НЬЮ-ЙОРК. /ВВС/. “Disney” кинокомпани “Оддын дайн” алдарт кино цувралыг бүтээсэн нэрт найруулагч Жорж Лукасаас кинокомпанийг нь 4 тэрбум доллараар худалдан авчээ. “Оддын дайн”-ыг шинэ залуу үеийн киночдод хүлээлгэн өгөх цаг болжээ” хэмээн Жорж Лукас хэлсэн байна. Харин “Disney” кинокомпани тус киноны ээлжит 7 дугаар ангийг 2015 он гэхэд гаргахаар төлөвлөөд байгаа гэнэ. Үүний дараа 8 ба 9 дүгээр анги гарах бөгөөд 2-3 жил тутамд шинэ анги бүтээх аж. Сүүлчийн анги нь 2005 онд гарсан уг киноны үргэлжлэлийг үзэгчид тэсэн ядан хүлээсээр байна.
Ангилал: Нийгэм
“Circus Mongolia Khadgaa” циркийн уран бүтээлчид жил бүр БНХАУ-д болдог Олон улсын циркийн тэмцээнд амжилттай оролцдог. Тэд энэ жил “Хүрэл арслан” цомын эзэн болсон баяртай мэдээг дуулгалаа. Уг тэмцээн нь урд хөршөд зохиогддог олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн бөгөөд Монте Карлогийн циркийн наадмын дараа орох нэр хүндтэй, циркчдийн хувьд спортоор бол дэлхийн аваргын дайтай тэмцээн юм байна. Уг тэмцээн өнгөрсөн аравдугаар сарын 26-наас арваннэгдүгээр сарын 1-ний хооронд БНХАУ-ын Wuhan хотноо болж, дэлхийн 16 улсын 26 хамтлаг, 200-гаад циркийн жүжигчин ур чадвараа уралдуулжээ.
Нью-Йоркийн Манхеттэнд байрлах Бродвэй театрын бүхий л тоглолтыг хар салхинаас болж хааж, зарим тоглолтуудыг хойшлуулах шийдвэрийг өнөөдөр хотын дарга Майкл Блумберж гаргажээ. Хотын даргын дээрх шийдвэрээр Бродвэйн хамгийн их үзэгчидийн хөлд дарагддаг “The Lion King” болон “Phantom” ийнхүү хаалгаа бариад байгаа юм байна. Энэ үеэр Кейра Найтлийн гол дүрд тоглосон “Anna Karenina”-ээс эхлээд хэд хэдэн кино гарах боломжгүй болоод байгаа юм байна.
Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын Филармонийн 40 жилийн ойн энэ онд тохиож байгаа. Ойн хүрээнд Филармоний уран бүтээлчид ирэх арваннэгдүгээр сард дөрвөн тоглолт хийхээр бэлтгэл ажил хангагджээ.
Монголын урлагийн түүхэнд “Монгол поп” хэмээх урсгалыг санаачлан хөгжүүлж яваа Төрийн соёрхолт дуучин Д.Болдын “Монгол поп-2” цомгийн анхны уран бүтээл “Үүлэн домог” дуу сонсогч таны сонорыг мялаах гэж байна. Энэ дуугаа тэрээр өөрийн 10 дахь бие даасан шинэ цомгийн нээлт, эхлэл болгон өнөөдөр зөвхөн өөрийн “Facebook” дэх албан ёсны хуудсаараа дамжуулан цацах гэж байгаа юм. Үргэлж шинийг санаачилж, сонсогч фэнүүдээ гайхшруулж байдаг тэрээр энэ удаад ч гэсэн үүнийгээ мартсангүй. “Үүлэн домог” дуу нь монгол поп урсгалыг хип хоп урлагтай хослуулсанаараа бусад уран бүтээлээс онцлог болж байна. Уг дууны аялгууг дуучин Д.Болд өөрөө зохиосон бол шүлгийг сэтгүүлч, яруу найрагч Ө.Пүрэвсүрэн бичжээ.
Zaluu.com сайт нь ШӨХТГ -ын шаардлагын дагуу зөрчлөө арилган мэдэгдэл гаргаад байхад ШӨХТГ-ын дарга О.Магнай хууль бусаар улс төрийн захиалгаар Zaluu.com сайтыг хаажээ.
Дуучин Амархүү Монголдоо ирэх бүрийдээ хэн нэгэнтэй байнга холбогдож явдаг нэгэн. Тухайлбал өнгөрсөн жил“Гурван охин” хамтлагийн дуучин Анхмаатай “жиг” ургуулсан гэж шуугих болсон ч хоёр дуучин хоёулаа үүнийг няцаасан юм.
Монголын рок поп урлагийн сахиусан тэнгэрүүд болох “Sweetymotion” хамтлагийн 15-н жилийн ой энэ жил тохиож буй билээ. Тэд ойдоо зориулж олон арга хэмжээнүүд зохион байгуулсаар ирсэн бөгөөд ирэх арваннэгдүгээр сарын 23, 24-нд төрсөн өдрийн баяраа анх удаа фенүүдтэйгээ тэмдэглэхээр болжээ.
Бид нийслэл хотдоо хайртай ч тэр бүр энэ үгийг хэлэх боломж олддог билүү. Тэгвэл “Creative Art Group”-ын санаачлагаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Skytel” компани хамтран “Улаанбаатар, би чамд хайртай!” ухаалаг гар утасны видео наадам зохион байгуулж байгаа билээ. Нийслэлийн ойг тохиолдуулан зохиож буй тус наадамд ухаалаг гар утастай хэн ч оролцож, авьяас чадвараа сорих боломжтой юм. Хэрвээ та ухаалаг гар утастай бол 1-7 минутын хооронд Улаанбаатар хотынхоо тухай кино, баримтат кино, видео клип, реклам болон гэрийн бичлэг гэсэн таван сэдвээс өөртөө хамгийн ойрхныг сонгож, гар утсан дээрээ бүтээлээ хийнэ. Хамгийн гол нь уг бүтээлд Улаанбаатар хотын хөгжил дэвшил, нийгмийн өөрчлөлт, нийгэмд тулгарч буй асуудал, хотын соёл, харилцаа, хайр дурлал зэргийн аль нэгийг илэрхийлсэн байх шаардлагатай.
Нийслэлийн 373 жилийн ойн баярыэ өдөр өнөөдөр тохиож байна. Уг өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын тамгын газрын зүгээс олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.
Тухайлбал, нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуурийг цэнгүүлэх ажиллагаа энэ сарын 29-нд болно. Мөн өдөр нийслэлийн туг мандуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа Сүхбаатарын талбайд болох бол 26-ны өдрийн 14.00 цагт “Тэргүүний өрх гэр”-ийг шагнах ажиллагаа “Хангарьд”ордны 14 давхарт болно. Түүнчлэн нийслэлийн ойд зориулсан “Хүүхдийн найрал дуу”-ны наадмыг зохиох юм байна.
