1990-ээд онд дэлхийн поп ертөнцөд ноёрхож байсан алдарт “Michael Learns to Rock” хамтлаг өнөөдөр Монголд хүрэлцэн ирлээ. Азийн орнуудаар хийх аялан тоглолтоо ийнхүү Монгол Улсаас эхлүүлж буй дэлхийн хэмжээний одод маань онгоцноос буугаад шууд “Bly Sky” зочид буудалд очиж байрлаж байгаад 18 цагийн орчимд “Bly Sky”-ын Даймондод сэтгүүлчид болоод үнэнч шүтэн бишрэгч фенүүдтэйгээ уулзаж, зургаа авхуулсан юм.
Ангилал: Нийгэм
УДЭТ-ын хамт олон нь театрынхаа алтан үеийн болон ахмад уран бүтээлчдийн алдрыг хүндэтгэж, бүтээн туурвих арга ухааныг нь хойч үедээ уламжлуулан үлдээх зорилгоор СУИС-тай хамтран “Бид мартахгүй” хүндэтгэлийн дурсамж тоглолтоо өнөөдөр 15.00 цагаас зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд “Ахмад үеийнхний арга туршлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, дурсамж ярилцлага, хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулах ажээ. Түүнчлэн театрын алтан үеийн болон ахмад уран бүтээлчдийн алдарыг хүндэтгэж гавьяат уран зохиолч Сономбалжирын Буяннэмэхийн 110, ардын жүжигчин Дэндэвийн Чимид-Осорын 100, гавьяат жүжигчин Аюурын Цэрэндэндэвийн 100, гавьяат жүжигчин Лхамжавын Долгорын 90, гавьяат жүжигчин Заяатын Жарантавын 70 насны ойг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх юм.
Холливуудын оддын найдвартай ар тал байж амьдралынх нь эрээн бараан бүх л зүйлд хамтдаа байдаг тэдний эцэг эхчүүдийг та бүхэндээ танилцуулж байна.
“Радио Телевизийн Академи”-аас санаачлан, “Монголын Сэтгүүлчдийн Эвлэл”, “Мэдээллийн Сайтуудын Ассосиаци” нар хамтран зохион байгуулж буй “Болор үзэг” хүндэтгэлийн цэнгүүн 2012-ын хүрээнд монголын хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа нийт уран бүтээлчдийн шилдэг бүтээл шалгаруулах уралдааныг зарлаж байгаа билээ. Ийнхүү шилдэг бүтээл шалгаруулах “Болор үзэг” хүндэтгэлийн цэнгүүн 2012-ын журмыг танилцуулъя.
Дэлхийн хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг Грэммийн шагнал гардуулах ёслолын 55 дахь удаагийн нэр дэвшигчдийг өчигдөр Америкийн Теннесси мужийн нийслэл Нэшвилд болсон тоглолтын үеэр эцсийн байдлаар танилцуулжээ. Тэрээр дэлхийн сая сая хөгжим сонирхогчдын хүсэн хүлээдэг тус наадмын шилдэгт өрсөлдөх нэр дэвшигчдийг танилцуулах хүндтэй үүрэг залуу дуучин Тейлор Свипт, LL Cool J нарт наадмыг зохион байгуулагчдын зүгээс оногдсон байна.
Тэртээ 1937 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 45-р тоот тушаалаар “Уран сайхны сургууль” нэртэйгээр байгуулагдсан Хөгжим бүжгийн коллежийн 75 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ хүрээнд коллежид шинэ өргөтгөл барихын зэрэгцээ хөгжмийн консерватори болгох тухай саналыг эрх баригчдад хүргүүлж, хэлэлцүүлэхэд нааштай хариу өгсөн ч тодорхой шийдэлд хараахан хүрээгүй байна. Юутай ч ХБК ойн хүрээнд энэ сарын 8-12-ны хооронд багш, сурагчдын цуврал тоглолтоо зохион байгуулахаар болжээ.
1990-ээд онд дэлхийн поп ертөнцөд ноёрхож байсан алдарт “Michael Learns to Rock” хамтлаг өнөөдөр 14 цаг 30 минутанд манай эх оронд хүрэлцэн ирнэ. Азийн орнуудаар хийх аялан тоглолтоо ийнхүү Монгол Улсаас эхлүүлж буй дэлхийн хэмжээний одод маань онгоцноос буугаад шууд “Bly Sky” зочид буудалд очиж байрлаад хэсэг хугацааны дараа 18 цагаас “Bly Sky”-ын Даймондод зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдэд төдийгүй, үнэнч шүтэн бишрэгч фенүүдтэйгээ уулзаж, зургаа авхуулах юм.
Монголын Уран зургийн галерейн сан хөмрөгт дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг худалдан авах зорилготой шилдэг уран бүтээлийн үзэсгэлэнг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэн энэ сарын 22-нд нээлтээ хийн 120 гаруй уран бүтээлчийн 170 бүтээлийг танилцуулсан юм. Ингээд 12 сарын 05-ны өдөр улсын комисс үзэсгэлэнд ирүүлсэн бүтээлүүдтэй танилцаж, дараах 10 бүтээлийг улсын сан хөмрөгт худалдан авахаар болсон байна.
Дэлхийн сонгодог урлагийн театрууд шинэ жилийн баярын өмнө П.И.Чайковскийн “Щелкунчик” буюу “Цөмөөхэй” балетийг тоглодог уламжлалтай. Монголчууд бид ч Дуурь, бүжгийн эрдмийн театртаа энэхүү балетыг шимтэн үздэг билээ. Тэгвэл энэ жил Монголын “Цөмөөхэй” балет хилийн дээс алхан БНХАУ-ын Тяньжин хотыг зорих нь ээ. ДБЭТ-ын энэ аялан тоглолт нь олон улсын хэмжээнд анх удаа хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй буюу 150 уран бүтээлчийг хамарна гэдгээрээ онцлогтой аж.
Дуучин Леди Гага попын хаан Майкл Жексоныг нас барснаас хойш түүний хувийн эд зүйлсээс 55-ыг нь худалдан авчээ. Харин үнийн дүн нь нийтдээ 31 сая ам.доллар хүрсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Майкл Жексоны эд зүйлсээс дахин дуудлага худалдаанд оруулсан бөгөөд энэ удаад түүний цагаан бээлий болон хүрмийг худалдан авчээ. Түүний хүрэм 240 мянган ам.долларын үнэ хүрсэн байна. Мөн цагаан бээлийг нь 192 мянган ам.доллараар худалдан авсан байна. Леди Гага попын хааны хувийн эд зүйлсийг цуглуулан хувийн архив бүрдүүлж байгаа гэнэ.
