлээ.
Зураач Ц.Отгонбаяр нь Монгол, Японд боловсрол эзэмшсэн бөгөөд энэ удаагийн үзэсгэлэндээ “Амьдралын мөчлөг” сэдвийг сонгон бүтээлүүдээ туурвисан байна. Үзэсгэлэнгийн нээлтэд түүний ойр дотны хүмүүсээс гадна Лондон дахь Монгол Улсын ЭСЯ-ны ажилтан оролцов.
Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд ирэх сарын 5-10-ны өдөр нэгэн сонирхолтой үзэсгэлэн дэлгэгдэх гэж байна. Нийслэл хот байгуулагдсаны 373 жилийн ой, нийслэлд соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаад, дотоодын иргэдийн сонирхлыг татах зорилгоор “UB Art Fair-2012” үзэсгэлэнг дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна.
Дүрслэх урлагийн бүхий л салбар, уран бүтээлчдийг дэмжих, туршлага солилцих, хүүхэд залууст дүрслэх урлагийг таниулах, уран бүтээлээ нийтэд толилуулах боломжийг энэхүү үзэсгэлэн олгох юм.
Монголын уран зургийн галерейн захирал, Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач А.Чадраабал, МУЭ-ийн шагналт зураач Д.Батмөнх, МУЭ-ийн шагналт уран барималч А.Очирболд, МУЭ-ийн шагналт зураач О.Энхтайван нарын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 26-нд Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийх гэж байна.
Үзэсгэлэнг Эзэн Богд Чингис Хааны 850 жилийн ойд зориулж байгаа бөгөөд уран бүтээлч дөрвөн найз “Чингис хаан”-ыхаа ойд өөрсдийн уран бүтээлээрээ бэлэг барьж байгаа юм. Тус үзэсгэлэнг гаргаж байгаа дөрвөн найз уран бүтээлчид нь дөрвүүлээ мэргэжлийн зураач уран бүтээлчдийн байгууллага болох МУЭ-ийн оны шилдэг тэргүүн дээд шагналт зураачид билээ.
Дэлхий хавтгай бөгөөд үлэмж биет хоёр зааны нуруун дээр тогтоно. Харин хоёр заан аварга том яст мэлхийний нуруун дээр оршдог тухай домгоор эртний хүмүүс ертөнцийн үүслийг тайлбарладаг байв. Гэвч үнэн хэрэгтээ уг домог хамгийн зөв тайлбар ч байж болохыг зураач Х.Ууганбаярын шинэ бүтээлийг харж зогсох үедээ бодсон юм.
Икабана буюу цэцэг амьдруулах урлагийн үзэсгэлэн өнөөдөр Байгалийн түүхийн музейд болох юм байна. Икэбана гэдэг нь үгчлэн орчуулбал амьд цэцэг гэсэн утгатай бөгөөд эрт дээр цагаас өнөөг хүртэл Японд уламлагдан үлдсэн урлагийн нэг төрөл юм.
Тарьмал болон хээрийн цэцгээр гэр орон, ажлын газар, өөрөөр хэлбэл хүнд таатай мэдрэмж төрүүлэх зорилгоор өрөө тасалгааг чимдэг байна.
Монголын урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд маргааш Азийн хүүхдийн зургийн үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Японы Канагава мужийн урчуудын холбооноос энэ жил тохиож буй Монгол Япон хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулан уг арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Гэхдээ тус холбооныхон 2004 оноос Монголд үйл ажиллагаагаа эхэлсэн ба боловсролын шинэчлэлийн хүрээнд бага ангийн болон зургийн багш нарын дунд сургалт семинар зохион байгуулж, мөн хот хөдөөгийн сургуулиудын сурагчдын дунд гар зургийн уралдаан зохион байгуулсаар ирсэн юм. Энэ жил тав дахь удаагийн уралдаанаа ийнхүү дүгнэхэд бэлэн болжээ.
Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд залуу зураач В.Ундраа “Яруусахуй урлан” нэртэй анхны бие даасан үзэсгэлэнгээ энэ сарын 9-нд 15.00 цагт нээх гэж байна. Уг үзэсгэлэнд зураач В.Ундраагийн сүүлийн үеийн 70 орчим уран зураг мөн бэлэг дурсгалын бүтээлүүд дэлгэгдэх юм байна. Тэрбээр монгол зургийн аргаар эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, гэр бүлийн аз жаргал, бяцхан үрсийг баяр хөөрийг уран бүтээлдээ түлхүү дүрслэх харуулдаг уран бүтээлч билээ. Хүүхэд үеийн гэгээн сэтгэлийг гитар шиг хөглөж, шинэ сэргэг мэдрэмжээр дайлах түүнийг үзэсгэлэнд тухлан саатаарай.
Австрали Монголын дипломат харилцаа тогтосны 40 жилийн ойг тохиолдуулан “Formal Intensity” Австралийн тэргүүлэгч контемпорари зураачдын “Өнөөгийн Австралийн урлаг” үзэсгэлэнг “Цагаандариум” музейд зохион байгуулах гэж байна.
Ирэх есдүгээр сарын 1-нээс дэлгэгдэх уг үзэсгэлэнд тавигдаж буй бүтээлүүд нь зураачдын хувийн болон гүн ухааны үзэл санааг илэрхийлсэн хийсвэрлэл буюу абстракшн, өнгө давтамж болон бусад зүй ёсны чанаруудыг ашигласан бүтээлүүд аж.
Дүрс бичлэг, уран баримал, гэрэл зураг, хар зургуудаас бүрдсэн эдгээр ажлууд нь ертөнцийн гоо зүйн чанаруудыг хэрэглэн судалгаа шинжилгээний шинэ орон зайг илүүтэй илрүүлэхийг зорьжээ.