Ангилал: Нийгэм

Домогт Битлз хамтлагийн гишүүн Пол Маккартни саяхан телевизийн ярилцлагад Йоко Оно бол Битлз тарах шалтгаан биш байсан хэмээн ярьжээ. Тэр хамтлагийг тараагаагүй, энэ нь ч тодорхой үнэн хэмээн ярьсан юм. Хамтлагийн хөгжмийн зохиолч Девид Форст дараа сард мөн Аль-Жазейра телевизийн нэвтрүүлэгт орох гэнэ. Тэрээр ч мөн ялгаагүй Макартнитай утга нэг зүйл ярих аж. хүмүүсийн таамаглаж буйгаар түүнийг илүү нарийн дэлгэрэнгүй яриа өгч магадгүй хэмээн найдаж байгаа юм. Мэдээж хэрэг энэ ярилцлага Битлзийн амьдрал болоод 1980 онд болсон Жон Ленноны үхлийн талаар, түүний дуулсан хамгийн гайхалтай уран бүтээл болох Imagine дууны тухай ярилцах юм.

Ардын урлагийг хөгжүүлэх, дэмжих зорилгоор “Монгол ардын соёл урлаг, хөгжмийг хөгжүүлэх холбоо” хэмээх төрийн бус байгууллага байгуулагдаж дэргэдээ “Монгол нэгдэл” буюу “Монгол” энтертайнментыг байгуулжээ. Ийнхүү үйл ажиллагаа албан ёсоор эхлэх гэж байгаатай холбогдуулан албан ёсныхоо нээлтийг ирэх сарын 01-нд “UB Palace”-ын их танхимд хйихээр болжээ.

Нээлтийн арга хэмжээг тохиолдуулан Монголын рок попын хамтлаг дуучид оролцсон ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болох ажээ.

АНУ-ын “ARC” салоноос урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн шилдэг 70 сургуулийн дунд, жил бүр уламжлал болгон шилдэг бүтээлийн уралдаан зарладаг. Харин энэ удаагийн тэмцээнд Италийн урлагийн “Florence Academy of Art” сургуульд мэргэжил дээшлүүлсэн уран барималч, зураач Б.Баясгалан хэмээх монгол залуу тэргүүн байр эзэлсэн байна.

Кира Найтлигийн бүтээсэн Анна Каренинагийн дүр Холливудынхныг оросын сэдэв рүү татсан байна. Холливудын Stone Village Production компани “Мастер ба Маргаритаг” кино болгох эрхийг Михаил Булгаковын өв залгамжлагч Сергей Шиловскийгээс авчээ. Энэхүү романаар бүтээгдсэн кинонуудын аль нь ч Сергейгийн санаанд бүрэн нийцдэггүйгээс тэрээр шууд зөвшөөрсөн аж.

Америкийн “Холливууд” студиэс өнөөдөр өнгөрсөн долоо хоногт олон улсын кино театруудаар ашиг орлогоороо тэргүүлж байгаа арван киног танилцуулсан байна. Холливууд студиэс мэдээлснээр олон улсын кино театруудад хамгийн их ашиг олж байгаа киногоор найруулагч Сейм Мендесийн бүтээл, жүжигчин Даниел Грегийн гол дүрд нь тоглосон “Skyfall” кино 77.7 ам.долларын ашиг орлого олж, олон улсын шилдгүүдийн эгнээг тэргүүлж эхэлсэн аж. Олон улсын кино театруудад шилдгээр шалгарсан арван киног танилцуулъя:

Алдарт дуучин Женнифер Лопезийн “Dance Again” аялан тоглолт дэлхийг тойрон үргэлжилсээр Ази тивийг зорин замдаа гарчээ. Та түүний тоглолтыг үзмээр байна уу? Тэгвэл нэгэн сюрпризийг үзэгч та бүхэнд задалж байна. Алдарт “Maroon 5” хамтлагийн тоглолтыг үйлчлүүлэгчдээ үзүүлж, басхүү давхар амжилттай аялуулж байсан туршлагатай “Mongolian Tours” компани энэ удаад Латин Америкийн алдарт дуучин Женнифер Лопезын Шанхай, Хонг Конг хотуудад тоглох “Dance Again” аялан тоглолтыг үзэх боломжийг Монголчууддаа олгож байгаа юм байна.

