Ангилал: Нийгэм

Оюуны өмч, зохиогчийн эрхийг хамгаалах асуудлаарх торгоны замын орнуудын дээд хэмжээний уулзалт БНХАУ-ын нийслэл Бээжинд болж байна. “Нэг бүс нутаг, нэг зам” төслийн хүрээнд улс орнуудын урлаг, соёлын өв, тэдний оюуны өмчийг харилцан хамгаалах, эрхзүйн орчныг сайжруулах, энэ чиглэлээр туршлага солилцох, харилцан зөвлөлдөх арга зам, гарцуудыг энэ уулзалтын үеэр хэлэлцэж буй.

Оросын кино студи “Ленфильм” 1939 онд Халхын голын байлдаанд Улаан армийн байгуулсан түүхэн ялалтын тухай уран сайхны шинэ киног бүтээж эхэлжээ. Тус кино студи нь Монголын “Муви Дистрибюшн” ХХК-тай хамтран кино зохиолыг бичиж дуусгасан байна. Хамтарсан шинэ кино уран бүтээлийн зураг авалтыг Халхын голын найрамдлын гэрээ байгуулсан түүхэн өдөр буюу есдүгээр сарын 13-нд Москва хотод эхлүүлэхээр болсон аж.

Монголын бүжгийн тэргүүлэгч хэмнэл “Silence White” 13 дах жилдээ зохион байгуулагдах гэж байна. Залуусын хүсэн хүлээдэг “Silence White” бүтэн нэг үеийг ардаа үдэж 12 жилийн турш бүжгийн хөгжмөөр дамжуулан залууст эерэг сэдэл төрүүлж, гаднын аялагчдад үндэсний хэв маяг, соёл урлаг бүхий санаа шийдлийг сурталчлан таниулсаар ирсэн.

Сингапурын зохиолч Кевин Кваны ижил нэрт зохиолоос бүтсэн “Галзуу баян азиуд” романтик, инээдмийн кино энэ сарын 7-нд Холливудын кино театруудад нээлтээ хийжээ. Энэхүү кинонд бүхий л алдартай ази жүжигчид дүр бүтээсэн байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Дагиймаа Хөх хотын Суртал ухуулгын газрын l-р орлогч дарга тэргүүтэй Хөх хотын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Ирэх 9 дүгээр сарын 4-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотод Өвөр Монголын соёлын өдрүүд болох юм. Энэ хүрээнд Хөх хот, Улаанбаатар хотууд хамтран “Найрамдалт хотуудын дуулал” хамтарсан тоглолтыг зохион байгуулна. Уг тоглолтыг есдүгээр сарын 6-ны өдөр зохион байгуулахаар урьдчилан товлоод байгаа бөгөөд 17 хүний бүрэлдэхүүнтэй урлагийн баг Улаанбаатар хот ирэх юм.

Монголын кино урлаг 1936 онд анхлан гал голомтоо асаасан түүхтэй. Тэр жил Ленинградын кино студийн найруулагч И.Трхуберг тэргүүтэй хэсэг уран бүтээлчид манай улсад ирж “Монгол хүү” киног хийсэн нь Монголын кино урлагийн түүхэнд анхны хар цагаан уран сайхны кино гэж тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Ингэж л үзэгчид кино гэх шинэхэн урлагийг өлгийдсөнөөс хойш өдгөө 80 гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд Монголын кино урлаг сэргэсэн, мандсан, зогссон, унасан олон шалгуурыг давж өнөө бидний үед ирээд байна. Өнөөдөр өдөр бүр Монголын, Холливудын шинэ кино нээлтээ хийдэг. Үзэгчид ч ямар бүтээлийг нь үзэх вэ гэдгээ мэддэг болчихсон цаг үе. Харин 1990-ээд оны сүүл, 2000-аад оны эхээр тийм байсангүй. Улаанбаатартаа л номер нэг “Ард” кино театрт ямар бүтээл гарна түүн рүү л хошуурдаг байсан үе. Билет авах гэж дугаарлана. Хэд хоног хүлээж байж өнөөх киногоо үзнэ.

Оскарын шагналт жүжигчин, дэлгэцийн урлагийн амьд домог гэгдэх Роберт Редфорд 81 настайдаа жүжигчний карьериа өндөрлүүлж, тэтгэвэрт гарч байгаагаа зарлалаа. Тэрбээр хамгийн сүүлд ‘The Old Man & The Gun’ кинонд банк дээрэмдсэн хэргээр шоронд орсон хэрэгтэн 60 жилийн дараа шоронгоос оргосон хөгшин эрийн дүрд тоглосон байна.

“Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаяр буюу Укагийн соло карьер тун ч амжилттай яваа. Эрс өөрчлөлт хийхээс огт айдаггүй хэмээн өөрийгөө тодотгодог дуучин бүсгүй маань өчигдөр /2018.08.06/ гаргасан “Do it” уран бүтээлээрээ үүнийгээ дахин батлах шиг боллоо. Тэрбээр охид залуусын нүдийг дэгжин стилиэрээ гайхуулаад авсан юм. Түүний “Do it” клип цацагдсан цагаасаа олноос магтаал, зэмлэл хоёрыг зэрэг хүртэж явна. Учир юу гэвэл зарим фенүүдийнх нь зүгээс “Дуулалт гэхээсээ илүү стиль имиждээ ихэд анхаарсан байна” , “Дуу үнэндээ онцгүй байна. Хоолойны хүчээрээ биш стиль имижээрээ онцгойрч байна” гэсэн шүүмжлэлийг илэрхийлэх болсон.