Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Ж.Цолмонхүүгийн үзэсгэлэнгийн нээлт болно
Үзэсгэлэн

Ж.Цолмонхүүгийн үзэсгэлэнгийн нээлт болно

Урлаг Урлаг31/07/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
a6b0fc3e260506bbbig3166414932012-07-31-17-31[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд барималч, керамикч Ж.Цолмонхүүгийн уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн маргааш буюу наймдугаар сарын 1-нд нээлтээ хийх гэж байна.

  Ж.Цолмонхүү нь 1959 онд төрсөн. Дүрслэх  урлагийн  дунд, дээд  сургуулийг чимэглэх зураач, барималч мэргэжлээр төгссөн байна. Ж.Цолмонхүү нь дүрслэх урлагийн томоохон төрөл болох керамикийн урлагийг хөгжүүлэхэд өв уламжлалаасаа байнга суралцан ямагт шинийг санаачилж, Монголынхоо ардын гар урлалыг орчин үед дэвшүүлэн хөгжүүлэх талаар дорвитой бүтээл хийдэг манай авъяаслаг, шилдэг уран бүтээлчийн нэг.

Тэрбээр 1979 оноос уран бүтээлийн гараагаа эхэлж өөрийн оронд болон Орос, Болгар, Хятад, Унгар, Герман, Япон зэрэг орнуудад зохион байгуулагдсан үзэсгэлэнгүүд, олон улсын хэмжээнд зохиогддог уран сайхны керамикийн фестиваль, триенналь, симпозиумд  өөрийн уран бүтээлээрээ шалгарч амжилттай оролцож иржээ.

2003 онд Улаанбаатар хотод бие даасан үзэсгэлэнгээ гаргасан Ж.Цолмонхүү нь олон улсын хамтарсан үзэсгэлэнд “Морьтон”, ”Сав”, ”Ногоон чоно” бүтээлүүдээр оролцож, оны шилдэг уран бүтээлийн үзэсгэлэнд “Эх хатан”, “Домог” бүтээлүүд нь шалгарч оролцсон байдаг.

2004 онд Хүрээ дөрвөн уулын оргилд эзэн савдгуудыг боржин чулуугаар 90×100см хэмжээтэй хийж залан, “Намар” үзэсгэлэнд “Үлэг эх” баримал нь тавигджээ. Мөн 2005 онд Япон улсад зохиогдсон уран сайхны керамикийн фестивальд амжилттай оролцсон бол 2006 онд “ЮНЕСКО” –гийн Азийн гар урлалын чанарын батламжит бүтээлийн шагналыг хүртсэн байна.

М.Хангал

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Гадаад хувьслыг Дотоод хувьслаар даван туулах нь” үзэсгэлэн дэлгэлээ

14/08/2026
Үзэсгэлэн Урлаг

Зураач С.Машбат “Би 50 жил зурлаа” үзэсгэлэнгээ дэлгэлээ

12/08/2026
Үзэсгэлэн Урлаг

Зураач Л.Оргилболд бие даасан 13 дахь үзэсгэлэнгээ дэлгэлээ

11/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монголын Үндэсний музейн байнгын үзүүллэгт шинэ QR тайлбарууд нэмэгджээ

17/08/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

17/08/2026

2018 онд хулгайлагдсан Пикассогийн хэвлэмэл бүтээлийг олжээ

16/08/2026

“Eurovision” дууны уралдааны 2027 онд Болгарын Бургас хотод болно

16/08/2026

Өнөөдөр Холливуудын жүжигчин Анжела Бассеттын төрсөн өдөр

16/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.