Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»О.Дөлгөөн: “Монгол хаан” бол зөвхөн бидний биш, Монголынхоо нэрийг дэлхийн тайзнаа авч явах бүтээл
Театр

О.Дөлгөөн: “Монгол хаан” бол зөвхөн бидний биш, Монголынхоо нэрийг дэлхийн тайзнаа авч явах бүтээл

Урлаг Урлаг06/10/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Херо” энтертайнментийн үүсгэн байгуулагч, найруулагч Б.Баатарыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах, мөнгө угаах, гэмт хэргүүдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд түүнийг Монгол Улсын хилээр гарахыг шүүхээс хязгаарласан байсан бол өчигдөр /2026.10.05/-өөс 30 хоног саатуулан хориод буй.

Эл үйл явдалтай зэрэгцэн жүжигчин О.Дөлгөөн цахим хуудсандаа дараах нийтлэлийг нийтэлжээ.

“2020 онд “Тамгагүй төр” жүжгийн бага хатан Гүргэл хатны дүрд тоглох сонгон шалгаруулалтад тэнцэж байлаа. Тэр цагаас хойш зургаан жил өнгөрчээ. Энэ хугацаанд бидний уран бүтээл Монголдоо төдийгүй дэлхийн тайзнаа хүрч, Лондон хотын 2400 хүний суудалтай театрт тасралтгүй 17 хоногийн турш тоглон, Монголын театрын урлагийн хүчийг дэлхийд харуулж чадсан.

“Монгол хаан” жүжиг маань Япон, Сингапур, Орос зэрэг олон орны үзэгчдэд хүрэх бүрд нэг зүйлийг улам тод мэдэрсэн нь “Хэл, үндэстэн, соёл өөр ч хүний мэдрэмж ижилхэн юм байна” гэдэг байлаа. Хэл мэдэхгүй ч ойлгож, өөр түүхтэй ч догдолж, инээж, уйлж байгаа тэр мөчүүдэд урлаг үнэхээр хил хязгааргүй юм байна аа гэдгийг ойлгосон. Тиймээс бид энэ бүтээлээрээ, Монголын театрын урлаг дэлхийн тайзнаа ийм хэмжээнд хүрч чадсанаар үнэхээр их бахархдаг.

Ийм хэмжээний, ийм олон хүний хүч хөдөлмөр шингэсэн бүтээл ойрын хэдэн жилдээ дахин төрөхгүй ч байж мэднэ. Тийм болохоор “Монгол хаан” жүжгийг өөрийн тоглосон жүжиг гэж харахаас илүү Монголынхоо бүтээл гэж бодож бахархан хайрладаг билээ.

Харин одоо бидний энэ аян бүр ч хол үргэлжилж, Бродвейн тайзнаа тоглохоор албан ёсоор сонгогдоод байгаа билээ. Энэ бол зөвхөн бидний биш, Монголынхоо нэрийг дэлхийн тайзнаа авч явах бүтээл. Тиймээс та бүхэн минь “Монгол хаан”-аа сэтгэлдээ ойрхон байлгаж, цаашдынх нь холын замд сайхан ерөөл, дэмжлэгээрээ хамт байгаарай.

Урлагийн хэл нэг.

Хүний мэдрэмж нэг.

Монголыг дэлхийд таниулах нь бидний бахархал” хэмээжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Ардын жүжигчин Ж.Лхамхүү нийслэлийн “Хангарди” одонгоор шагнуулжээ

27/11/2026
Театр Урлаг

Улсын хүүхэд залуучуудын театрын түүхэн 75 жилийн ой тохиож байна

27/11/2026
Кино Урлаг

Жүжигчин У.Уранчимэгт Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээлээ

26/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Брэд Питт, Анжелина Жоли нар олон жил үргэлжилсэн маргаанаа эцэслэжээ

27/11/2026

Жерар Депардье 2018 онд үйлдсэн гэх хүчингийн хэргийн шүүх хурлаар орохоор болжээ

27/11/2026

Ариана Гранде “Eternal Sunshine” аялан тоглолтынхоо талаар баримтат киног гаргана

27/11/2026

“Ramayana” киноны хэлний апп “CineDubs” 42 орны 100 мянга гаруй үзэгчдэд хүрчээ

27/11/2026

Барби хүүхэлдэйн 67 жилийн түүхийг харуулах үзэсгэлэнг Австралид дэлгэнэ

27/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.