Поп хатагтай Б.Сарантуяа энэ сарын 26-29-нд Америкт “Unforgettable evening” буюу “Сэтгэл догдлуулсан орой” аялан тоглолтоо хийхээр болсон билээ. Тэрээр өөрийн www.sarantuya.mn цахим хуудсаар дамжуулан аялан тоглолт болох хотууд болон цагийн хуваариа зарлалаа. Зууны манлай дуучин Б.Сарантуяа Америк дахь Монголчуудын холбооны урилгаар энэ сарын 26-нд Лос Анжелос, 27-нд Сан Франциско, 28-нд Вашингтон Диси, 29-нд Чикаго хотноо тоглохоор болжээ.
Ангилал: Нийгэм
“Тогоруу үрдээ харам, өндгийг нь няцалхад төмөр дөрөөний сэнж тасартал хараадаг” хэмээх монголчуудын эртний үгээс ишлэл хийн онцолсон “Дөрөө” модерн бүжгэн жүжиг тун удахгүй үзэгчдийн хүртээл болох нь ээ.
Орчин үеийн бүжгийн “Натурданс” студи, Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгатай хамтран Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн цомнолоор найруулан дэглэсэн “Дөрөө” модерн бүжгэн жүжгийг энэ сарын 24, 25-нд 19.00 цагт Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа толилуулах гэж байна.
“Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаан”-ыг анх 1993 оноос Нийслэлийн Соёл урлагийн газрын санаачлагаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн.
Хүүхдийн найрал дууны уралдааныг Монголын Урлагийн ажилтны холбооны санаачлагаар 2005 оноос эхлэн Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөгжмийн зохиолч, нэрт хормейстер Д.Лувсаншаравын нэрэмжит болгосон. Уралдаануудад нийслэлийн дүүргүүдийн ерөнхий боловсролын сургуулиудаас гадна Дархан, Эрдэнэт хотуудаас, мөн ОХУ-ын Буриад улсын Улан-Үд, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын хүүхдийн найрал дууны хамтлагууд ач холбогдол өгч оролцдог нь энэхүү уралдааны хүрээ жилээс жилд өргөжин тэлж буйтай холбоотой.
Порно киноны хамгийн олон үзэгчтэй, чадварлаг жүжигчин
Италийн сэтгүүл “‘Lei”-ийн нүүрэнд гарснаар түүний анхны олонд танигдах эхлэл тавигдсан.
2004 оны судалгаагаар тэрээр зуугаас илүү сэтгүүлийн нүүрэнд гарчээ.
36 сая долларын ашиг орлого мэдүүлснээр баян моделиудын тоонд багтаж чадсан.
“Алтан хальс” холбоо зуны турш ҮСАХ-д долоо хоног бүр задгай кино театр ажиллуулсан бөгөөд энэ ням гаригт “The Royal Tenenbaums”…
Улаанбаатарт өчигдөр Франц хэлтэн орнуудын III кино наадам “Өргөө 2” кино театрт нээлтээ хийлээ. Уг наадмыг Монгол дахь Францын Элчин сайдын яам, Монгол, Франц төв, “Алтан хальс” холбоотой хамтран зохион байгуулж байгаа юм. Тус наадмын хүрээнд “Өргөө 2” кино театрт Нигери, Швейцарь, Чех, Люксембург, Франц зэрэг орон бүрийн нэг киног үнэ төлбөргүй үзүүлэх юм.
Яруу найрагч Д.Ган-Очирын санаачилж эмхтгэсэн “Есенин Монголд” ном утга уянгын ертөнцөд нэгэн хур буулгалаа. Номыг өлгийдсөн найрагч маань, өөрийнхөө ертөнцийн дотор яруу найргийн мөн чанарыг ойлгох гэж амьдрахдаа өөрийнхөө цуглуулсан Оросын сод их найрагч С.Есениний амьдрал, шүлгийн монгол хэлнээ хөрвүүлсэн өчүүхэн сонины булангаас эхлээд нийтлэл, ном зохиолын түүврээс дээжлэн эмхтгэл ном болгон баринтаглалаа. Нэг ёсны “хобби”-гоо нэгтгэсэн гэсэн үг хэмээжээ. Номын хавтсыг саяхан “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан авьяаслаг шог зураач А.Бат-Эрдэнэ монгол дээлтэй, бүрх малгайтай, гаанс зуусан Рязанийн залуухан яруу найрагчийн зургаар гоёж, эхний хуудсан дахь гэрэл зургийн учрыг эмхтгэгч “Намайг 17 настай байхад уран зохиолын багш Д.Батдэлгэр энэхүү гайхамшигт яруу найрагчийн “хальсан дэр” бүхий хөргийг бэлэглэсэн минь шүтээн мэт номын сангийн дээд хойморт залаатай буй” гэж товч тайлбарласан байна.
Дэлхийн супер оддын нэг “Grammy” наадмын найман удаагийн шагналт, Их Британийн алдарт дуучин Адель өнгөрсөн бямба гаригт амаржиж, хүүтэй болжээ. Эх сурвалжийн мэдээлсэнээр ээж, хүү хоёрын бие сайн байгаа бөгөөд Адель болон түүний найз залуу Саймон Конеки нар хүүтэй болсондоо туйлын баяртай байгаа гэнэ. Мөн дуучин Адель амаржсаныхаа дараа “Би цаашдаа сайн ээж, сайн эхнэр байхын тулд хичээх болно.” гэж хэлжээ.
Монголын рок поп урлагийн загалмайлсан эцэг хэмээгддэг Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбооны шагналт, “Пентатоник” наадмын 5 удаагийн шагналт хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд” уран бүтээлийн тайлан тоглолт энэ жил 14 дэх удаагаа болох гэж байна.
Энэ жилийн “Миний дуунууд” тоглолтонд Төрийн соёрхолт дуучин Д.Болд, МУГЖ дуучин Т.Ариунаа, Б.Сарантуяа, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат, “Sweetymotion, “Мотив”, “Гурван охин” хамтлаг, ОХУ-ын Буриад улсын ардын жүжигчин Б.Амархүү, “Universe Best Songs” наадмаар овоглодог дуучин Б.Жавхлантөгс, П.Өнөржаргал, А.Жагар, Э.Төгсбаяр, Э.Соёмбо, Э.Мишээл, Б.Мөнх-Эрдэнэ болон үе үеийн шилдгүүд гээд рок попынхон халуун ам бүлээрээ оролцоно.
Монголын хөгжмийн урлагийн түүхийн хуудаснаа дахин давтагдашгүй нэгэн гайхалтай тоглолтын түүх нэмэгдлээ. Тэрээр хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, Sweetymotion” хамтлагийн продюсер Б.Чинбатын “Аравт” хэмээх түүхэн киноны хөгжмөөс бүтсэн “Эзлэн” хэмээх тоглолт мөнхөд эгшиглэх нүсэр хөгжмийн дугаралт, мянга мянган үзэгчдийн тасралтгүй нэжигнэтэл таших алга ташилтын дор бүтэн хоёр цаг гаруй үргэлжилсэн юм. Үнэхээр үзэгчдийн зүрх сэтгэлийг “Эзлэн” хэмээн нэрийдсэндээ хүрч тэдэнд сэтгэлийн их цэнгэл эдлүүлж, эх түүхээр нь омогшуулж хоёр өдөр болж өнөөдөр сүүлийн тоглолт нь болох гэж байна.
