Ангилал: Нийгэм

“Амьдрах ухаан-Амжилтын хөтөч” номын нээлт өнөөдөр 11.00 цагт Интерномд болно. Номын нээлтэд номыг зохиогч М.Ичинноров, Аксел Фишер, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай, Ерөнхий сайдын ажлын албаны төлөөлөл, Хүний хөгжлийн инстиутын багш Ц.Төгөлдөр, Д.Мягмардорж, М.Алтанцэцэг нар оролцох юм байна.

Хүн төрөлхтний агуу их хайрын өнө мөнхийн билэгдэл цагаан уул цэцгээр төлөөлүүлэн “Цагаан уул” хэмээн нэрийдсэн залуу яруу найрагчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг яруу найргийн наадмыг Монголын Залуучуудын Холбооноос 16 дах жилдээ зохион байгуулах гэж байна.

Эх орончдын баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсад улс төрийн ууган хүчин МАН үүсэн байгуулагдсны 92 жилийн ой, НАМЗХ-ноос зохион байгуулдаг “Тусгаар тогтнолын цом-2013” яруу найргийн наадам өчигдөр буюу 27-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд дөрөв дэх удаагаа боллоо.

Хонгконгийн нэрт жүжигчин, кино найруулагч Стивен Чоугийн “Odyssey” инээдмийн кино Хятадын Вox office-т тэргүүлж байгаа гэнэ. Хятадын Кино агентлагийн мэдээлснээр 1994 онд кино сонирхогчдын хүртээл болж байсан “A Chinese Odyssey” цувралын шинэ анги гэж болох уг бүтээл нээлтээ хийснээс хойш хагас сарын дотор л нэг тэрбум юань буюу 159 сая ам.долларын орлого олжээ.

“Оскар”-ын шагнал гардуулах 85 дахь удаагийн ёслолд жүжигчин Леонардо Ди Кадрио огт харагдаагүй. Тэрээр улаан хивсний ёслолд ирээгүйгээс гадна “Оскар”-ыг хэн гардаж буйг ч сонирхоогүй гэнэ. Хэдийгээр түүний тоглосон “Суллагдсан Жанго”-гийн найруулагч Квентин Тарантино тайзан дээрээс алтан шагналаа гардахдаа “Лео энд алга. Гэхдээ түүнд ч гэсэн баярлалаа” хэмээн хэлсэн ч гэсэн Леонардо энэ үед нүцгэн бүсгүйчүүдтэй усан онгоц дээрээ наргиж явжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр тэд хуримаа тун өвөрмөц хийгээд халуун дотно тэмдэглэхээр төлөвлөж байгаа аж. Тухайлбал, хуримлаж буй хос маань зочдыг давжаа мориор угтан авахаас гадна гэр бүлийн гишүүдийн тоогоор заан хэлбэрээр зассан мод байх гэнэ.

“Hi-Fi Records”-ын хөгжмийн сүлжээ дэлгүүртэй хамтран өнгөрсөн долоо хоногт борлуулалтаараа тэргүүлсэн шилдэг 10 цомгийн жагсаалтыг хүргэж байна.Уг жагсаалтыг “Bro’s records”-ын хөгжмийн зохиолч Г.Ононгийн “Ертөнц” цомог дахин тэргүүллээ. Худалданд гарсан цагаасаа сонсогчдыг байлдан дагуулсаар байгаэ эл цомог монгол орны өнцөг булан бүрт төдийгүй дэлхий даяар цахим сүлжээгээр борлуулагдаж байгаа хамгийн эрэлттэй цомог юм.

“Мотив” хамтлагийнхан “Exclusive” нэртэй хоёр дахь бие даасан цомгоо худалдаанд гаргажээ. Тэд гуравдугаар сарын 2-нд “iLoft function house”-д 20.00 цагаас болох шинэ цомгийн баяртаа зориулан “BLACK & WHITE” шоу хийхээр товложээ. Шинэ мэдрэмж, эрч хүчээр хөглөх цомгийн ихэнх дууны үгийг хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбаяр буюу Жижгээ зохиосон байна. Цомгийн баярт ирсэн фенүүдийг гэнэтийн бэлгүүд хүлээж байгаа гэнэ.