
























67 дахь удаагийн “Грэмми” шагнал гардуулах ёслол өнгөрсөн ням гараг /2025.02.02/-т АНУ-ын Лос-Анжелес хотын “Crypto.com” цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Дуу хөгжмийн салбарын шилдгүүдийг тодруулдаг эл наадам өнөө жил зөвхөн дуу хөгжмийн шилдгүүдийг шалгаруулаад зогсохгүй Лос-Анжелест гарсан томоохон ойн түймэрт нэрвэгдсэн хүмүүст зориулан хандив босгох, хүнд нөхцөлд гал түймрийг унтраахаар ажиллаж буй гал сөнөөгчид болон бусад ажилчдад хүндэтгэл үзүүлсэнээрээ онцлог байсан юм.