Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Мэдээ»Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнхийн мэндэлсний 99 жилийн ой тохиож байна
Мэдээ

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнхийн мэндэлсний 99 жилийн ой тохиож байна

Урлаг Урлаг10/03/2025Шинэчлэгдсэн:10/03/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнхийн мэндэлсний 99 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэрбээр 1926 оны энэ өдөр буюу гуравдугаар сарын 10-нд Увс аймгийн Хяргас суманд мэндэлжээ.
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Жамбын Батмөнх нь 1951 онд МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр, 1961 онд ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн Ухааны Академийг төгсөж, эдийн засгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. Олон жил их, дээд сургуульд багш, орлогч захирал, захирлын алба хашихдаа дээд боловсролын тогтолцоог төлөвшүүлэх, сургалт, эрдэм шинжилгээний ажлыг боловсронгуй болгоход томоохон хувь нэмэр оруулсан профессор хүн юм.
Ж.Батмөнх 1974-1984 онд Засгийн газрын тэргүүнээр ажиллахдаа үйлдвэрлэлийн үр ашиг чанарыг дээшлүүлэх, төлөвлөлт, удирдлага, материаллаг урамшууллын шинэ системийн үзэл баримтлалыг боловсронгуй болгож, улс ардын аж ахуйн салбаруудад нэвтрүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргасан. Түүнийг Сайд нарын Зөвлөлийн дарга байх үед манай улс социалист орнуудын хамт “Интеркосмос” программын дагуу сансрын огторгуйг энх тайвны зорилгоор шинжлэн ашиглахад идэвхтэй оролцож, Монгол улсын иргэн Ж.Гүррагчаа сансарт нисэж байжээ.
Ж.Батмөнх нь 1984 онд нам, төрийн тэргүүн болмогц тухайн цаг үе, дэлхийн дахины хөгжлийн хандлага, түүний дотор Монголд ноёрхож байсан дэглэмийн явуургүйг аажмаар ойлгон ухаарч, 1980-аад оны хоёрдугаар хагасаас улс төрийн шинэ сэтгэлгээ, олон ургалч үзэл,ил тод байдал, хүний хүчин зүйлийг идэвхжүүлэх, өөрчлөлт шинэчлэл, ардчиллыг хөгжүүлэх шинэлэг үзэл санааг нам, төрийн бодлого болгон дэвшүүлж байсан юм.
Ардчиллын шинэ давлагаа хүчтэй болж, 1990 оны 3 дугаар сарын 7-нд ардчилсан хүчний төлөөлөгчид улс төрийн өлсгөлөн зарлав. Тэд МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоог бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардахад Ж.Батмөнх уг асуудалд ул суурьтай нухацтай хандаж, “Хүч хэрэглэж хэрхэвч болохгүй” хэмээх хатуу зарчим баримтлан, хэлэлцээрийн ширээнд сууж зөвшилцөлд хүрч байжээ. 1990 оны 3 дугаар сарын 12-нд болсон МАХН-ын Төв Хорооны бүгд хурлаар уг асуудлыг хэлэлцүүлэн МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцров. Ж.Батмөнхийг АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар үргэлжлүүлэн ажиллахыг санал болгоход хүлээж авалгүй өндөр насныхаа тэтгэвэрт гарсан байна.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Мэдээ Урлаг

“Ган үзэг-2025” оны тэргүүн наадмын шилдгүүдийг тодруулна

07/11/2025
Мэдээ Урлаг

Шинэ жилийн баярын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах захиалга авч эхэллээ

06/11/2025
Мэдээ Урлаг

“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо

04/11/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Амьд хүүхэлдэй” Анок оны шилдэг модель боллоо

07/11/2025

Анжелина Жоли Украины фронтын бүсэд очжээ

07/11/2025

“Халуун бороо” уран сайхны киног бүх IPTV-ээс үзэх боломжтой боллоо

07/11/2025

Уран бүтээлч Б.Орхонтуул шинэ үзэсгэлэнгээ нээлээ

07/11/2025

“Miss Friendship International 2025” тэмцээний ялагчаар Монголын мисс шалгарчээ

07/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.