“UBS” телевиз, “Mongolian Tours” компани хамтран зохион байгуулж байгаа уг тусгай аяллын хүрээнд үзэгчид та бүхэн ирэх сарын 24-нд Шанхай хотод болох тоглолт, эсвэл 11 сарын 28-нд Хонг Конгд тоглогдох тоглолтын аль нэгийг нь сонгон 3 өдөр, 4 шөнийн аялалд хамрагдах боломжтой юм. Урлагт хайртай, аялах дуртай залуус та бүхэн дэлхийн хэмжээний одын тоглолтыг дэргэдээс нь, дэлхийн томоохон хотод үзэх боломжоос бүү хоцроорой. Холбоо барих хаяг “Mongolian Tours” компани, утас: 55151265

Монголын хошин урлагийн шилдэгийн шилдэг “Шинэ Үе” продакшны шинэ уран бүтээл “Миний хайртын инээмсэглэл” инээдмийн шоу тоглолт өнөөдөр нээлтээ хийх гэнэ. Тэдний үе үеийн уран бүтээлүүд гайхалтай болдог бөгөөд шинэ тоглолтынхоо үзүүлбэр, номеруудыг ч мөн адил чанартай, чансаатай бүтээхийн төлөө нилээдгүй хугацаанд ажилласан ажээ.

Үзэгч түмэндээ хошин урлагийн гайхамшгийг мэдрүүлэх “Шинэ Үе” продакшны энэ удаагийн тоглолтын тасалбар 9000 төгрөгний үнэтэй борлуулагдах аж

Монголын үндэсний модерн урлаг өөрийн гэсэн өнгө төрхийг илтгэсэн анхны бүтээлийг хоёр өдөр ДБЭТ-ын тайзнаа толилууллаа. Нэр нь “Дөрөө”. Дэлхий ертөнц хүн байгаль хоёрын шүтэлцээн дор оршдог гэдгийг Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн цомнолоор орчин үеийн бүжгийн “Натурданс” хамтлаг, Үндэсний дуу, бүжгийн “Түмэн-Эх” чуулгын уран бүтээлчидтэй хамтран модерн бүжгэн жүжгээ үзэгчдэдээ “хүүрнэсэн” юм. Танхим дүүрэн үзэгчидтэй “Дөрөө” модер бүжгэн жүжиг нь Монголын урлагийн зөвлөлийн 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан орчин үеийн бүжгэн жүжгийн шинэ бүтээл туурвих төслийн уралдаанд шалгаран мэндэлж, жүжгийг МУЗ-ийн дэмжлэг, соёлын өвийг дэмжигч “Энержи Ресурс” компанийн санхүүжилтээр ийнхүү олны хүртээл болгосон юм.

Оросын нэрийн хуудас болж, балетын урлагийг дэлхийд манлайлдаг таван том театрын 16 балетын гоцлооч Монголд ирэхээр болсон баяртай мэдээг дуулгая. Монгол, ОХУ-ын хооронд байгуулсан соёлын солилцооны санамж бичгийн дагуу дэлхийд балетын урлагийг тэргүүлж буй ОХУ-ын “Большой театр”, “Марийнский театр”, В.Гордеевийн “Русский балет”, “В.И.Немирович-Данченкогийн нэрэмжит театр”, “Новосибирский театр”-ын найман эмэгтэй, найман эрэгтэй бүжгэн жүжигчин гоцлооч, дөрвөн техникийн ажилтны хамт Монголд зочлон ирэх гэж байна. Хүндэт зочид арваннэгдүгээр сарын 2-нд “Оросын балетын одод” гала тоглолтыг толилуулах юм. Уран бүтээлчдийг “РУС АРТ” продюссерийн компанийн захирал, хадагтай Анастасия Коваленко тэргүүлж ирэх бөгөөд тэрбээр саяхан манай оронд зочилж, бэлтгэл ажилтай танилцаад буцсан.