Зохиолч, орчуулагч Я.Ганбаатарын “Их нүүдэл” түүхэн роман дахин хэвлэгдэн гарлаа. Монголчуудын өвөг дээдэс гэгддэг хүннүчүүд, тэдний байгуулсан Хүн гүрний мянган жилийн түүхийг баримтат-уран сайхны аргаар дүрслэн өгүүлсэн энэхүү гурамсан романы тэргүүн дэвтэр нь “Моодун шаньюй” хэмээх нэртэй. Зохиогч энэ номдоо хоёр мянганы тэртээд Төв Азийн өргөн уудам газар нутаг дээр хүчирхэгжин мандаж, нүүдэлчдийн анхны төр улсыг байгуулсан баатарлаг үйл явдлыг Хүннүгийн эзэн хаан Моодун шаньюйн намтар, үйл явдалд тулгуурлан өгүүлдэг.
Ангилал: Нийгэм
“UBS” телевизээс жил бүр уламжлал болгон зохиодог “Universe best songs” уралдаант шоу нэвтрүүлэг тав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна
Монголын циркийн урлагийн нэрт мастер, алиалагч, алдарт жүжигчин “Латиф” агсаны хүүхдүүд санаачлан байгуулсан “Латиф” сангийнхан энэ сарын 25-нд нэрэмжит тоглолтоо Монгол хүүхдийн ордонд хийхээр ажилдаа оржээ. Өнгөрөгч онд байгуулагдсан сангийнхан Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын иргэн Д.Баяндэлгэр бүсгүйд тусалж “Хонгор нутгийн бүсгүй алхахыг хүсч байна” хандивын тоглолтыг өнгөрсөн намар амжилттай зохион байгуулсан бөгөөд энэ удаад ч мөн адил хайр халамж дутсан 200 хүүхдийг баярлуулахаар шийджээ.
Уран бүтээлчид болоод уншигчдын хүсэн хүлээдэг “Болор цом-30” наадам энэ сарын 9-нд УДЭТ-т болох гэж байна. Үгийн урлагт шимтэгч, түүгээр сэтгэлээ хөглөн ариусгадаг хүн бүхний сонорыг мялаасаар хагас жаран өнгөрсөн ч “Болор цом”-ын үнэнч үзэгчид энэ наадмын тухай сураг тавьсаар суудаг билээ. Эл наадамд оролцохоор МЗЭ-д бүтээлээ ирүүлсэн 300 гаруй найрагчдаас дараах 30 найрагчид “Болор цом”-д оролцохоор тунаж үлдсэн байна.
“Circus Mongolia Khadgaa” циркийн жүжигчид циркийн урлагийн анхдагч Франц улсыг зорьж, олон улсын циркчдийн хамт гала тоглолтод оролцож байна. Францын Toulouse хотын зохион байгуулдаг олон улсын циркчдийн гала тоглолт энэ жил 67 дахь удаагаа болж байгаа юм. Уг тоглолтод дэлхийн 14 орны уран бүтээлчид сор болсон шиллдэг үзүүлбэрүүдээ толилуулж байгаа бөгөөд Монголын уран бүтээлчид өнгөрсөн жил Монте Карло наадмаас хүрэл арслан хүртсэн “Strong Voltigo” үзүүлбэртэйгээ очжээ.
“Интерном” номын их дэлгүүрээс уншигчдын таашаалд нийцэж, борлуултаараа тэргүүлсэн оны шилдэг номуудыг танилцуулахаар “Grand Book 2012” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа билээ. Оны шилдэг номнуудаа дэлгэн толилуулсан тус дэлгүүртэй хамтран өнгөрсөн долоо хоногийн бэстселлерыг танилцуулъя. Сүүлийн үед бэстселлэрийн жагсаалтыг тэргүүлж байгаа Айн Рэндийн “Бид амьд хүмүүс” роман энэ удаад ч жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байна. Харин түүний араас шинэ оны өмнө шалгаруулсан “Grand Book 2012”-ын уран зохиолын төрлийг тэргүүлсэн Зян Руны “Чонон сүлд” роман удаалан “Ногоон нүдэн лам”, “Сорхугтани” түүхэн зохиол борлуулалтаар тэргүүлжээ. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн бестселлерт зохиолч Сюзань Колинз “Өлсгөлөн тулаан” роман шинээр нэмэгдэн уг жагсаалтын эхний 10-т багтсан байна.
Британийн BBC телевизийн алдартай цуврал шоунуудын нэг болох “Strictly Come Dancing” буюу дэлхийн олон оронд “Ододтой бүжиглэе” нэрээрээ алдаршсан уг шоуны аравдахь цуврал энэ сарын 5-нд буюу өнгөрсөн баасан гаригт эхэлсэн байна.
“Болор цом” наадмын бүх цаг үеийн шилдгүүд, энэ жилийн яруу найргийн наадамд шалгаран үлдсэн яруу найрагчид цугларч яг одоо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой Төрийн ордноо уулзацгааж байна. Байгуулагдаж ирсэн цагаасаа эхлэн үзэгчдийг цэнхэр дэлгэцтэй нь уядаг ганц сайхан наадам бол “Болор цом” гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ.
“Х-Түц” хамтлагийн алаг нүдэн Одноо буюу Гавьяат жүжигчин И.Одончимэг өнгөрсөн жилээс эхлэн UBS телевизээр үзэгчидтэй “Odnoo’s talk show” нэвтрүүлгээрээ уулзах болсон билээ.
Дуучин Женнифер Лопез “Dance Again” дэлхийг тойрох аялан тоглолтоороо Пуэрто Рикод иржээ. Тэрээр Пуэрто Рикод зөвхөн тоглолтоо хийх гэж ирээгүй бөгөөд тус улсын ододтой хамт Сэнди хар салхинд нэрвэгдсэн хүмүүст туслах хандив цуглуулах зорилготой америк хөлбөмбөгийн нөхөрсөг тэмцээнд оролцож, эршүүд чанараа харуулжээ. Тэрээр өөрийнхөө бүжигчид, тэр дундаа найз залуу Каспертайгаа хамт хөлбөмбөг тогложээ.
