Холливудын залуу жүжигчин “Twilight”-ийн од Кристен Стюарт Америкийн нэрт зохиолч Жек Керуакийн “On The Road” романаас сэдэвлэсэн найруулагч Волтер Сэллисийн “On The Road” нэртэй кинонд өнгөрөгч онд тоглосон билээ.
Ангилал: Нийгэм
Дуучин Шакира хэд хэдхэн хоногийн өмнө амаржиж шинэхэн хүнээ өлгийдөж аваад удаагүй байгаа ч бяцхан хүүгийнхээ зургийг өөрийг Facebook хуудсаараа дамжуулж шүтэн бишрэгчдэдээ үзүүллээ. Дуучин өнгөрсөн лхагва гаригийн орой амаржсан. Харин одоо эх, хүүгийн бие тун сайн байгаа хэмээн хувийн эмч нь мэдээлжээ. Хосууд хүүдээ Милан Пике Мибарак гэсэн нэр өгсөн тухай хүүгээ төрмөгц мэдээлж байсан.
Уран зохиолын ном тогтмол уншдаг насанд хүрсэн хүмүүс сайн дурын юмуу буяны ажлыг хоёр хагас дахин илүү эрхэлж, спортын арга хэмжээнд нэг хагас дахин их оролцох хандлагатай байдгийг АНУ-д явуулсан судалгаа харуулжээ.
Дэлхийн хүн төрөлхтөн XX зууны гайхамшиг хэмээн нэрлэсэн кино урлагийн эх суурь манай оронд 1935 онд тавигдаж байжээ. Хамгийн анх Монгол кино үйлдвэр майн нэгний 47 жилийн ой буюу 1936 онд Улаанбаатар хотод тэмдэглэсэн тухай нэг бүлэг баримтат кино хийж уран бүтээлийнхээ түүхийн хуудсыг нээсэн байдаг. Монголын кино урлагийн түүх дөнгөж эхэлсэн тэр жил Ленинградын кино студийн найруулагч И.Трауберг тэргүүтэй киноны хэсэг нөхөд ирж “Монгол хүү” уран сайхны киног бүтээсэн нь монголын хамгийн анхны кино юм. Энэ цагаас эхлэн монголын үе үеийн үзэгчдийн сэтгэлд хоногшиж, нэрийг нь хэлэх төдийд жүжигчдийн дүр, үг, үйлдэл нь нүднээ харагдахуйц гайхамшигтай уран бүтээлүүд төрөн гарсан. Гэвч 1990-ээд онд Монгол улс зах зээлийн нийгэмд шилжин орсноор нийгэм бүхэлдээ донсолж, кино урлагийн салбарыг ч мөн доргиож орхисон. Нэг хэсэг монголын кино урлаг уналтанд орж, шинэ уран бүтээл ч гарахгүй хэсэг завсарласан гэхэд болно. 90-ээд оны сүүлээс монголын кино урлаг дахин сэргэж, жилд хэдэн арван кино хийгдэх болсон ч үзэгчдийн сэтгэлд хоногшсон сайн бүтээл тэр бүр гарахгүй өнөөдрийг хүрсэн гэвэл буруудахгүй биз ээ.
Сүүлийн жилүүдэд Төрийн болон Төрийн бус байгууллагуудаас соёл урлагийн салбарын хөгжил дэвшилд дэм болохоор олон арван ажлууд хийгдэж байгаа билээ. Тэдгээр ажлуудын нэг болж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас энэ долоо хоногийг “ам барьж” үзэгчдээ хуурдаг дуучидтай тэмцэх долоо хоног болгон зарлаад байгаа гэнэ. Тэрээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай ба түүний хамтрагчид “Хэрэглэгчдийн эрх ашгийг хохироож, ам барьдаг дуучдад хэрхэн ямар арга хэмжээ авах талаар хэлэлцэж байгаа ажээ.
Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадам 12 дах жилдээ зохион байгуулагдаж өчигдөр шилдгүүдээ зарласан билээ. Энэ жил найман төрөлд шилдгүүдээ шалгаруулсан тус наадмын шилдгээр тодорч “Алтан өд”-ийн эзэн болж, яруу найргийн төрөлд яруу найрагч П.Майнбаяр “Өвсний шувуу”, Хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээлд зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо “Гэгээнтэн”, Хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээлийн төрөлд Д.Дашмөнх “Хуучин хүүхэлдэйнүүд”, Хүүхдийн зохиолын төрөлд Э.Амарзаяа “Гайхамшигт арал”, Жүжиг, киноны зохиолын төрөлд М.Эрдэнэбат “Хүний үнэр” теле жүжиг, Утга зохиолын онол, түүх, шинжлэлийн бүтээлд Д.Галбаатар- Уран зохиолын нэвтэрхий толь бүтээлээрээ тус тус хүртсэн бол Уран зохиолын судлалын бүтээлд Б.Пүрэв-Очир “Цэндийн Дамдинсүрэн болон түүний…” Утга зохиолын орчуулга төрөлд Д.Мөнхтөр “Туркийн яруу найргийн дээжис-1”, Баримтад уран зохиолын төрөлд Б.Золбаяр “Бүгээн” бүтээлээрээ хүртэхээр болжээ.
Америкийн дуучин бүсгүй Николь Шерзингер Лондонд National Television Awards-ийн ёслолын ажиллагаанд оролцохдоо хар даашинз сонгосон нь дэлхий даяарын амны зугаа…
Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нийт телевиз, кабелийн сувгуудад мэдэгдэл хүргүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Ням гаригт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт “Тоска” дуурь дахин тоглогдоно. Монголын үзэгчдийн сайн танил Армены Тенор Ованес Айвазен монголд ирсэн байна.
Монгол Улсынхаа нэрийг ардын урлагаараа дамжуулан өндөрт гаргаж яваа Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин Н.Жигжиддорж ирэх 04 дүгээр сарын 06-нд арлын Япон улсад тоглолтоо хийхээр болжээ. Тэрээр уг тоглолтоо “Portrait of Morinkhuur” хэмээх анхны бие даасан цомгийн нэрээрээ нэрлэжээ. Морин хуурч Н.Жигжиддоржын “Portrait of Morinkhuur” хэмээх орчин цагийн морин хуурын хөгжилд шинэ хуудсыг нээсэн анхны цомогт нь Монголын нэрт хөгжмийн зохиолчид болох С.Гончигсумлаа, Б.Дамдинсүрэн, Н.Жанцанноров, З.Хангалын бүтээлүүд болон дэлхийн алдартай хөгжмийн зохиолч Жон Уильямс, Эннио Морицион, Астор Пиазолла, Вилла Лобос нарын бүтээлүүд багтсан юм. Уг тоглолтод ч эдгээр уран бүтээлүүдээсээ дээжлэн хүргэсэн гайхалтай тоглолтыг хийх нээ.
