Монголын кино урлагийн зөвлөлийн гишүүд сэтгүүлчдэд хандсан ээлжит хэвлэлийн хурлаа зохион байгууллаа. Тэд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт хандан санал хүргүүлэхээр болсноо уламжилсан юм.
Уг саналд: “Монгол кино нэгтгэл 80 гаруй жилийн турш хэдэн зуун уран сайхны болон баримтат кино туурвиж, үе үеийн монголчуудын оюуны сан, улсын эдийн засагт асар их хувь нэмэр оруулсан түүхэн байгууллага билээ. 1997 оноос хойш Монгол кино нэгтгэлийн удирдлагаар ажиллаж байгаа Ж.Солонго энэ байгууллагыг зөвхөн хувийн эрх ашгийн төлөөх бизнесийн байгууллага мэт болгосон ч үүнд нь өнөөдрийг хүртэл ямар ч байгууллага хяналт тавилгүй ирсэн юм. Ж.Солонгын үед энэ байгууллага улсын төсвийн хөрөнгөөр бүрдүүлж бий болгосон барилга, киноны мэргэжлийн техник тоног төхөөрөмжийг зориулалтаар нь ашиглахгүй байсаар ирсэн. Дэлхий дахинд киноны техник технологи цоо шинэ түвшинд гараад байхад ямар ч шинэчлэл хийсэнгүй. Монгол кино нэгтгэл улсын төсвөөс санхүүжиж уран сайхны болон баримтат кино хийх болоход Ж.Солонго /тэрээр мэргжлийн хүн биш/ зөвхөн өөрөө ерөнхий найруулагчаар ажилладаг. Энэ нь техникийн болон уран сайхны ямар ч шаардлага хангахгүй байгаа нь удаа дараа тогтоогдсон ч ямар нэг арга хэмжээ авдаггүй.
