Ангилал: Нийгэм

АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обама их гүрнийг удирдах хоёр дахь бүрэн эрхийн хугацааг хэрэгжүүлэхээр ирэх даваа гаригт тангараг өргөнө. Сонгуулийн кампани өрнүүлэх үеэс нь эхлэн түүнийг дэмжиж буйгаа илэрхийлж байсан урлаг соёлын одод ч эрхэм ерөнхийлөгчийг үүрэгт албандаа томилогдсонд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд оролцох тухайгаа мэдэгджээ.

Барбадос гаралтай поп од дуучин Рианна “Комплекс” сэтгүүлийн хоёрдугаар сарын дугаарын нүүр хуудсыг чимжээ. Өдгөө 24 настай түүнийг өөр өнцгөөс, өөр дүр төрхөөр харуулахыг хичээсэн гэж тус сэтгүүлийн зүгээс илрэхийлсэн байна. Рианна “Комплекс” сэтгүүлд нийт долоон зураг татуулсан байна. Рианна тус сэтгүүлд 1.75 сая ам.доллараар зурагнуудаа худалдсан бөгөөд төлбөрийг нь төрөлх нутгийнхаа эмнэлэгт хандивласан билээ.

Соёл, спорт, аялал жуулчлалын яам өнөөдөр улсын санд худалдаж авсан хөгжмийн болон дүрслэх урлагийн шилдэг бүтээлийн эздэд батламжийг нь гардуулж өглөө. Жил бүр хөгжмийн болон дүрслэх урлагийн салбарын шилдэг бүтээлийг шалгаруулан улсын санд худалдаж авдаг бөгөөд өнөөдөр ийнхүү уран бүтээлчид батламжаа гардан авлаа.

Зураач Ц.Одгэрэл “Цагаан өнгө” нэртэй бие даасан үзэсгэлэнгээ энэ сарын 14-нд нээх гэж байна. “MaxMall” төвийн тавдугаар давхарт байрлах “976” галеaрейд нээлтээ хийх энэхүү үзэсгэлэн уран бүтээлийн дөрөв дэх бие даасан үзэсгэлэн гэнэ. Үзэсгэлэнд нийгмийн эмзэг давхаргын хүүхдүүдийг дүрсэлсэн экспрессионист бүтээлээ тавих ажээ.

Америкийн кино академийн дээд шагнал гардуулах ёслол “Оскар”-т нэр дэвшигчдийг албан ёсоор зарлалаа. 85 дахь удаагийн “Оскар” ирэх хоёрдугаар сарын 24-нд болно. Энэ жилийн наадмын гол чиг хандлага, гэнэтийн зүйл нь юу байх бол?