Ангилал: Нийгэм

Жолооч нар маань өвөл болохоор л машинаа хөлдөөж царцаахгүй нь тулд “Дулаан граж эсвэл, Дулаан хучлагийг” сонгох хэрэгтэй болдог. Дулаан гражын хувьд үнэ өндөр байдаг болохоор жолооч нар маань ихэвчлэн дулаан хучлагийг сонгодог. Гэвч хучлагаа хулгайд алдах, эсвэл урагдаж цоорох, хөлдөж хугарах гэх мэт олон асуудлууд байдаг.

“Соёл ба хөгжил” олон улсын чуулгыг угтан зохион байгуулж буй “Соёлын өв судлал” эрдэм шинжилгээний хурал өнгөрөгч баасан гаригт боллоо.
Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг Соёл, спорт аялал жуулчлалын яам, Соёл урлагийн их сургууль, Юнескогийн Монголын үндэсний комисс зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан юм.

Наймхан настай хүү аавыгаа даган ОХУ-ын Буриадыг зорьж байсан Б.Амархүү 19-н насандаа 240 сая хүн амтай ОХУ-ын “Народны артист” телевизийн шоунд 30 мянган оролцогч дунд өрсөлдсөн цорын ганц монгол хүү болж байлаа. Тэмцээний эцсийн шатанд нэгэн орос охины хамт шалгарахад түүний аав Борхүү “Миний хүү оросуудаас ялгаран энэ хүртэл өрсөлдсөн нь том амжилт. Мэдээж их гүрний шоунд орос охин ялах нь тодорхой. Одоо болно доо” хэмээн бодож байсан ч ялагчийг зарлах торгон агшинд Борхүү Амархүү хэмээн дуудахад чихэндээ ч итгээгүй гэсэн шүү.

Найруулагч Билл Кондоны 131.5 сая ам доллараар бүтсэн алдарт бүтээл “Twilight Saga: Breaking Dawn-Part 2” кино нээлтээ хийснээс хойш “Box Office”-д тэргүүлж эхэлсэн талаар өнөөдөр эх сурвалжууд мэдээлжээ. Уг кино энэ сарын 16-нд буюу өнгөрсөн баасан гаригт дэлхий дахинд нээлтээ хийснээс хойш гуравхан хоногийн турш 141.3 сая ам.долларын ашиг орлого олж дээд амжилт тогтоосон байна.

“Take me to your heart” дуугаараа монголчууд бидэнд хэдийнээ танил болсон “Michael learns to rock” хамтлаг ирэх сарын 7, 8-нд манай улсад урилгаар ирж тоглох нээ. Тус хамтлагийнхан Азийн орнуудаар зохион байгуулж буй аялан тоглолтынхоо хаалтыг Улаанбаатар хотноо хийхээр болсон аж.

Энэхэн алаг бөм­бөр­цөгт шуугиан дэгдээж, шоу бизнесийн ертөнцөд дуулиан тарьж буй урлаг соёлын оддыг, өнөө Хол­ли­вудын эздийг эх орон­доо урьж баймаар бай­на. Товчхондоо хэлэхэд, дэлхийг байлдан дагуулж байгаа “товарищ”-уудыг Монголынхоо тайзан дээр цаг тухай бүрт нь урин залж, тэд бүгдээр дамжуулан хүн төрөлх­төнд шинэ зууны Мон­голыг үе үе зарлуулмаар санагдах юм. Гэвч манай­ханд тийм нэг далайц, үндэсний том амбиц ду­таад байх шиг. Үгүй яах вэ, Солонгосын олон ан­гит киноны жүжигчид “бөг­сүү, мөгсүү”-гээ хаа нэг урьчихдаг л даа. Гэхдээ жинхэнэ шуугианы эз­дийг, шоу ертөнцөд ца­хиур хагалж яваа эрхмүү­дийг уримаар байна шүү дээ.

Монголын сонгодог урлагийн нэрийн хуудас болж Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байрын шагналыг эх орондоо авчирсан Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин МУГЖ Г.Ариунбаатарын санаачлагаар “Монгол сонгодог” хэмээх урлагийн төслийг хэрэгжүүлж эхэлсэнээ хэдийнээ зарласан билээ.

Үзэгч түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучин МУГЖ Х.Болормаа, Соёлын тэргүүний ажилтан Э.Оюумаа, Р.Дэлгэрмаа нар хамтарсан тоглолтоо монгол бөхийн өргөөнд хийхээр төлөвлөжээ. Тэрээр өмнө нь “Ээжийн бүүвэйтэй хорвоо” дууг хамтран дуулж, дүрсжүүлэн үзэгчдийн хүртээл болгосон билээ. Тэд энэ сарын 24-нд үзэгч фэнүүддээ тоглолтоо өргөн барих аж.