Солонгосын алдарт жүжигчин Jo In Sung, Song Hye-kyo нар “Ttah winter, The Wind Blows” хэмээх кинонд хамтран тогложээ. Тус киноны зохиолыг No Hee-Kyung бичсэн бгөөд романтик, хайрын тухай кино аж. Ирэх сарын 13-аас эхлэн үзэгчдийн хүртээл болох тус кинонд “Boys of Flower” киногоор нь сайн мэдэх жүжигчин Kim beom тогложээ.
Ангилал: Нийгэм
Арван настай танхилхан охин төгөлдөр хуурын хар, цагаан даралт дээр булбарай гараа бүжиглүүлэн тансаг аялгуу эгшиглүүлснээр гарамгай уран бүтээлчдийн “Виртуозо” гала тоглолт хөшгөө нээсэн юм. Улсын филармонийн концертын танхим дүүрэн үзэгчдийн нүд тайзнаа хаан хуур хөгжмийг уран чадмаг тоглож буй бяцхан охины зүг буюу ганцхан зүг ширтэнэ. ХБК-ийн дөрөвдүгээр ангийн сурагч, төгөлдөр хуурч хүүхдүүдийн дунд зарласан ур чадварын уралдаанд насныхан дундаа түрүүлсэн А.Аминзаяа охин ийнхүү өнөө жилийн “Виртуозо” гала тоглолтын салхийг хагалсан зоригтон байлаа.
Реппер Rokit Bay-ын шинэ цомог хэвлэлтэд явжээ. “Эдвэрхий хүмүүс ” цомогт багтсан Сахилга сул, Түргэн уур зэрэг дуу нь сонсогчдын хүртээл болсон билээ.
Монгол Улсын гавьяат жүжигчин, Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Э.Амартүвшин Испанид болж буй дэлхийн алдарт тенор “Francesc Viсas”-ын нэрэмжит олон улсын дуулаачдын уралдааны хоёрдугаар байрт шалгарчээ.
“Beyoncе” Барак Обамагийн тангараг өргөх ёслолд ая дуу өргөжээ
Монголын рок под хөгжмийн ертөнцөд нэгэн өнгө гэрэл нэмэн орж ирсэн хамтлаг бол Булсара хамтлаг билээ. Тус хамтлаг 10 жилийн ойн тоглолтоо ирэх сарын 7,8-ны өдрүүдэд тоглохоор болсон байна.
Холливудын нэрт жүжигчин Леонардо Ди Каприо сүүлийн үед олон кинонд дараалан тоглож, оюуны болоод бие махбодийн хувьд их ядарсан тул амрахаар сэтгэл шулууджээ.
БНСУ-ын Ким Хан Миний найруулсан “ War of the Arrows” кино 2011 онд дэлгэцнээ гарсан даруйдаа Өмнөд Солонгосын үзэгчдийг шуугиулж байсан билээ. Зэр зэвсгийн тулаан, дайтах урлагийн гайхамшгийг үзүүлсэн адал явдал, дайны сэдэвтэй энэ киноны хөгжмийн хэсэгт монгол залуугийн уран бүтээл багтсан гэдгийг монголчууд тэр бүр мэддэггүй.
Кино урлагт амьдаараа домог болчихсон эрчүүд тэмээн тоотой байдаг. 1970-80-аад онд бүсгүйчүүдийн зүрхний гижиг болж, хатагтай нарыг “намба алдуулж”, нэг шөнийн нэг сая ам.доллар хүртэл амлуулж явсан эр бол Роберт Редфорд. Ингээд эдүгээ 76 насны босго давчихаад залуу хүн шиг харайлгаж яваа Редфордын сүүлд өгсөн нэгэн ярилцлагыг хөрвүүлэн хүргэе.
Британы хамгийн баян оддын жагсаалтыг 22 настай Дэниел Рэдклифф толгойлсон байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар түүний орлого 80 сая долларт хүрчээ.Кира Найтли (Keira Knightley) Хүндтэй II байрыг Кира Найтли (Keira Knightley) эзэлжээ. 26 настай тэрээр 47,8 сая долларын орлоготой ажиллажээ.
