Ангилал: Нийгэм

Лондонд болсон рок хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг “Rock Roll” наадам шилдгүүдээ тодруулжээ. Тэрээр энэ оны “Шилдэг” хамтлагар Америкийн “Living Legend” хамтлаг шалгарсан байна. Тус наадамд домогт Guns N” Roses хамтлагийн гишүүн Дафф Мекагган урилгаар оролцсон нь түүний шүтэн бишрэгчдийн хувьд хамгийн том завшаан болсон аж. Өчигдөр болсон тус наадамд Англи Америкийн дэлхийд алдартай ZZ Top, The Damned болон Lynyrd Skynyrd хамтлагууд мөн оролцжээ. “Living Legend” анх 1990 онд байгуулагдаж “La Weekly” цомгоороо олны танил болсон юм.

Өмнөд Солонгосын дуучин PSY “Gangnam Style” дуугаараа дэлхийн хэмжээний од болсон билээ. Тэрээр түүнийг дэлхийн од болсоныг нь нотлон харуулсан ээлжит нэгэн арга хэмжээ болсон нь алдарт дуучин Мадоннагийн өнгөрсөн мягмар гаригт Нью-Йоркод болсон аялан тоглолтонд нь уригдаж оролцсон явдал байлаа. Энэ нь дуучин Мадоннагийн өнгөрсөн тавдугаар сард эхэлсэн “MDNA” нэртэй 12 дахь цомгоороо нэрлэсэн “MDNA World Tour” хэмээх ес дэх аялан тоглолт нь юм. Тоглолтын үеэр Мадонна, PSY нар “Gangnam Style”-ийг хамтран бүжиглэж, үзэгчдийг гайхашруулжээ. Мадонна мягмар гаригийн оройны Нью-Йокийн тоглолтын өмнө өөрийн аялан тоглолтоо Германы Франкфурт хотод мөн хийсэн бөгөөд тус тоглолтод түүний 20 мянган шүтэн бишрэгч цугласан байна.

Дэлхийн миссээр тодорч байсан Болливудын жүжигчин Айшвария Рай турж, гоолиг болоод төрсөн өдрийн баяртаа ирсэн байна. Арваннэгдүгээр сарын 1-нд 39 нас хүрсэн жүжигчин өөрийн турсан амжилтыг бусадтай хуваалцсан гэнэ.

Улсынхаа нэрийг ОХУ-д гаргаж буй МУСТА дуучин Борхүүгийн Амархүү эх орондоо анхны бие даасан тоглолтоо өнөөдөр маргааш хоёр өдөр хийнэ.“Гэртээ хүрэх зам” хэмээх энэ удаагийн тоглолтод орос, монгол поп чиглэлийн 20 гаран дуу дуулагдах аж. Үүнээс гадна татар ажиллагаа кинонд хамтран тоглосон Номин талст хамтлагийн дуучин Д.Батсүх, МУГЖ С.Жавхлан, Гурван охин хамтлагтай хамтран дуулсан дуугаа мөн үзэгч олондоо хүргэх юм.Тэрчлэн амьд хөгжмийн хамтлаг болоод бүжгийн “Wild peru”хамтлагтай хамтран шинэлэг уран бүтээлийг хүргэх нь ээ. Ингээд түүнээс тоглолтын талаар тодрууллаа.