Энэ удаагийн “Өглөөний мэнд” буландаа хийлч О.Байгалийг урилаа. Түүний ирэх жил хийхээр төлөвлөж байгаа бие даасан тоглолтын тухай болон шинэ…
Ангилал: Нийгэм
“Рearl Art gallery” буюу “Сувд” арт галерейд энэ сарын 23-нд 17.00 цагт Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмидийн “Эртний сайхан” нэртэй уран…
Монгол улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит “Ари, романс дуулаачдын улсын IV уралдаан, олон улсын II уралдаан” амжилттай үргэлжилж байгаа билээ. Уралдааны II шатанд нийт 5 сопрано, 5 тенор, 4 баритон, 6 баргил хоолой шалгаран үлдсэн байна.
Дэлхийн супер одод Жастин Бибэр болон Селина Гомез нар салаад удаагүй байгаа. Хосууд ч энэ шийдвэртээ бүрэн итгэж чадахгүй байгаа бололтой. Селинагийн найзууд түүний сэтгэл санаа тун хэцүү байгаа хэмээн ярьжээ. Америкийн хөгжмийн ЕМА авардс-аас Жастин Бибэр олны таашаал хүртсэн залуу дуучнаар шалгархад Сэлина тун ч их баярласан юм.
УДЭТ-ийн уран бүтээлчид өвөл цагийн нээлтээ өчигдөр сүр дуулиантайхан хийлээ. Тэднийг дэлхийн утга зохиолын ноён оргил болсон У.Шекспирийн “Гамлет” жүжгээр хийхээр төлөвлөснийг уншигч та мэдэж байгаа биз ээ. Жүжгийн нээлт 18:00 улаан хивсний ёслолоор эхэлж уран бүтээлчдээ хүлээж авсан юм. Жүжигчдийг анхалж тус театрын захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу алхсан бол түүний араас ардын жүжигчин Д.Мэндбаяр, Г.Мягмарнаран нар хамтдаа урлагийн их өргөөндөө морилсон. Тэдний дараа Ардын жүжигчин А.Очирбат, Н.Сувд, А.Долгор, гавьяат жүжигчин С.Дамдин, Ч.Алтан-Өлзий нараас гадна тус жүжгийн найруулагч, зураач ирсэн.
Нэгэнтээ дэлхийн талыг эзэлж явсан Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Их хааны өв соёл” нэртэй үзэсгэлэн Үндэсний түүхийн музейд өнөөдөр нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэнг Үндэсний түүхийн музей, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Шинжлэх ухааны академи хамтран зохион байгуулж байгаа юм. “Их хааны өв соёлыг ард иргэддээ мэдрүүлж, бахархах сэтгэл төрүүлэх зорилгоор энэхүү үзэсгэлэнг хийж байна. Үүнээс гадна өөр олон арван хүмүүс тусалсан гэдгийг хэлэх хэрэгтэй.
1206 онд зүүн хойд Азийн нүүдэлчин аймгуудыг нэгтгэж Их Монгол Улс буюу Монголын эзэнт гүрнийг байгуулсан Хиад Боржигин овогт Есүхэйн Тэмүжин нь түүхэн дэх хамгийн гарамгай цэргийн удирдагчдын нэг билээ. Тэрээр их монгол улсыг байгуулсны дараа амьдралынхаа явцад Ази, Европын ихэнх нутаг дэвсгэрийг эзэлсэн бөгөөд харин түүний үр хүүхдүүд үүнийг нь үргэлжлүүлж, тухайн үед соёл иргэншилт хүн төрөлхтөнд нээгдээд байсан дэлхийн хуурай газрыг бараг бүхэлд нь эзэлсэн юм.
Монгол Улсын Төрийн соёрхолт зураач Долгоржавын Болдын дүрслэх урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн Англи дахь олон Улсын намтрын төвөөс 2012 оны шилдэг 100 мэргэжилтний нэгээр шалгаруулжээ. Дэлхийн алдартнуудын намтрыг ном болгон хэвлүүлж, энэ салбартаа тэргүүлэх болсон тус байгууллага 42 жилийн дотор нэг сая гаруй хүний намтар бүхий 150 орчим товхимол хэвлэн гаргасан байдаг аж. Олон улсын намтрын төвийн судлаачид дэлхийн олон оронд судалгаа явуулж, алдартнуудаа тодруулдаг аж.
Дэлхийн домогт дуучин попын хатан хаан Уитни Хьюстон дөчин найман насандаа хорвоог орхисонд дэлхий даяар гашуудан эмгэнэж байсан билээ. Түүнийг поп хөгжмийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн “MTV Europe Music Awards” шагналыг нэхэн олгосон байна. Global Icon гэж нэрлэгддэг энэ шагналаар поп хөгжмийг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн дуучид хамтлагийг 2010 оноос хойш олгож байгаа аж. Тухайлбал Global Icon шагналаар дуучин Бон Жови, Queen хамтлагийг шагнаж байжээ. Шагнал гардуулах ёслол Германы Франкфурт хотод өнгөрсөн ням гарагт болсон билээ.
Монголын үндэсний урлаг тэр дундаа хөөмийн урлагийн гайхамшгийг эх орондоо төдийгүй дэлхий нийтэд таниулж мэдрүүлж яваа хөөмийч МУСТА Н.Наранбадрах, ҮДБЭЧ-ын хөөмийч Ц.Цогтгэрэл нарын хамтарсан “Монгол сонгодог” хөөмийн тоглолт энэ сарын 11-нд 15.00 цагт Соёлын төв өргөөнд болох нээ. Тус тоглолтонд ҮДБЭЧ-ын Үндэсний Их найрал, тус чуулгын бүжигчид, ДБЭТ-н Симфони оркестор, ДБЭТ-ын гоцлол дуучин Д.Эрдэнэтуяа, “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах, уртын дууч Д.Үүрийнтуяа, “Мемори оркестр” амьд хөгжмийн хамтлагийнхан оролцох ажээ.
