Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»“Бүргэдийн баяр-2025” боллоо
Өв соёл

“Бүргэдийн баяр-2025” боллоо

Урлаг Урлаг10/03/2025Шинэчлэгдсэн:10/03/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нүүдэлчдийн ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бүргэдийн баяр” 19 дэх жилдээ “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт боллоо.

Энэхүү баяр нь сүүлийн жилүүдэд гадаадын жуулчдын зорин ирэх урсгал нэмэгдсэн төдийгүй дотоодын жуулчид, иргэд, олон нийт очиж үзэх, агаар салхинд гарах хамгийн таатай эвент болоод буй юм.

Махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” хэмээн нэрлэдэг бөгөөд бүргэдээр ан хийх энэхүү уламжлал нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдаж иржээ. Энэхүү уламжлалыг хадгалж ирсэн Монгол Улс 2010 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгүүлсэн юм.

Тэмцээн, уралдааны хэлбэрээр зохион байгуулдаг Бүргэдийн баярын эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоён гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд тусгайлан сургасан морьтой жагсан орж ирдэг. Эндээс уламжлалт зан заншлыг хадгалсан байдал болон дээл хувцасны өнгө дизайн зэрэг бүх элементийг нарийн шүүж тунгаан, хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой шилдэг бүргэдчинийг шалгаруулдаг юм.

Энэ удаагийн баярт Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ, Архангай аймгаас нийт 22 бүргэдчин оролцох бөгөөд Казахстан болон Киргизстан улсаас төлөөлөл хүрэлцэн иржээ.

Бүргэдийн баярын үеэр бүргэдтэй парад /Хамгийн сайхан үндэсний хувцастай, бүргэдтэй, морины тоноглолтой бүргэдчиний шалгаруулалт/, бүргэдээр шырга /хиймэл өгөөш/ бариулах тэмцээн, бүргэдээ хэрхэн сайн сургасан байдлыг шалгаруулах тэмцээн, Казах үндэсний тоглоом /көкбар-тулам булаалдах, газраас зоос шүүрэх тэмцээн/ тус тус болсон байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Мөсөн сурын олон улсын тэмцээнд гадаадын харваачид өрсөлдөх нь

09/01/2026
Өв соёл Урлаг

“Түмэн тэмээний баяр-2026”-ыг хоёрдугаар сарын 6-8-нд зохион байгуулна

08/01/2026
Өв соёл Урлаг

Их Монгол Улсын 820 жилийн ойг тэмдэглэнэ

07/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

MTV хөгжмийн сувгуудаа хааж, нэгэн эрин ийнхүү өндөрлөлөө

09/01/2026

“Roblox” чат ашиглахад заавал нас баталгаажуулах шинэ зохицуулалт нэвтрүүллээ.

09/01/2026

Реппер Шон “Дидди” Комбст ерөнхийлөгч Дональд Трамп өршөөл үзүүлэхгүй

09/01/2026

“Nature’s Charisma” бие даасан үзэсгэлэнг нээлээ

09/01/2026

Гавьяат тамирчин Б.Энх-Оргил “Ховд аймгийн хүндэт иргэн” боллоо

09/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.