Ангилал: Уртын дуу

-Саяхан наадам болж өнгөрлөө. Сайхан наадав уу?
-Сайхан наадлаа. Наадам гэдэг гэр бүлээрээ сайхан баярладаг уламжлалт баяр. Миний хувьд ч гэсэн гэр бүлтэйгээ наадамлалаа. Гэхдээ үүний хажуугаар тоглолттой байж таарлаа. Эрдэнэтийн наадамд очиж ая дуугаа өргөсөн. Мөн Их хотын үдэш зэрэг тоглолтуудад оролцсон.

Холливудын од 27 настай Скарлетт Йоханссон киноны түүхэнд хамгийн өндөр хөлс бүхий гэрээ байгуулснаараа Гиннесийн номонд орохоор болжээ.Тэрээр уран зөгнөлт, адал явдалт “The Avengers” киноны үргэлжлэлд тоглохоор 20 сая долларын гэрээ хийсэн нь хамгийн өндөр гэгдэж байсан Анжелина Джолигийн “Tourist”-ын гэрээнээс 1 саяар илүү гарсан байна.

Дуучин Карли Рэй Жепсений “Call me maybe” хэмээх дуу “Billboard”-ыг тэргүүлсээр байна. Эдүгээ 26 настай дуучин бүсгүй 2008 оноос эхлэн уран бүтээлээ туурвиж байгаа билээ. Тэрбээр “Канадын шүтээн” реалити шоуны гуравдугаар байрын эзэн бөгөөд 2008 онд “Tug of War” цомгоо гаргасан ч төдийлөн амжилт олоогүй ажээ.

Нэгэн цагт охидын шүтээн болж, дэлхийн хөгжмийн ертөнцийг байлдан дагуулж байсан Backstreet Boys хамтлагийнхан эргэн нэгдэж байна. Өнгөрөгч Мягмар гаригт Английн Лондон хотоос хамтлагийн залуус хиймэл дагуулаар дамжуулан “Good Morning America” нэвтрүүлэгт оролцож, тав дахь студийн цомгоо гаргахаар АНУ-д ажиллах болсон тухайгаа зарлажээ. “Бид маш их сэтгэл хангалуун байна. 2005 оноос хойш бид анх удаа ийнхүү бүрэн бүрэлдэхүүнээрээ студид цуглах гэж байна. Бид шинэ цомгоо Лондонд бичүүлнэ” хэмээн Хоуви Дороу мэдэгдсэн юм.

“River beach”-т болж өнгөрсөн финалын тэмцээнд “UFO” хамтлаг гран-при хүртэж, иж бүрэн хөгжмийн зэмсгээр шагнуулснаас гадна ирэх арваннэгдүгээр сард Сингапурт болох “Asian Beat” наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхийн эзэд боллоо.

Зохион байгуулагчдын зүгээс “Хайрласаар”, “Хүлээсээр” зэрэг дуугаараа олны танил болсон “UFO” хамтлагт итгэл найдвар тавьж энэ жилийн “Asian Beat” наадамд өмнөх жилийг амжилтыг ахиулна гэдэгт итгэлтэй байгаа аж.

Ес хоногийн дараа нээлтээ хийх “Лондон 2012” олимпийн наадмыг Пол Маккартни “Битлз” хамтлагийнхаа “Hey Jude” дуугаар нээх аж. Энэ дууг П.Маккартни 1968 онд хамтлагийн ахлагч Жон Ленноны хүү Жулианд зориулан бичсэн гэдэг. Зуны олимпийн XXX наадмын нээлт Лондон хотын Стратфорд цэнгэлдэх хүрээлэнд болох ч зохион байгуулагчдын зүгээс нээлтийн хөтөлбөрийг олонд танилцуулаагүй байна.

“Лондон-2012″ олимпийн наадмын үеэр зохион байгуулагчдын зүгээс сурвалжлах хэвлэл мэдээллийхэнд 4000 хүний суудалтай зоогийн газар бэлджээ. Олимпийг Монголоос МҮОНТ, “MN-25”,”UBS”, “NTV”, “SBN”, “TV-5”, “Боловсрол” суваг телевизүүд шууд дамжуулна.

Майкл Жексоны дүрд тоглох дуулж бүжиглэх авьяастай хүүхдийг хайж эхэлжээ. Амеркийн Motown Records хөгжмийн компанийг үүсгэн байгуулагч, хөгжмийн зохиолч, кино найруулагч Берри Горди шинээр гарах нэгэн мюзиклд Попын хаан Майкл Жексон болоод Америкийн нэрт дуучин Стив Уандерийн бага насны дүрд тоглох хүүхдүүдийг хайж байгаа аж. Горди дээрх мэдээллийн талаар өчигдөр буюу мягмар гаригт өөрийн албан ёсны вэб хуудас дээрээ тавьсан байна.

Монголын Урчуудын эвлэл түүний дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдэл, СУИС-ийн Дүрслэх урлагийн сургууль, Солонгос Улсын Тэжон хотын Олон улсын соёлын солилцооны төвөөс хамтран жил бүр уламжлал болгон Монголын залуу уран бүтээлчдийн дунд зохион байгуулдаг “GRAND ART-4” дүрслэх урлагийн шилдэг бүтээл шалгаруулах уралдааны нээлт МУЭ-ийн арт галерейд өнөөдөр боллоо.

Монголын төдийгүй дэлхийн урлагийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй, үнэн бодитоор нь уншигч түмэндээ хүргэж байдаг www.urlag.mn сайт шинэчлэгджээ. Тус шинэчлэгдсэн хувилбартаа уншигчиддаа олон гайхалтай мэдээллүүдээр бэлэг барьж байгаа бөгөөд телевизийн хөтөлбөр, Fм радио болон телевизийн ефирийг шууд үзэх, сонсох боломжтой болжээ. Мөн Монголынхоо хамтлаг дуучид, уран бүтээлчдийн 2000 гаруй дууны шүлгийг унших, клипийн шууд үзэхээр сайтандаа байрлуулжээ.