Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, Sweetymotion” хамтлагийн продюсер Б.Чинбатын шинэ тоглолтын нэрний учрыг фенүүд нь зохион байгуулагчдаас олонтаа асууж байгаа гэнэ. Түүний түүхэн “Аравт” киноны хөгжмөөс бүтэж буй тоглолтын нэр нь “Эзлэн”…
“Өвөг дээдсийн сүнс нь энэхүү хөгжмийг бич хэмээн Чинбаад шивнэсэн ба үзэгчдийн сэтгэл зүрхийг эзэлж, байлдан дагуулахыг бэлгэдэж…хэмээн тоглолтын ТВ сурталчилгаанд өгүүлдэг. Зохион байгуулагчид ийн бэлгэдэж шинэ нэрийг өгчээ. Үнэхээр ч өвгөд дээдсээрээ бахархах, эх түүхээрээ омогших, түүхэн хөгжмийн агуу баялгийг гайхаж, зүрх сэтгэлээ эзлүүлэх “Эзлэн” тоглолт болоход гурав хоног үлдлээ. Тоглолтонд Улсын симфони найрал хөгжим, хоор, Монголын шилдэг ятга, морин хуурын мастерууд оролцож байгаа ажээ:
