Ангилал: Нийгэм

Их Британий шилдэгийн шилдэг уран бүтээлчдийн нэг дуучин Аделийн “21” цомог Америкт 2012 оны хамгийн их худалдаалагдсан цомгоор дахин шалгарчээ. Цомгийг өнгөрөгч оны нэгдүгээр сарын 19-нээс худалдаанд гарган, мөн оны борлуулалтаараа тэргүүлсэн шилдэг цомгоор шалгарч байсан юм. Аделийн “Rolling in the Deep”, “Someone Like You” нэртэй олон мянган сонсогчдын байлдан дагуулсан уран бүтээлүүд тус цомогт орсон бөгөөд 2011 онд 5.8 сая худалдаалагдсан бол 2012 онд 4.4 сая ширхэг худалдаалагджээ. Америкт 2012 оны борлуулалтаараа тэргүүлсэн шилдэг таван цомгийг танилцуулъя:

Нүүдэлчдийн зам буюу Рүт Номадс холбоо Монголын ардын урлагийн концерт, аялан тоглолтыг Европод зохион байгуулдаг уламжлалтай. Энэ дагуу анх 2007 оны дөрөвдүгээр сард “Дөрвөн бэрх” төслийн санаачилгыг Монголд боловсруулж, мөн ондоо анхны тоглолтоо хийж байжээ.

Уран бүтээлчид болоод уншигчдын хүсэн хүлээдэг “Болор цом-30” наадам энэ сарын 9-нд УДЭТ-т болох гэж байна. Үгийн урлагт шимтэгч, түүгээр сэтгэлээ хөглөн ариусгадаг хүн бүхний сонорыг мялаасаар хагас жаран өнгөрсөн ч “Болор цом”-ын үнэнч үзэгчид энэ наадмын тухай сураг тавьсаар суудаг билээ.

Өнгөрөгч онд уран бүтээлийн ургац арвинтай байж Ази болон Европын орнуудаар аялан тоглолтоо хийж элэг нэгт ахан дүүсээ баярлуулаад ирсэн “Маск” продакшны уран бүтээлчид шинэ оны хамгийн анхны хошин шоу тоглолтоо үзэгч түмнээ толилуулж эхэллээ. Хамгийн инээмхий, элэглэмхий, уйланхай, уурламхай, албархаг, атаархаг, зөрүүд, зүггүй бүр хэзээ ч инээж байгаагүй хүнийг ч инээлгэхээр “Маск” продакшны 2012 оны шилдэгийн шилдэг үзүүлбэрүүдээс бүрдсэн цоо шинэ хошин шоу тоглолт өнөөдрөөс буюу 2013 оны 01 дүгээр сарын 04 нөөс эхлэн өдөр бүр 19:00 цагаас эхлэн МҮЭСТӨргөөнд ийнхүү тоглогдож эхэллээ.

Жүжигчин Меттью МакКонахей нь Жекийн дүрд тоглох байсан
Анхны сонголтоор Жекийн дүрд жүжигчин Меттью МакКонахей тоглох байжээ. Тэр үед ямар шалтгаанаар Леонардо ДиКаприо тоглохоор болсныг бид мэдэхгүй ч түүнгүйгээр “Титаник”-ийг төсөөлөхөд хэцүү биз ээ.

1940.11.27-нд Сан-Францискод тоглолтоо хийж байсан Хятадын кантон дуурийн жүжигчин Ли Хой Чен болон түүний эхнэр Грейс Ли нарын гэр бүлд нэгэн хүү төрсөн нь хожмын гардан тулааны хаан хэмээгдэх Брюс байжээ. Тэрээр хүүхэд байхаасаа Хонг-Конгод кинонд тоглодог болжээ. Ингэхдээ гудамжны хулиган болон хэцүү зан ааштай хүүгийн дүрийг ихэвчлэн бүтээдэг байлаа. 19-тэйдөө Брюс Ли Америкт төрсөн эрхээ эдэлж иргэн нь болж Сан-Франциско дараа нь Сиэтлд нэг хэсэг амьдарч, ажиллаж байсан юм. Тэнд тэрээр Эдиссоны техникийн сургуулийг төгсөж дараа нь Вашингтоны Их сургуульд элсэн оржээ.

Монголын эмэгтэй зохиолчдоос толгой цохиж яваа зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Ану хатан” романаас сэдэвлэн, “Шүүдэр” продакшны бүтээж буй “Ану хатан” түүхэн уран сайхны кино үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа билээ. Жил дамнан бүтээж буй уг кино өнгөрсөн аравдугаар сард албан ёсны трэйлерээ дэлгэж, нээлтийн товоо арванхоёрдугаар сард хэмээн зарлаад байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлуулаад байсан. Тэгвэл тус продакшныхан киноны нээлтээ энэ сарын 18-нд хийхээр эцэслэн шийдсэн гэнэ.

“Интерном” номын их дэлгүүрээс уншигчдын таашаалд нийцэж, борлуултаараа тэргүүлсэн оны шилдэг номуудыг танилцуулахаар “Grand Book 2012” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Шинэ он солигдохын өмнөхөн “Grand Book 2012” номууд тодорсон бөгөөд орчуулгын уран зохиол, Монголын уран зохиол, хувь хүний хөгжил, түүх нийгэм, далд ухаан, бизнес эдийн засаг, гэр бүл эрүүл мэнд, хэрэглээний гарын авлага, хүүхдийн ном, толь бичиг хэл шинжлэл гэсэн арван төрлөөр борлуулалтаараа тэргүүлсэн 100 номыг шалгаруулжээ. Төрөл тус бүрээр нь шилдэг номын жагсаалтыг танд хүргэж байна.

Өмнөд Солонгосын охидын шилдэг хамтлагуудын нэг “Girls Generation” 2007 онд байгуулагдсанаасаа хойш олон гайхалтай уран бүтээлүүд туурвиж олонд хүргэж байснаас тэдний шинэ уран бүтээл болох “I GOT A BOY” анх удаагаа дээд амжилт тогтоож youtube сайтад тавигдсан даруйдаа 3 хоногын дотор 6,6 сая гаран хүн үзсэн байна. Ийнхүү “Girls Generation” шинэ дууны клипийг болон хамтлагийн гишүүдийн танилцуулгыг хүргэж байна.