Нью-Йоркийн Манхеттэнд байрлах Бродвэй театрын бүхий л тоглолтыг хар салхинаас болж хааж, зарим тоглолтуудыг хойшлуулах шийдвэрийг өнөөдөр хотын дарга Майкл Блумберж гаргажээ. Хотын даргын дээрх шийдвэрээр Бродвэйн хамгийн их үзэгчидийн хөлд дарагддаг “The Lion King” болон “Phantom” ийнхүү хаалгаа бариад байгаа юм байна. Энэ үеэр Кейра Найтлийн гол дүрд тоглосон “Anna Karenina”-ээс эхлээд хэд хэдэн кино гарах боломжгүй болоод байгаа юм байна.
Ангилал: Нийгэм
Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын Филармонийн 40 жилийн ойн энэ онд тохиож байгаа. Ойн хүрээнд Филармоний уран бүтээлчид ирэх арваннэгдүгээр сард дөрвөн тоглолт хийхээр бэлтгэл ажил хангагджээ.
Монголын урлагийн түүхэнд “Монгол поп” хэмээх урсгалыг санаачлан хөгжүүлж яваа Төрийн соёрхолт дуучин Д.Болдын “Монгол поп-2” цомгийн анхны уран бүтээл “Үүлэн домог” дуу сонсогч таны сонорыг мялаах гэж байна. Энэ дуугаа тэрээр өөрийн 10 дахь бие даасан шинэ цомгийн нээлт, эхлэл болгон өнөөдөр зөвхөн өөрийн “Facebook” дэх албан ёсны хуудсаараа дамжуулан цацах гэж байгаа юм. Үргэлж шинийг санаачилж, сонсогч фэнүүдээ гайхшруулж байдаг тэрээр энэ удаад ч гэсэн үүнийгээ мартсангүй. “Үүлэн домог” дуу нь монгол поп урсгалыг хип хоп урлагтай хослуулсанаараа бусад уран бүтээлээс онцлог болж байна. Уг дууны аялгууг дуучин Д.Болд өөрөө зохиосон бол шүлгийг сэтгүүлч, яруу найрагч Ө.Пүрэвсүрэн бичжээ.
Zaluu.com сайт нь ШӨХТГ -ын шаардлагын дагуу зөрчлөө арилган мэдэгдэл гаргаад байхад ШӨХТГ-ын дарга О.Магнай хууль бусаар улс төрийн захиалгаар Zaluu.com сайтыг хаажээ.
Дуучин Амархүү Монголдоо ирэх бүрийдээ хэн нэгэнтэй байнга холбогдож явдаг нэгэн. Тухайлбал өнгөрсөн жил“Гурван охин” хамтлагийн дуучин Анхмаатай “жиг” ургуулсан гэж шуугих болсон ч хоёр дуучин хоёулаа үүнийг няцаасан юм.
Монголын рок поп урлагийн сахиусан тэнгэрүүд болох “Sweetymotion” хамтлагийн 15-н жилийн ой энэ жил тохиож буй билээ. Тэд ойдоо зориулж олон арга хэмжээнүүд зохион байгуулсаар ирсэн бөгөөд ирэх арваннэгдүгээр сарын 23, 24-нд төрсөн өдрийн баяраа анх удаа фенүүдтэйгээ тэмдэглэхээр болжээ.
Бид нийслэл хотдоо хайртай ч тэр бүр энэ үгийг хэлэх боломж олддог билүү. Тэгвэл “Creative Art Group”-ын санаачлагаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Skytel” компани хамтран “Улаанбаатар, би чамд хайртай!” ухаалаг гар утасны видео наадам зохион байгуулж байгаа билээ. Нийслэлийн ойг тохиолдуулан зохиож буй тус наадамд ухаалаг гар утастай хэн ч оролцож, авьяас чадвараа сорих боломжтой юм. Хэрвээ та ухаалаг гар утастай бол 1-7 минутын хооронд Улаанбаатар хотынхоо тухай кино, баримтат кино, видео клип, реклам болон гэрийн бичлэг гэсэн таван сэдвээс өөртөө хамгийн ойрхныг сонгож, гар утсан дээрээ бүтээлээ хийнэ. Хамгийн гол нь уг бүтээлд Улаанбаатар хотын хөгжил дэвшил, нийгмийн өөрчлөлт, нийгэмд тулгарч буй асуудал, хотын соёл, харилцаа, хайр дурлал зэргийн аль нэгийг илэрхийлсэн байх шаардлагатай.
Нийслэлийн 373 жилийн ойн баярыэ өдөр өнөөдөр тохиож байна. Уг өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын тамгын газрын зүгээс олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.
Тухайлбал, нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуурийг цэнгүүлэх ажиллагаа энэ сарын 29-нд болно. Мөн өдөр нийслэлийн туг мандуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа Сүхбаатарын талбайд болох бол 26-ны өдрийн 14.00 цагт “Тэргүүний өрх гэр”-ийг шагнах ажиллагаа “Хангарьд”ордны 14 давхарт болно. Түүнчлэн нийслэлийн ойд зориулсан “Хүүхдийн найрал дуу”-ны наадмыг зохиох юм байна.
Монголын Уран зургийн галерейн сан хөмрөгт дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг худалдан авах зорилготой үзэсгэлэнг жил бүр зохион байгуулдаг билээ. Энэ жилийн шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэн ирэх арваннэгдүгээр сарын 21- 25-ныг хүртэл Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд болно.
Үзэсгэлэнд оролцох бүтээлүүдэд тухайд баримлын бүтээл бол гипсээс бусад материалаар хийсэн байх бөгөөд бүтээлийн сэдэв, хэмжээ чөлөөтэй, гадуур, дотуур жааз чанарын баталгаатай, туханй бүтээлийн хуулбарлагдаагүй эх хувь нь байх хэрэгтэй аж. Энэ үзэсгэлэнд уран бүтээлч хоёр л бүтээлээрээ оролцох боломжтой юм байна.
“Форбс” сэтгүүлээс нас барснаасаа хойш хамгийн их орлого олсон алдартнуудын жагсаалтыг гаргажээ. Энэхүү жагсаалтыг жүжигчин “Элизабет Тэйлор” тэргүүлсэн байна. Тэрээр нас барснаасаа хойш 210 сая ам.долларын орлого олсон аж. Жагсаалтад тэргүүлэхэд нь түүний үнэт эдлэлүүдийг дуудлага худалдаагаар борлуулсан хөрөнгө ихээхэн нөлөөлжээ.
