Олон улсын мөсөн баримлын уралдаанд монгол авьяастан түрүүлжээ. АНУ-ын Колорадо мужийн Брекернрижид энэ сарын 22-28-нд болсон “Breckenridge International Snow Sculpture” хэмээх шилдэг мөсөн баримал шалгаруулах уралдаанд оролцсон Монголын барималчид XIII зууны үеийн морьтон баатруудыг дүрсэлсэн “Монголын цэрэг эрс” бүтээлээрээ тэргүүн байр шалгарчээ. Мөн “People’s Choice Award” буюу Олны таашаалд нийцсэн бүтээлээр тодорсон байна.
Ангилал: Нийгэм
Монголын соёл урлагийн салбарт өөрсдийн гаргасан жимээр зогсолтгүй урагшлаж яваа хүмүүсийн тоонд DOZ entertainment –ын уран бүтээлчид албан ёсоор орно. Тэд өөрсдийн ээлжит уран бүтээл болох “ДҮҮЛЭН НИС” шинэ киноныхоо зураг авалтыг Солонгос улсад амжилттай дуусгаад он солигдох мөчид эх орондоо иржээ.
Алдартнуудын хувийн амьдралын эргэн тойрон дахь сонин хачинаас “Unsolved Mysteries” буюу ододтой холбоотой тайлагдашгүй нууцуудын жагсаалтад дээгүүрт бичигддэг сураггүй алга…
Урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайтаас санаачлан 2013 оны 01 дүгээр сарын 10-аас эхлэн “Mobile news” буланг нээсэн бөгөөд сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр сенсааци тарин цацагдаж буй цаг үеийн мэдээ мэдээллийг эздээс нь тодруулга мэдээ хэлбэрээр утсаар авч уншигчдад үнэн зөвөөр түргэн шуурхай мэдээлэхийн зэрэгцээ олныг шуугиулж сенсааци тарих бүх төрлийн үнэн зөв мэдээ мэдээллийг уншигч хэрэглэгчдээс шууд утсаар авч олон нийтэд түргэн шуурхай мэдээлэх онцлогтой булан юм.
Өөрийн өвөрмөц өнгө аяс бүхий дуугаараа олонд танигдсан дуучин Г.Тэнүүн ирэх сарын 14 буюу “Гэгээн хайр”-ын өдөр ковер тоглолтоо хийх гэж байна.
440 mHz Монголийн анхны хөгжимчдөд зориулсан нэвтрүүлгээрээ дамжуулан монголд анх удаа 440 гитарчдийг нэгэн доор цуглуулах аж. Энэхүү цугларалт нь ирэх сарын 20-нд болох бөгөөд монголдоо хамгийн анхний гитарчдийн томоохон хэмжээний цугларалт болох юм.
Монголын хошин урлагийн шилдэгийн шилдэг нь хэмээгддэг “ХТҮЦ” продакшны хамт олон энэ оны хамгийн анхны хошин шоу тоглолтоо СТӨ-ний тайзнаа орой бүр үзэгч түмнээ толилуулсаар байгаа билээ. Тус продакшны уран бүтээлчид бүрэн бүрэлдхүүнээрээ ирэх ирэх 02 дугаар сарын 09,10-нд БНСУ-ын Сөүл хотын Тундэмүний соёлын ордонд “Шилдэгийн шилдэг” хошин шоу тоглолтоо хийхээр болжээ.
“Нэр төр, эрхэмсэг амьдрал” ТББ, “Очир фильм” студи, “Залуус шоу” группээс санаачлан ССАЖЯ, Монголын хүүхдийн ордонтой хамтарч шинийн гурванд буюу хоёрдугаар сарын 13-нд“Чингисийн хүрээ” жуулчны бааз цогцолборт “Монгол туургатны цагаан сар-2013” баяр наадмыг анх удаагаа зохион байгуулах гэж байна. Энэхүү баяр наадамд 21 аймаг, Өвөрмонгол, Шинжаанаас ирсэн монгол туургатан үндэстэн ястны төлөөлөл, Афганистанаас ирж манай оронд суралцаж байгаа хазаар монгол оюутнууд оролцоно.
Америкийн дуучин бүсгүй Николь Шерзингерийн хар даашинз сонгосон нь "дэлхий даяарын амны зугаа болоход хүрлээ" гэсэн мэдээллийг хүргэж байсан.Тэрээр хар…
1990-ээд оны үеийн шилдэг boyband “Backstreet Boys” 20 жилийн ойд зориулж, дэлхийг тойрон аялан тоглохоор болжээ. Ирэх дөрөвдүгээр сард 20 нас хүрэх тус хамтлагийнхан ойдоо зориулж, анхны бүрэн бүтэн бүрэлдэхүүнээрээ нэгдэж, дэлхийн өнцөг булан бүр дэх фенүүдтэйгээ уулзахаар болсон байна.
