Ангилал: Нийгэм

Саяхан болж өнгөрсөн “Оскар”-ын кино наадмын шилдэг туслах эмэгтэй дүрийн шагналыг жүжигчин Энн Хэтэуэй “Орхигдогсод” мюзикль киноны Фантина хэмээх зовлон туулсан бүсгүйн дүрээр хүртсэн билээ. Тэрбээр энэ шагналыг хүртэх нь ч аргагүй. Энн Хэтэуэй энэ кинонд тоглохдоо жүжигчин хүнээс ямар их тэсвэр тэвчээр, нөр их хөдөлмөр шаарддагийг дэлхий дахинаа харуулсан гэхэд болно.

“Sweetymotion” хамтлагийхантай ярилцахаар залгасан болов ч хэдийнээ мeссеж роуминг үйлчилгээг идэвхжүүлэн Америкийг зорьсон байлаа. Ингээд тэдэнтэй мeссенжерээр холбогдож Америкт яваа талаар нь тодруулхад, Бид хамтлагаараа шинэ уран бүтээлийн ажлаар өнгөрсөн 2 дугаар сард Лос Анжелест ирцгээгээд байна. Энд шинэ клипний зураг авалтанд орохын зэрэгцээ ажил амьдралын олон ажлуудаа амжуулсаар тун завгүй л явна, тэгээд Б.Чинбаа маань өнөө маргаашгүй буцах бол бид 3 энэ сарын сүүлээр эх орондоо очино хэмээлээ.

Дуучин Рианна гэрэл зурагчдын дуранд байнга л өртдөг. Энэ удаа Хавайд биеэ шаран, хүйтэн пиво шимж суухад нь папарацаджээ. Тэрбээр улбар шар өнгийн бикини өмсөж хөхний доорх шивээсээ ил гаргасан байна.

Өнгөрөгч онд нээлтээ хийсэн хэд хэдэн кинонд тоглож, жүжигчний карьертаа хэсэг анхаарал тавьсан Диснейн залуу од Селена Гомез удахгүй шинэ цомгоо гаргахаар зэхэж буй тухай баяртай мэдээг фенүүддээ дуулгажээ.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1963 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн 77 дугаар тогтоолоор Гадаад явдлын яамны дэргэд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс байгуулагдаад 50 дахь жилтэйгээ золгож байна. Энэ ойн хүрээнд “ЮНЕСКО ба Монгол улс” эрдэм шинжилгээний бага хурлыг гуравдугаар сарын 1-ний өдөр “Улаанбаатар” зочид будлын Их танхимд зохион байгуулах гэж байгаа аж.

Монголчуудын баяр, жаргал, амьдрал, тэмцэл, ахуйн байдал, ёс заншлын илэрхийлэл болж , өнө эртнээс өнөөг хүртэл үе залган уламжилж ирсэн үндэсний уламжлалт бүжгийн ховор хосгүй төрөл болох бие, биелгээгээ геннисд бүртгүүлэхээр зэхэж байна. Нийт 5000 бие биелгээчнийг биелүүлж геннисийн номонд бүртгүүлэх аж.

НУ-ын нэрт төгөлдөр хуурч Ван Клиберн 78 насандаа өвчний улмаас таалал төгсчээ. Дэлхийн сонгодог хөгжмийн урлагийн чадварлаг уран бүтээлчдийн нэг тэрээр ясны өмөн үү өвчний улмаас удаан хугацаанд шаналж, Техасын Форт Уэрт дахь гэртээ өчигдөр амьсгал хураасан хэмээн түүний дотны анд Мари Лоу Фалкон мэдэгдсэн байна. Тэрээр өнгөрсөн жилийн наймдугаар сараас хойш хорт хавдраар өвчилж, эмчилгээ хийлгэж байжээ.

Манай улс төрчдөөс гуйлга түүлэг, санал гомдол салах биш. Иргэдээс баахан гуйлга, компаниудаас хэсэг лобби, төрийн бус байгууллагуудаас зөндөө хүсэлт ирнэ. Тэр болгоныг шийднэ гэдэг амаргүй. Уг нь тэр нөхдүүд улс төрчдийг зовоож байхын оронд өөрсдөө асуудлаа шийдчихдэг бол мөн ч их ажил хөнгөвчилж, төрийн ажил мөн ч их урагшлах байсан даа.

Дэлхийн нэрт загвар өмсөгч Ирина Шейк, Алессандро Амбросио нар CR Fashion Booк сэтгүүлд зургаа авахуулжээ. Гэхдээ тус сэтгүүлийнхэн нэгэн тогтсон хэв маягаас хазайж, загвар өмсөгчдийг телевизийн реалити-шоуны од Анжела Райолатай хөхөөрөө өрсөлдөж буй мэт байдлаар зураг авсан байна.

Монголын урчуудын эвлэлийн галерейд “Алтан бийр 7” нэртэй залуу уран бүтээлчдийн үзэсгэлэн өчигдөр нээгдсэн.“Алтан бийр 7” үзэсгэлэнд 35 хүртэлх насны уран бүтээлчдийн шилдэг 100 бүтээлийг урлагийн хорхойтнууд сонирхож эхэллээ