Поп гүнж Бритни Спирсийн үндсэн хөрөнгийн хэмжээ болон нийт зарлагынхан дүнг “TMZ” олонд дэлгэн бичжээ. “TMZ”-д бичсэнээр Бритни Спирсийн хөрөнгө 200 сая ам.доллараар үнэлэгдэж байгаа аж.
Тэрээр долоо удаагийн хит цомог гарган, аялан тоглолт хийж, реклам, сурталчилгаанаас сая саяыг олж, бас өөрийн арав гаруй үнэртэн гаргасан. Мэдээж, “X Faxtor”-ын шүүгчээр ажиллахын тулд 15 сая ам.долларын гэрээ байгуулсан. Хэдийгээр түүний өнгөрсөн хугацаанд олсон нийт орлого тэрбумаар үнэлэгдэж болох ч зарлага нь тун хяналтгүй урсаж байдаг гэнэ.
Ангилал: Нийгэм
Дэлхийн супер од дуучин Рианна твиттертээ шинэ цомог нь гарч байгаа тухай зарлажээ. Дуучин бүсгүйн долоо дахь цомог “Unapologetic” гэх нэртэй аж. Цомог 2012 оны арваннэгдүгээр сарын 19-нд худалдаанд гарах юм байна.
Цомгийн бичлэгийн продюссероор Америкийн Бланко, Норвегийн Stargate баг болон ажиллажээ. Энэ удаа цомгийнхоо хавтасны зургийг сонирхолтой болгохын төлөө дуучин бүсгүй нүцгэлсэн байна. Хавтсанд “Side Effects”, “Diamonds”, “Love”, “Chalice”, “Fearless” гэсэн үг бичигдсэн байгаа нь дуунуудынх нь нэр бололтой.
Америкийн хард-рокийн Van Halen хамтлагийг үндэслэгчдийн нэг Эдди Ван Хален бүх цаг үеийн шилдэг гитарчнаар нэрлэгджээ. “Guitar World” сэтгүүлээс өөрийн уншигчдын дунд явуулсан судалгаагаар түүнийг ийн онцолжээ. Асуулгад бараг хагас сая хүн оролцсон бөгөөд энэ жилийн 4-10-р сарын хооронд хэд хэдэн шатлалтайгаар судалгааг явуулсан байна. Шилгүүдийн жагсаалтад Ван Хален, Queen хамтлагийн Брайан Мэй, Rush хамтлагийн Алекс Лайфсон нар багтсан байв.
Америкийн Лос-Анжелес хотноо өнгөрсөн 12-нд болсон “Grammy” хэмээх телевизийн шоуны үеэр попын хатан хаан Уитни Хьюстонд зориулсан түүний хөрөг зургийг шоу эхлэхийн өмнө дэлгэн тавьжээ. Шоуны үеэр дуучин Бритни Спирс, LL Cool J, жүжигчин Холли Берри тэргүүтэй одод өнгөрсөн хоёрдугаар сард таалал төгссөн нэрт дуучныг эргэн дурсч, уран бүтээлээс нь эгшиглүүлсэн байна. Тухайлбал, дуучин Ашер болон Женнифер Хадсон нар Уитни Хьюстоны дэлхий дахинд хоногшин үлдсэн зарим хит дуунуудыг нь дуулсан бол Бритни нэрт дуучны “I Have Nothing” дууг нь дуулжээ. Уг шоунд Хьюстоны ар гэрийнхнээс түүний охин Бобби Крестина Браун оролцсон байна.
“Энэ үдэш хуурдаж чаддаггүй нь баярлаж, хуурдаж чаддаг нь баярлуулъя” хэмээн Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров тоглолт эхлэхийн өмнө хэллээ. Тэгснээ “Ц.Батчулуун та өөрийнхөө хэлээр үзэгчдэдээ үгээ хэлнэ үү” хэмээсээр Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Сэрсэн тал”-аар тоглолт эхлэлээ. Энэ бол Монгол Улсын Морин хуурын чуулгын 20 жилийн ойд зориулсан гурван өдрийн тоглолтын хамгийн сүүлийн хүндэтгэлийн тоглолт байв. Жаахан гунигтай… Тоглолт эхэлсэн цагаас л битгий дуусаасай гэж залбирсан үзэгч олон байсан. Тэд 20 жилийн хугацаанд хийж бүтээсэн бүхнээ үзэгчдэдээ гурав хоногийн турш тайлагналаа. Эхний өдөр Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлээс, хоёр дахь өдөр дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээл, харин гурав дахь өдөр буюу өчигдөр Соёлын төв өргөөнөө гала шилмэл бүтээлүүдээ тоглосон. Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Цагаан суврага” хөгжмийг тоглоход,
Энэ жилийн уран зохиолын салбарын Нобелийн шагналыг Хятадын зохиолч Мо Янь авлаа. Нобелийн хороо түүний үргэлжилсэн үгийн уран зохиолыг “мансуурлын реализм” гэж нэрлэв. Учир нь түүний бүтээлд ардын үлгэр, түүх ба орчин үе хутгалдан эвсэлддэгээрээ онцлог.
“Мөрөөдлийн хөлөг онгоц” киноны хоёр ихэр Гарьд, Гантулга хэмээх залуугийн олонд танигдсан жүжигчин кино найруулагч Ж.Жамьянсүрэн бөөрний архаг дутагдалд орж, гадаадад эмчлүүлэх шаардлагатай байгаа тухай мэдээлэл гарсан. Хөвсгөл аймаг, Галт сумын нутгийн зөвлөл, УДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга нарын уран бүтээлчид түүний эмчилгээний зардал зориулж “Нэгэн нарны дор” хандивын тоглолт зохион байгуулсан. Авьяаслаг жүжигчин залууг түргэн эдгээх чин сэтгэлээсээ нэгдсэн уран бүтээлчдийн тоглолт амжилттай болсон байна.
Улсын филармонийн гоцлол дуучин соёлын тэргүүний ажилтан С.Баттулга “Миний эх орон” бие даасан тоглолтоо хийх гэж байна. Энэ нь түүний…
МУГЖ Б.Сарантуяа АНУ-д тоглолт хийхээр болсон байна. Тэрээр энэ сарын 26-нд Лос-Анжелeс, 27-нд Сан-Франциско, 28-нд Вашингтон, 29-нд Чикаго хотноо тоглох…
ЛОНДОН. /РОЙТЕР/. Британийн домогт “Битлз” хамтлагийн гишүүн Жон Ленноны нэрэмжит Энхтайвны шагналыг хүний эрхийг хамгаалагч, буяны үйлстэн болохын хувиар Америкийн поп дуучин Леди Гагад гардуулсан байна.
Ленноны бэлэвсэн эхнэр, Америкийн авангард зураач Йоко Оно өөрийн санаачилсан энэ шагналаа биечлэн гардуулжээ. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа Исландын нийслэл Рейкьявик хотод болсон байна.”Энхтайвны баталгаа ЛеннонОно” /LennonOno Grant for Peace/ шагналыг Жон Ленноны төрсөн өдөр болох 10 дүгаар сарын 9-нд гардуулжээ.
