Америкийн Лос-Анжелес хотноо өнгөрсөн 12-нд болсон “Grammy” хэмээх телевизийн шоуны үеэр попын хатан хаан Уитни Хьюстонд зориулсан түүний хөрөг зургийг шоу эхлэхийн өмнө дэлгэн тавьжээ. Шоуны үеэр дуучин Бритни Спирс, LL Cool J, жүжигчин Холли Берри тэргүүтэй одод өнгөрсөн хоёрдугаар сард таалал төгссөн нэрт дуучныг эргэн дурсч, уран бүтээлээс нь эгшиглүүлсэн байна. Тухайлбал, дуучин Ашер болон Женнифер Хадсон нар Уитни Хьюстоны дэлхий дахинд хоногшин үлдсэн зарим хит дуунуудыг нь дуулсан бол Бритни нэрт дуучны “I Have Nothing” дууг нь дуулжээ. Уг шоунд Хьюстоны ар гэрийнхнээс түүний охин Бобби Крестина Браун оролцсон байна.
Ангилал: Нийгэм
“Энэ үдэш хуурдаж чаддаггүй нь баярлаж, хуурдаж чаддаг нь баярлуулъя” хэмээн Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров тоглолт эхлэхийн өмнө хэллээ. Тэгснээ “Ц.Батчулуун та өөрийнхөө хэлээр үзэгчдэдээ үгээ хэлнэ үү” хэмээсээр Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Сэрсэн тал”-аар тоглолт эхлэлээ. Энэ бол Монгол Улсын Морин хуурын чуулгын 20 жилийн ойд зориулсан гурван өдрийн тоглолтын хамгийн сүүлийн хүндэтгэлийн тоглолт байв. Жаахан гунигтай… Тоглолт эхэлсэн цагаас л битгий дуусаасай гэж залбирсан үзэгч олон байсан. Тэд 20 жилийн хугацаанд хийж бүтээсэн бүхнээ үзэгчдэдээ гурав хоногийн турш тайлагналаа. Эхний өдөр Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлээс, хоёр дахь өдөр дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээл, харин гурав дахь өдөр буюу өчигдөр Соёлын төв өргөөнөө гала шилмэл бүтээлүүдээ тоглосон. Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Цагаан суврага” хөгжмийг тоглоход,
Энэ жилийн уран зохиолын салбарын Нобелийн шагналыг Хятадын зохиолч Мо Янь авлаа. Нобелийн хороо түүний үргэлжилсэн үгийн уран зохиолыг “мансуурлын реализм” гэж нэрлэв. Учир нь түүний бүтээлд ардын үлгэр, түүх ба орчин үе хутгалдан эвсэлддэгээрээ онцлог.
“Мөрөөдлийн хөлөг онгоц” киноны хоёр ихэр Гарьд, Гантулга хэмээх залуугийн олонд танигдсан жүжигчин кино найруулагч Ж.Жамьянсүрэн бөөрний архаг дутагдалд орж, гадаадад эмчлүүлэх шаардлагатай байгаа тухай мэдээлэл гарсан. Хөвсгөл аймаг, Галт сумын нутгийн зөвлөл, УДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга нарын уран бүтээлчид түүний эмчилгээний зардал зориулж “Нэгэн нарны дор” хандивын тоглолт зохион байгуулсан. Авьяаслаг жүжигчин залууг түргэн эдгээх чин сэтгэлээсээ нэгдсэн уран бүтээлчдийн тоглолт амжилттай болсон байна.
Улсын филармонийн гоцлол дуучин соёлын тэргүүний ажилтан С.Баттулга “Миний эх орон” бие даасан тоглолтоо хийх гэж байна. Энэ нь түүний…
МУГЖ Б.Сарантуяа АНУ-д тоглолт хийхээр болсон байна. Тэрээр энэ сарын 26-нд Лос-Анжелeс, 27-нд Сан-Франциско, 28-нд Вашингтон, 29-нд Чикаго хотноо тоглох…
ЛОНДОН. /РОЙТЕР/. Британийн домогт “Битлз” хамтлагийн гишүүн Жон Ленноны нэрэмжит Энхтайвны шагналыг хүний эрхийг хамгаалагч, буяны үйлстэн болохын хувиар Америкийн поп дуучин Леди Гагад гардуулсан байна.
Ленноны бэлэвсэн эхнэр, Америкийн авангард зураач Йоко Оно өөрийн санаачилсан энэ шагналаа биечлэн гардуулжээ. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа Исландын нийслэл Рейкьявик хотод болсон байна.”Энхтайвны баталгаа ЛеннонОно” /LennonOno Grant for Peace/ шагналыг Жон Ленноны төрсөн өдөр болох 10 дүгаар сарын 9-нд гардуулжээ.
ОХУ-ын “Большой театр” Европт төдийгүй дэлхийд суу алдраа гайхуулсан сүрлэг театр билээ. Тэгвэл хүн ам цөөтэй ч сонгодог урлаг нь…
Эди Слиман “Ив Сен Лоран” брэндийн дүр төрхийг тодорхойлно Диор брэндийн эрэгтэй загваруудыг урлаж байсан загвар зохион бүтээгч Эди Слиман…
Өмнөд Африкийн загвар зохион бүтээгч Лиани ван дер Вийр саяхан хамгийн этгээд загвартай гутал урлажээ. Дуучин Лэди Гагагийн өмсдөг…
