Ангилал: Нийгэм

Жонни Деппийн фенүүдэд таатай мэдээ дуулгая. Карибийн тэнгисийн дэггүй дээрэмчин Jack Sparrow эргэн ирэх гэж байна. Тодруулбал, “Уолт Дисней” кино компани “Карибийн тэнгисийн дээрэмчид” киноны тавдугаар ангийг бүтээх болсон тухай албан ёсоор мэдэгджээ.

Францын алдарт Луврын музейн салбар 2015 онд Арабын нэгдсэн Эмиратын Абу Дабид нээгдэх тухай Эмиратын “Ар-Рауя” сонинд мэдээлжээ. Луврын энэ салбар “Абу Даби дахь Лувр” нэртэйгээр Саадият гэх хиймэл аралд байрлах юм.

Дуучин Бейонсе Америкийн “HBO” телевизтэй хамтран бүтээж буй намтарчилсан баримтат киноныхоо трейлерийг цацлаа. “Life is but a Dream” нэртэй кинонд Бейонсегийн амьдралыг хүүрнэх бөгөөд тун удахгүй үзэгчдийн хүртээл болох юм. Дуучин бүсгүй албан ёсны цахим хуудсаараа дамжуулж өчигдөр киноны трейлерийг танилцуулсан байна.

Юм хөгжинө гэдэг сайхан юм. Интернэт хэмээх хязгааргүй орон зайгаас хүссэн зүйлээ хормын дотор л олоод үзчихнэ. Гэвч тэнд дандаа сайн сайхан мэдээлэл байдаггүй. Эрх чөлөөт хүмүүний оруулсан үй түмэн мэдээлэл дотроос өөрт хэрэгтэй зүйлээ, тэр дундаа Азийн жижигхэн Монголын тухай мэдээлэл олно гэдэг тийм ч хялбар биш.

“Оскар”-ын өмнөх хамгийн том шалгуур гэгддэг “Алтан бөмбөрцөг” гардуулах ёслолын ажиллагаа дуулиантай болж өнгөрлөө. 70 дахь жилдээ зохиогдож буй тус ажиллагааны тэгш ойг мялааж, нэрт жүжигчин Жоди Фостер өөрийгөө лесби гэдгээ тайзан дээрээс зарласан юм.