Ангилал: Нийгэм

Орчин үеийн жүжгийн зохиолоороо нэрд гарж Геннисийн номонд бичигдсэн Францын алдарт зохиолчийн бүтээлээс сэдэвлэсэн зохиолоор бүтэж буй уг жүжгийн ерөнхий найруулагчаар тус продакшны жүжигчин Ж.Мөнхсайхан ажиллаж байгаа бол жүжигчин М.Баярмагнай гол дүрийг бүтээж байгаа аж. Түүнчлэн жүжигчин Алтанцоож шинэ тавигдах жүжгийн дууны шүлгэн дээр ажиллаж байгаа бол жүжигчин Э.Алдар орос хэлнээс орчуулж байгаа аж.

Дэлхийн сая сая эрчүүд болоод монголын мянга мянган эрчзздийн сонголт болсон “Playboy Mongolia” сэтгүүлийн 4-р сарын дугаарын “Playmate”-аар фото модель Н.Энхмаа оролцжээ. Алдарт “Playboy” сэтгүүл 1953 онд анхны дугаараа өлгийдөн авсанаас хойш эдүгээ 60 жилийн түүхийг бичилцэж, Enterprises, Inc., компани болтлоо өсөн дэвшиж, дэлхийн өнцөг булан бүрт сэтгүүлээ хүргэдэг болсон. Сэтгүүлийг үндэслэгч Хью Хефнер АНУ-ын Чикагогийн уугуул иргэн. Их сургуулиа дүүргэсний дараа 1944-1946 онд АНУ-ын армид алба хааж байх үедээ цэргийн сонинд сэтгүүлч хийж байсан нь түүний ирээдүйн ажлын гараа болжээ. Оюутан байхдаа эрчүүдэд зориулсан сэтгүүл гаргах санааг олсон байна.

Колумбаас гаралтай нэр дуучин Шакира эсэн мэнд амаржиж бяцхан хүүтэй болсон тухай өмнө нь мэдээллэж байсан билээ.“Шакира Мэбарак болон Жерард Пикений бяцхан хүү Милан Испанийн Барселон хотноо нэгдүгээр сарын 22-ны 21.36 цагт мэндэлсэн.

Энэ удаагийн “Mobile news”-ээр “Маск” продакшний жүжигчин М.Баярмагнайтай холбогдон “Баярмагнай мурийтэй тоглоомонд донтжээ” гэсэн мэдээллийн тодруулгыг авсан юм.Тэрээр энэ талаар ярихдаа “ Ор үндэслэлгүй мэдээ байна.

Дуучин бүсгүй Рианнаг найз залуу Крис Браунаасаа харилцаагаа тасалсан тухай мэдээлэл цацагдсан. Гэвч уржигдар Рианна Лос-Анжелесийн гудамжаар Крис Браунтай хамт тансаг “Порше”-гоор зугаалж, дэлгүүрээр хэссэн нь тэднийг салсан тухай мэдээлэл оргүй болохыг нотолсон байна.

Хүннүгээс эхлээд Чингис хааны нэгтгэсэн эзэнт улс, тусгаар тогтнолоо хамгаалсан Гапдан бошигтын тэмцэл, Занабазар, Богд хаан, ардын хувьсгал, социализм, ардчилал гээд Монголчуудын өнөөг хүртэл туулж ирсэн төрийн түүхийг харуулсан “Монгол төрийн товчоон” баримтат кино 6000 үзэгчдэд нэгэн зэрэг хүрлээ.

“Академийн Дээд Шагнал гардуулах ёслол”-ын үйл ажиллагааг Монголын Үндэсний Кино Урлагийн Академиас уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн билээ. “Academy Awards 2012” ёслолын үйл ажиллагаа 2012 оны 5 дугаар сарын 12- ны өдөр УДЭТеатрт ёслол төгөлдөр болсон бөгөөд тус наадамд 15 кино 18 номинацид өрсөлдөж, шилдгийн шилдэг киногоор “WISDOM” кино продакшны бүтээл, найруулагч Ж.Сэнгэдоржийн найруулсан “Бодлын хулгайч” кино шалгарч “Гран При” шагнал хүртэж байлаа. Шилдэг найруулагчаар “DOZ” интертаймэнтийн найруулагч Доржсүрэн “Хөх толбот хүмүүс” киногоороо шалгарсан бол Монголын кино урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлчээр Төрийн соёрхолт, МУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн кино найруулагч Б.Балжинням тодорсон юм.

Монголын үндэсний кино урлагийн академийн дээд шагнал “ACADEMY AWARDS” хэмээх кино наадам гурав дахь жилдээ буюу 2013 оны 05 дугаар сарын 15-аас 18-ны өдрүүдэд зохиогдохоор товоо зарлаад байгаа билээ. Улс үндэстнийхээ кино урлагийг хөгжүүлэх, дэлхийн тавцанд гаргах, нийгэмд соёл урлагаар үйлчлэх, гоо зүйн боловсролыг олгох, киноны чиг хандлагыг зөв тодорхойлох, болон уран бүтээлчдийг дэмжин урамшуулах, чанаржуулах зорилгоор зохион байгуулагддаг “ACADEMY AWARDS – 2013” кино наадам энэ жил 18-н төрлөөр нэр дэвшигчдийн бүтээлийг бүртгэж эхэлсэн билээ.

Монгол Улсын Филармоний Уран бүтээлчид Дэлхийн сор болсон сонгодог бүтээлүүдээр үзэгч олныхоо алжаалыг тайлж өнгөрсөн 12,13-ны өдрүүдэд Морин хуурын чуулга монголын болоод дэлхийн шилдэг киноны хөгжмийг өөрийн оркестрт зориулан найруулж Соёлын төв өргөөнд тоглосон юм. Энэхүү тоглолтыг үзэхээр ирсэн мянга мянган үзэгчид халуун алга ташилтаар уран бүтээлчдийг мялайж хөгжин баясаж зарим киноны дууг дагаж дуулж байсан нь дотор “Ну Погоди” хүүхэлдэйн киноны хөгжим үзэгч олныг илүүтэй байлдан дагуулж шуугиулж байсан юм.