Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хорооныхон салбарынхаа байгууллагуудтай албан ёсоор танилцаж байгаа билээ. Тэрээр энэ сарын эхээр Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, УИХ-ын гишүүн Л. Эрдэнэчимэг нар урлагийн салбар байгуулагуудаар орж ажил, байдалтай нь танилцсан юм.
Хамгийн түрүүнд тэд Үндэсний болон Байгалийн түүхийн музейд саатсан юм. Музейн удирдлагууд баахан л зовлон тоочиж байлаа. Тулгамдсан асуудлаа гишүүдэд хэлж, бухимдлаа тайлан дотроо бага ч гэсэн онгойлгов уу гэлтэй. Харин дараа нь Драмын театр, Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга, Хүүхэлдэйн театраар оров. Бас л өнөөх зовлонгоо тоочлоо. Зовлон тоочоод л байвал нэг өдөр ч багадахаар байв. Даанч нь аливаа ажил цаг нартай юм болохоор хугаслахаас өөр арга байсангүй. Гэхдээ мэргэжлийн байгууллагуудын тоочдог зовлон үнэний ортой юм. “Бид хаа байсан барууны орон биш, Өвөрмонгол, Хятад, Оросоос л жишээ авах хэрэгтэй.
