Монголын “Найзууд” театрын уран бүтээлчид өчигдөр буюу 4 дүгээр сарын 11-нд “Гэнэтийн бэлэг” хэмээх романтик жүжгийн нээлтээ Тусгаар тогтнолын ордонд хийлээ.
Ангилал: Нийгэм
Монголын загварын шилдэг агентлаг “Шилмэл загвар” агентлагаас жил бүр зохион байгуулдаг “MONGOLIAN BEAUTY” тэмцээний бүртгэл эхэллээ.Уг тэмцээнд оролцсоноор охид, залуучууд загварын ертөнцөд өсч, хөгжих боломжоо нээн, эх орноо төлөөлөн Олон улсын тэмцээнүүдэд оролцож, модель болон миссүүдийн чансааг олон улсын хэмжээнд дүйцэхүйц түвшинд дээшлүүлэхэд гол зорилго нь оршиж байгаа.
ТҮЦ”-ийн “Сэрүүн хасын нууц” жүжиг дөрвөн сарын 18-нд нээлтээ хийхээр төлөвлөөд байгаа. Харин жүжгийн найруулагч Найдандорж хэнийг ч гаргаж оруулахгүй байгаа сурагтай. Учир нь хүнд драм учраас жүжигчдээ ийнхүү вакум орчинд тусгаарлаж, бэлтгэлээ хийж байгаа юм.
Монголын Үндэсний Кино Урлагийн Академи-аас улс үндэстнийхээ кино урлагийг хөгжүүлэх, дэлхийн тавцанд гаргах, нийгэмд соёл урлагаар үйлчлэх, гоо зүйн боловсролыг олгох, киноны чиг хандлагыг зөв тодорхойлох, болон уран бүтээлчдийг дэмжин урамшуулах, чанаржуулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг кино академийн дээд шагнал “Academy awards Mongolia -2013” наадмыг гурав дахь жилдээ 2013 оны 05 дугаар сарын 15-18-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Нийслэлийн Улаанбаатар чуулгын “Бүжиг ангийн” анхны бие даасан “Жил хагас” хэмээх нэртэй тоглолт энэ сарын 26,27-нд тус чуулгын концертын их танхимд болох ажээ. Монголын болоод дэлхийн олон орны тоглолтын тайзнаа өөрсдийн авъяас билиг, стилл имиджээрээ онцгойрч буй бүжиг ангийн хамт олон нь монгол бүжгийн болоод модерн бүжгийн гайхимшигт үзүүлбэрүүдийг тоглолтынхоо тайзнаа амилуулах ажээ. Ийнхүү бүжгийн урлагийн гайхимшигт тоглолтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг 50040010, 89011048 дугаарын утсаар лавлах боломжтой ажээ.
90-ээд оны үеэр дэлхий даяар нэрд гарч үзэгч, сонсогчдын шүтээн болж байсан арын гудамжны залуус буюу “Backstreet boys” хамтлаг манай оронд ирж тоглох нь ээ.
Нийслэлийн Улаанбаатар чуулга нь ард олондоо ардын урлагийг түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилгийнхоо хүрээнд олон арван ажлуудыг хийсээр ирсэн бөгөөд эдгээр ажлуудын үргэлжлэл болгож тус чуулгаас уртын дуу зааж сургах “Монгол уртын дуу” хэмээх сургалт хөтөлбөр хэрэгжүүлээд байгаа юм.
Битлз” хамтлагийн гишүүн асан Пол Маккартни Их Британийн хамгийн баян дуучид, хөгжимчдийн жагсаалтыг дахин тэргүүллээ.Түүний хөрөнгө 680 сая паундаар (нэг тэрбум орчим ам.доллар) үнэлэгджээ
Австралийн нэрт загвар өмсөгч Миранда Керрийг “Victoria`s Secret”-ийн сахиусан тэнгэрүүдийн тоонд багтаахаас татгалзсан байна. Миранда Керр гурван жилийн хугацаанд сахиусан тэнгэрийн тоонд багтахдаа нэг сая ам.доллар авахаар гэрээ хийхийг зорьсон ч татгалзсан хариулт дуулжээ
Монгол улсын гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэ “Монголын тухай” тоглолтоо тун удахгүй толилуулах гэж байна.
