Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»“Амьдрах сайхан” цувралын гол дүр, балетын жүжигчин, бүжиг дэглээч, жүжигчин Б.Мөнхнаран
Reels

“Амьдрах сайхан” цувралын гол дүр, балетын жүжигчин, бүжиг дэглээч, жүжигчин Б.Мөнхнаран

Урлаг Урлаг13/01/2025Шинэчлэгдсэн:13/01/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ОХУ-ын Пермь хотын Балетын сургуульд балетын жүжигчин мэргэжил эзэмшсэн Б.Мөнхнаран 2018 онд сургуулиа төгсөөд УДБЭТ-аар овоглож, эл театрын тайзнаа П.И.Чайковскийн “Хунт нуур”, “Цөмөөхөй”, Ф.Херольдын “Дэггүй лиз”, А.Аданы “Жизель”, Ж.Чулууны “Уран хас”, Х.Алтангэрэлийн “Төгсгөлгүй танго”, Л.Минкусийн “Дон Кихот”, “Пахита”, А.Хачатуряны “Спартак”, Л.Делибийн “Коппелия”, Б.Асафьевын “Бахчисарайн оргилолт булаг”, Э.Чойдогийн “Чойжид дагина”, И.Морозовын “Амттаны доктор” зэрэг дэлхийн сонгодог болон үндэсний балетад гол болон туслах дүрүүдийг бүтээжээ. Түүнчлэн Б.Мөнхнаран сүүлийн жилүүдэд дэлгэцийн уран бүтээлүүдэд ч чадварлаг тоглож буй. Тухайлбал, залуу найруулагч Б.Нямтөрийн “Цаггүй амьдрал”, Б.Энхжаргалын “Чи өөрөө хайр”, “Absolute” пикчерсийн найруулагч П.Дэлгэрбаярын “Тойрог” гэх зэрэг уран сайхны кинонд тоглосон юм. Харин тэрбээр яг одоо үзэгчидтэй “Амьдрах сайхан” олон ангит киноны гол дүрээр “уулзаж” байна. Эл цувралыг долоо хоног бүрийн даваа, мягмар гарагт “Боловсрол” телевизээр, мөн “Юнивишн”-ий монгол багц, “LookTV”-ийн Nomadia Originals цэс, “Ddish”-ийн монгол кино 807 сувгаас түрүүлж үзэх боломжтой.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Өнөөдөр жүжигчин, хөтлөгч Г.Анхбаярын төрсөн өдөр

06/05/2026
Reels Урлаг

Өнөөдөр үзэсгэлэнт жүжигчин Б.Хулангийн төрсөн өдөр

22/04/2026
Reels Урлаг

Өнөөдөр жүжигчин Э.Намууны төрсөн өдөр

12/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Р.Эмүжин “Сэнтий” дөрвөн боть түүхэн романаа уншигчдад хүргэлээ

07/05/2026

“Задлаагүй захиа” кино олон улсын наадмын шилдгээр шалгарлаа

07/05/2026

Шоронд туурвисан бүтээлүүдээ хураалгаж, мөрдлөг мөшгөлтөд өдөр бүр байсан найрагч

07/05/2026

Уран бүтээлч BLOO “Super Concert”-д оролцохоор Монголд ирнэ

07/05/2026

“Бичиг соёл-2026” олон улсын уран бичлэгийн үзэсгэлэнд 70 гаруй уран бүтээлч оролцов

07/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.