Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Stray Kids” хамтлаг “Грэмми”-ийн шагналыг бойкотлох BTS-ийн хөдөлгөөнд нэгдлээ
Дуу хөгжим

“Stray Kids” хамтлаг “Грэмми”-ийн шагналыг бойкотлох BTS-ийн хөдөлгөөнд нэгдлээ

Урлаг Урлаг06/10/2026Шинэчлэгдсэн:07/10/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн хамгийн алдартай к-поп хамтлагуудын нэг болох “Stray Kids” нь BTS хамтлагийн нэгэн адил 2027 оны “Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолд оролцохоос татгалзаж буйгаа мэдэгдлээ.

Энэхүү шийдвэр нь энэ оны эхээр Азийн поп хөгжимд зориулсан шинэ шагналын төрөл нэмж оруулсантай холбоотой бөгөөд шүүмжлэгчид үүнийг к-поп, ж-поп зэрэг урсгалуудыг тусгаарлаж, хязгаарлагдмал хүрээнд өрсөлдүүлэх зорилготой гэж үзэж байгаа.

BTS хамтлаг өнгөрсөн долдугаар сард “Грэмми”-ийн шагналын ямар ч төрөлд дуугаа нэр дэвшүүлэхгүй гэдгээ зарлаж, хөгжмийг “бүс нутаг, хэлээрээ ангилагдах бус, харин өөрийн мөн чанараараа сонсогдож, хайрлагдаасай” гэж хүсэж буйгаа илэрхийлж байв.

Тэгвэл АНУ-ын зах зээлд ес дэх удаагаа шилдэг цомгийн жагсаалтыг тэргүүлээд буй “Stray Kids” хамтлаг мөн адил шийдвэр гаргалаа. Тэдний харьяалагддаг JYP агентлаг товч мэдэгдэлдээ “Грэмми”-ийн шагналд “Stray Kids” бүтээлээ нэр дэвшүүлэхгүй” гэжээ.

Тус хамтлаг өмнө нь уг шагналын талаарх асуултуудад тодорхой хариу өгөхөөс зайлсхийж байсан юм. Наймдугаар сард болсон “This and That” цомгийнхоо хэвлэлийн хурлын үеэр дуучин Хван Хёнжин “Бид шагнал авах эсвэл амжилт гаргахыг хэзээ ч зорилгоо болгож байгаагүй” гэж хэлж байв. Тэрбээр цааш нь “Бидний хувьд хамгийн чухал зүйл бол шүтэн бишрэгчид маань аз жаргалтай, сэтгэл хангалуун байх явдал юм” гэж мэдэгдэж байжээ.

Энэхүү мэдээ нь “Грэмми”-ийн шагналыг зохион байгуулдаг “Recording Academy”-ийн хувьд томоохон цохилт болж байна. “Stray Kids” нь АНУ-д асар их нэр хүндтэй бөгөөд саяхан Нью-Йорк хотод болсон “Governor’s Ball” хөгжмийн наадамд Lorde, A$AP Rocky нартай хамт гол уран бүтээлчээр оролцсон билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Шакира, Дуа Липа нар тайзнаа хамтрав

07/10/2026
Дуу хөгжим Урлаг

Жастин Тимберлейк тайзан дээр битбокс хийдэг байсан үеэсээ ичдэг гэнэ

06/10/2026
Дуу хөгжим Урлаг

Брайан Мэй “Queen” хамтлаг дахин аялан тоглолт хийхгүй гэв

06/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Сильвестер Сталлоне, Ричард Гир нар 1974 онд зураг авалтын үеэр зодолдож байжээ

07/10/2026

Шакира, Дуа Липа нар тайзнаа хамтрав

07/10/2026

Хөгжмийн зохиолч Жорж Фентон 76 насандаа таалал төгсжээ

07/10/2026

А.Баярцэцэг: Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй

07/10/2026

П.Батжав: Монголын арьсан урлаг олон арга техник, илэрхийллийг нэгэн зэрэг агуулдгаараа нэн онцлог

07/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.