Ангилал: Нийгэм

Америкийн кино академийн дээд шагнал гардуулах ёслол “Оскар”-т нэр дэвшигчдийг албан ёсоор зарлалаа. 85 дахь удаагийн “Оскар” ирэх хоёрдугаар сарын 24-нд болно. Энэ жилийн наадмын гол чиг хандлага, гэнэтийн зүйл нь юу байх бол?

Дэлгэцийн болон телевизийн шилдэг бүтээлийг шалгаруулдаг 70 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” кино наадам энэ цаг мөчид Калифорни мужийн Беверли Хиллс дүүрэгт үргэлжилж байна. Орон нутгийн цагаар ням гаригийн үдэш эхэлсэн /Монголын цагаар өнөөдөр өглөө/ улаан хивсний ёслолд кино урлагийн шилдгүүд чуулжээ.

Тэрбээр өнгөрсөн бямба гарагт дуурийн театрын тайзнаа бүжлээ. АНУ-ын “Бостон балет”-ын гоцлол бүжигчнээр ажиллаж, хилийн чанад дахь сонгодог урлагийн тайзнаа Монгол хэмээх нэрийг өргөж яваа тэрбээр П.И. Чайковскийн алдарт “Хунт нуур” балетын ханхүүд гоцолж, Америкийн алдарт бүжигчин, “Бостон балет” театрын гоцлооч Ашли Эллис хар, цагаан хунд, харин алиа салбадайд тус театрын гоцлооч Аветик Каралетиан нар гоцлон бүжив.

Үндэсний хөрөг зургийн галерей Кембрижийн герцогын ахайтан Кейт Миддлтоны албан ёсны анхны хөрөг зургийг танилцууллаа. Пол Эмслигийн зурсан хөрөг зургийг хэдэн сарын хугацаанд бүтээсэн бөгөөд тус галерейн албан ёсны цуглуулгад орох юм.

Монголын кино урлагийн түүхэн хэлхээ, цаашдын ирээдүйг хөтлөх учиртай Монгол кино нэгдлийн удирдлага, үйл ажиллагааг шүүмжилж энэ салбарт хүчин зүтгэж ирсэн ахмад киночид өнөөдөр сэтгүүлчдэд хандлаа. Өдгөө 80 жилийн түүхтэй бидний хэлж заншсанаар Монгол кино үйлдвэр бодлого, зохион байгуулалт, үйл ажиллагаа нь нэг хүний гарт орж, жилдээ хэдий хэмжээний санхүүжилтийг хэрхэн зарцуулдаг талаарх бүх мэдээлэл нь хаалттай байдаг тухай ахмад киночид учирласан юм.

Киви хамтлагийн анхдагч гишүүний нэг, “B продакшн”-ы дуучин байсан гэдгээр нь сайн мэдэх Э.Энхзол өөрийн бие даасан “No ordinary love” “амьд” тоглолтоо нэгдүгээр сарын 19-ний 19.00 цагт “Iloft function house”-д хийхээр болжээ.

Хэн бүхнээс илүү түүний сэтгэлд дотно, сайхан инээмсэглэл тодоос тод гэрэлтдэг. Цаанаа л ялдам, өхөөрдөм түүнд үзэгчид нь хэзээд хайртай байдаг. Мэдээж, тэр бол Солонгосын “Autumn in My Heart” , “Hoteller” , “All In” , “Full House” зэрэг олон ангит киноны гол дүрийн жүжигчин Сун Хеэ-гюу.

Монголын балетын сор болсон бүжигчин Д.Алтанхуяг өчигдөр дуурийн театрын тайзнаа бүжив. АНУ-ын “Бостон балет”-ын гоцлол бүжигчнээр ажиллаж, хилийн чанад дахь сонгодог урлагийн тайзнаа Монгол хэмээх нэрийг өргөж яваа тэрбээр энэ удаад “Хунт нуур”-т гоцлов. Гайхалтай нь түүнтэй хамт Америкийн хоёр шилдэг балерина Монголын тайзнаа эргэлдэн бүжлээ.

Нэгэн үе хүүхэд залуусыг олон уран бүтээлээрээ байлдан дагуулаад байсан “Дижитал” хамтлаг эргэн нэгдээд удаагүй байгаа билээ. Тэд хамгийн сүүлд “Гандан буурахгүй” дуу гаргасан бол ирэх сарын 14-нд буюу гэгээн хайрын өдөр тоглолтоо хийхээр болсон байна.