Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй монголын киноны уран бүтээлчид залуужсаар байгаа билээ. Түүний тод илрэл болж жүжигчин Т.Билэгжаргал буюу Бэкэ өөрөө зохиолыг нь бичиж, найруулан, гол дүрд нь тоглосон “Гарал угсаа” дэлгэцийн бүтээлээ өнөөдөр өлгийдөн авах гэж байна. Монголын кино урлагт нэгэн шинэ хуудас нэмнэ гэж буй түүний бүтээлийн нээлт “Өргөө” кино театрт 15.00 цагт цагаан хивсний ёслолоор эхлэх юм.
Ангилал: Нийгэм
Урлаг соёлын мэдээ мэдээллийн www.urlag.mn сайтын хамт олон нь уран бүтээлчид, урлагийн болон бизнесийн байгууллагуудтай хамтран та бүхний шинэ жилийн баярын арга хэмжээг олон жилийн дадлага туршлага, өндөр хариуцлагтайгаар мэргэжилийн өндөр түвшинд зохион байгуулхаар боллоо.
Үүнд: Хамтлага, дуучид, Хөтлөгч, Найруулагч, Жүжигчид, Бүжигчид, Өвлийн өвгөн, Цасан охид, Алиалагч, зэрэг урлагийн бүх л төрлийн үйлчилгээ байх бөгөөд баярын арга хэмжээний бүтэн фото зураг, Видео бичлэгийг хийж гүйцэтгэх боломжтой юм.
Дэлхийн сая сая хүүхэд залуучуудын анхаарлын төвд байдаг залуу хос Жастин Бибер, Селена Гомез нар хоёр жил гаруй үерхсэний эцэст салсан тухай хэвлэлүүд шуугих болсон ч хосууд одоо болтол энэ талаар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна. Зарим эх сурвалжууд Жастин Биберийг найз бүсгүй Селенагаа хуурснаас хосууд салсан тухай цуурах болсноор барахгүй Жастинийг Унгарын залуу модель Барбара Пальвинтай болздог гэсэн яриа тархжээ.
Монголын урлагийн түүхийн хуудаснаа “поп опера” стилийг санаачлан дэлгэрүүлж буй “Анир” студийн дэргэдэх “Увертюра” хамтлагийнхан энэ оны 10 дугаар сарын дөрөвний өдөр анхны “Удиртгал” цомгийн баяраа Ард кино театрд тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.
Хөгжмийн зохиолч СТА М.Туяа маргааш буюу энэ сарын 16-нд Тоглолт “Тусгаар тогтнолын ордон”-д болно. “Тэнгэрийн шүтээн аав, ээж хоёр минь” хандивын тоглолт хийх гэж байна.
Буриад Улсын Ардын жүжигчин, ОХУ-ын “Премьер министр” хамтлагийн дуучин Б.Амархүү “Гэртээ харих зам” нэртэй анхны бие даасан тоглолтоо монголчууддаа хүргэхээр болжээ. Тоглолт өнөөдөр болон маргааш “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд болох юм.
“Монсудар” хэвлэлийн газар Уран зургийн галерейд энэ сарын 16-18-ны өдөр “Соён гэгээрлийн өдрүүд”-ийг зохиох гэж байна. Өнөөдөр 12.30-д албан ёсны нээлтээ хийх тус өдөрлөгийн хүрээнд гурван өдөр уншигч, үзэгчдэд зориулсан олон сонирхолтой хөтөлбөрүүд багтжээ. Энэ удаагийн “Соён гэгээрлийн өдрүүд”-ээр салбар салбарын томоохон төлөөлөл болсон эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд эх хэл, хүүхдийн боловсрол болон нийгмийн бусад олон асуудлаар өөрсдийн санал бодлоо хуваалцана. Мөн “Монсудар” хэвлэлийн газраас гаргаж буй шинэ номнуудын нээлт болно.
Их эзэн “Чингис хаан” мэндэлсэний 850 жилийн ойд зориулсан Монгол төрийн хүндэтгэлийн концертыг тун ч амжилттай найруулан тавьж төр түмэн олноосоо хүндэтгэл хүлээгээд буй Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин, Д.Сосорбарам “Багшийн хөгжлийн ордон”-д өнөөдөр 14.00 цагт номын тухай лекц уншина.
Монголын үндэсний циркийг үндэслэн байгуулагч Ж.Раднаабазарын нэрэмжит өсвөрийн циркчдийн улсын уралдаан хуучнаар Бөмбөгөр циркт эхэллээ. Тус уралдаанд хот, хөдөөгийн 20 гаруй циркийн студи, сургуулиудын 100 гаруй өсвөрийн циркчид оролцсон юм. Тэд 30-аад циркийн урлагийн номероор өрсөлдөх юм.
БНЧех улсад суугаа Монгол Улсын ЭСЯ-наас Чех орны Чингис судлаачид, тэдний бүтээлийг эрэлхийлэн сурвалжлах ажил зохиож, 100 шахам жилийн тэртээ Прага хотод хэвлэгдсэн “Чингис хаан- тэнгэрийн ташуур” ном, түүний зохиогчийн талаар дараах мэдээг хүргүүлсэн юм.
Прага хотноо 1936 онд хэвлэгдэн гарсан “Чингис хаан-тэнгэрийн ташуур” номын зохиогч нь эмч Ёсэф Аул юм. Энэхүү ер бусын ном нь Чехийн Ази судлалын ном, судалгааны бүтээлүүдийн дунд хүндтэй байрыг эзэлдэг бөгөөд эрээд олдошгүй ховор номын нэг болжээ.
