Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд-2012” тоглолтын эхний өдөр өчигдөр боллоо. “UB Palace”-т болсон тус тоглолт 19:00 цагт эхлэх ёстой байсан ч 20:00 цагт 20 минут дутуу байхад эхэлсэн юм. “UB Palace”-ийн өмнө шагчид “Билет авна” хэмээн ам уралдан хашгирч зогсох нь үзэгчид хэр олон цугласныг нотолно. Тасалбараа шалгуулж заал руу ороход үүдэнд нь тоглолтын эзний “UBS” телевизээс эрхлэн гаргадаг “TV Zone” сэтгүүлийн өнгөрсөн хэд хэдэн дугаарыг үзэгчдэд үнэгүй тарааж байв. Хүмүүс ч бараг даахынхаа хэрээр авч байгаа харагдсан. Тайзны араар орвол Балхаа уран бүтээлийн дотны анд соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар, ҮДБЧ-ын ерөнхий удирдаач Н.Буянбаатар, хөтлөгч Э.Гантулга, П.Одгэрэл нартай зогсч байв. Тэдний байдлыг ажиглавал хоёр хөтлөгч л тоглолтын хөтөлбөрөө үе үе харна. Бусад нь тоглолт эхлэх гэж байна гэсэн янзгүй.
Ангилал: Нийгэм
Холливудын цуутай хосын тоог нэгээр нэмсэн хосууд бол дуучин Жастин Тимберлейк, жүжигчин Жессика Билл нар. Хэдийгээр эхнэр нь нөхрийнхөө овгоор нэрлэгдэх ёстой ч одод олонд танигдсан нэрээ өөрчлөхгүй байх тохиолдол бий. Харин Жессика Билл нэрээ Жессика Тимберлейк болгожээ. Хосууд саяхан болсон хуримынхаа зургийг “People” сэтгүүлд 300 мянган доллараар худалдсан гэнэ. Жессика “Мэргэжлийн минь нэр хэвээр үлдэх боловч бодит амьдрал дээр би хатагтай Тимберлейк байх болно” хэмээжээ.
Кимчиний эх нутаг Солонгосыг өнөөдөр дэлхий дахинд зөвхөн “Gangnam style” тодорхойлж байна. Тэр ч байтугай хүнс, бараа экспортолдог шиг Азийн орнуудаас анх удаа соёлын экспорт хийсэн улсаар Солонгос шалгарав. Экспорт гэдгийн учир нь өдгөө дэлхийн улс болгонд энэ дууг дууриан дуулж, бүжиглэж, бүх л зүйлд ашиглаж байна. Youtube сайтад клипийг нь 1.2 тэрбум удаа үзэж, дэлхийн улс орнуудад түүнийг хуулбарласан 26 мянган клип мэндэлжээ.
Лос-Анжелесийн Холливудын толгод дээрх “HOLLYWOOD” (“Холливуд”) гэсэн цуутэй үгийг сэргээн засварлаж байгаа тухай The Hollywood Sign сайтад мэдээлжээ. Алдартай үгийг бүтээсний 90 жилийн ой ирэх онд болох бөгөөд энэхүү ойг угтуулан хийж буй уг засварыг аравдугаар сарын эхээр хийж эхэлжээ. Ажилчид 15 метр өндөр үсэгнүүдийн тоос шороо, зэвийг арилгаад нийт есөн үсгийг цагаанаар будна. Засварт 400 галлон буюу 1,5 мянган литр будаг зарцуулах бөгөөд засвар арван долоо хоног үргэлжлэх гэнэ.
УДБЭТ 50 жилийн хугацаанд 100 гаруй дуурь, балетын жүжгийг тайзандаа амилуулсны дотор Дж.Вердийн агуу дууриудаас “Травиата”, “Риголетто”, “Отелло”, “Трубадур”, “Аида”-гаар Монголынхоо үзэгчдэд дотно танил болгосон билээ. Энэ хамт олон 50 жилийнхээ түүхэн ой болон Дж.Вердийн 200 жилийн ойг угтан түүний алдартай бүтээл “Реквием”-ийг энэ сарын 27-нд буюу өнөөлөр тайзнаа тоглохоор болжээ. Дж.Вердийн энэхүү бүтээлийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ж.Бүрэнбэхийн удирдлагаар УДБЭТ-ын гоцлол болон найрал дуучид, симфони найрал хөгжим, ЦДБЭЧ-ын найрал дуучид хамтран тавих гэж байгаа юм.
“Люмино” хамтлагийнхан ирэх сарын 17-нд СТӨ-ний хойно байрлах ‘”ILOFT”-д тоглолт хийхээр бэлтгэлээ базааж байгаа гэнэ. Дан ганц дуулж, бүжиглэхгүй ирсэн бүх үзэгч фэнүүддээ зориулж “HIP HOP R&B PARTY”-г зохион байгуулах аж.
Нэгэн үдшийг Люмино хамтлагийнхантай бут авж доргио тэмдэгдэхийг хүсвэл ”ILOFT”-т хүрэлцэн ирээрэй хэмээн хамтлагийн ахлагч Бажи өөрийн “twitter” хуудаснаа жиргэжээ.
Оросын оддын эрэлт тэмцээнээс төрөн гарсан “Премьер министр” хамтлагийн дуучин Б.Амархүү ирэх сарын 15, 16-нд “UB Palace”-ын концертын их танхимд бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Тэрээр Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавын тоглолтод ая дуугаа өргөхөөр эх орондоо ирсэн юм. Харин түүний тухай ирэх сард “Премьер министр” хамтлагтай эх орондоо тоглолтоо хийнэ гэсэн нь ташаа мэдээлэл гэнэ.
Холливудын алтан үеийн гурван жүжигчин Роберт Де Ниро, Морган Фримен, Кевин Клайн нар АНУ-ын Лас-Вегас хотноо нэгэн инээдмийн киног бүтээхээр хамтран ажиллаж байгаа ажээ. Тэрээр бидний мэдэх олон гайхалтай кинонуудыг тэд хамтран бүтээж олон олон амжилтуудын эзэд болсон тэдэндээ уран бүтээлийн өндөр амжилт хүсье…
Жонни Деппийн шинэ амраг бүсгүй Эмбер Хёрд нүцгэн зургаа авахуулжээ. Түүнийг олон жил ханилсан Ванесса Парадигаасаа салж хүүхдүүдээ өнчрүүлснийг буруутгаж байсан хүмүүс хүртэл эдгээр зургуудыг хараад “Ийм сайхан амьтны төлөө тэгэлгүй яах юм бэ” гэх нь холгүй байгаа гэнэ шүү.
Адал явдалт инээдмийн хүүхэлдэйн киноны сүүлийн анги, “Madagascar 3”кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо зургаан сая фунт стерлингийн ашиг орлого олсноор Британийн Box Office-ийн жагсаалтыг шууд тэргүүлсэн байна. Комьютер графикаар бүтээгдсэн 3D хэмжээст уг кино хамгийн өндөр ашиг орлоготой киногоор шалгарч байсан аймшгийн киноны үргэлжлэл, 2,5 сая фунт стерлингийн орлого олоод байгаа “Paranormal Activity 4”киног ардаа орхиж чадсан юм.
